Перевод: со всех языков на монгольский

с монгольского на все языки

to+get+one's+in

  • 1 get

    v. (got, gotten, getting) 1. авах. I must \get a new car. Би шинэ машин авах ёстой. 2. -тай байх. 3. ямар нэг юмны байдал хувирах, болох. \get fat таргалах. She's getting better. Түүний бие сайжирч байна. \get dressed хувцаслах. He got red in the face. Түүний нүүр нь улайв. 4. зарим үед үйл үгийн өмнө орж тухайн үйл үгийн үйлдүүлэх хэв болдог. We must \get this job finished. Бид энэ ажлыг дуусгах ёстой. They got their daughter married. Тэд охиноо хүнтэй суулгав. I got the clock going. Би цагийг засаж явдаг болгов. 5. орох, ирэх, хүрэх. She got onto the train. Тэр, галт тэргэнд оров. 6. хөдөлгөх, шилжүүлэх, байры нь өөрчлөх. We couldn't \get the table through the door. Бид ширээг хаалгаар оруулж чадсангүй. 7. өвчин тусах/ авах, өвчинд шаналах. \get flu ханиад хүрэх. 9. хоол хийх/ болгох. 10. унаагаар явах. Shall we walk or \get the bus? Бид явганаар уу эсвэл автобусаар явах уу ? 11. баривчлах, барьж авах. The police haven't managed to \get the man who committed these murders. Эдгээр хүн амины хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан барьж чадсангүй. 12. ойлгох. Nobody got the joke. Энэ наргианыг хэн ч ойлгосонгүй. be getting on 1. хөгшрөх, настай болох. 2. цаг орой болох. be getting on for... хүрэх, дөхөх. He's getting on for eighty. Тэр, ная дөхөж байгаа. get doing sth юм хийж эхлэх. get anywhere/ somewhere амжилтанд/ ямар нэг үр дүнд хүрэх. get there нөр хөдөлмөрсний эцэст зорьсондоо хүрэх, зорилгоо биелүүлэх. Writing a dictionary is a long and difficult business but we're getting there. Толь бичиг зохиох нь удаан бөгөөд хэцүү ажил авч бид зорилгодоо хүрч байна. get about/ around 1. ам дамжих, тархах, түгэх. 2. ийшээ тийшээ явах. get above oneself биеэ тоох. get (sth) across (to sb) тайлбарлаж ойлгуулах. He's not very good at getting his ideas across to people. Тэр, хүмүүст санаагаа ойлгуулахдаа тааруухан даг. get ahead (of sb) ажилдаа амжилт/ ахиц гаргах, бусдаас илүү сайн болох. get along 1. явах. I must be getting along. Би одоо явья даа. 2. ахих, давших, амжилт гаргах. get along with sb; get along (together) дотно/ нөхөрсөг харьцаатай байх. get at sb муу хэлэх, муулах. He's always getting at his wife. Тэр, үргэлж эхнэрээ муулж байдаг. get at sth учрыг олох, олж мэдэх. get away амралтаар явах. get away (from...) -аас явах, гарч явах. get away (from sb/...) зугтах. get away with sth 1. хулгайлаад зугтах. 2. харьцангуй хөнгөн шийтгэл хүлээх. get back гэртээ буцаж ирэх, харих. What time did you \get back last night? Өнгөрсөн шөнө та хэдэн цагт гэртээ ирэв? get sth back эргүүлж олж авах. get back (in) улс төрийн нам эргэж засгийн эрхэнд гарах. get back at sb хариугаа/ өшөөгөө авах. get back to sb эргэж хариу өгөх. get behind (with sth) хугацаанд нь амжуулахгүй/ хүчрэхгүй байх. I'm getting behind (with my work). Би ажлаа хүчрэхгүй байна. get by таарах, тэнцэх. get by (on sth) амь зуух. How does she \get by on such a small salary ? Тэр ийм бага цалингаар яаж амь зуудаг юм бэ? get down хүүхдүүд хооллож дуусаад ширээнээс босох. get sb down сэтгэлийн дарамт үзүүлэх. get sth down 1. арай чүү гэж залгих. 2. бичиж/ тэмдэглэж авах. get down to sth/ doing sth хийж эхлэх, шамдан орох. get in галт тэрэг, онгоц, зорчигч зэрэг товлосон газраа хүрч ирэх. get in; get into sth сонгогдох. She first got into Parliament in 1959. Тэр, анх парламентад 1959 онд сонгогдсон. get (sb) in; get (sb) into sth шалгалтанд тэнцэж сургуульд орох. get sb in үйлчилгээ хийлгэхээр дуудлага өгөх, хүнээс тусламж хүсэх. get sth in 1. хураах, цуглуулах. \get harvest in ургац хураах. 2. базаах, нөөцлөх, татаж/ худалдан авах. \get coal in for the winter өвөл түлэх нүүрсээ базаах. 3. юм хийх/ үг хэлэх боломж олгох. get in on sth оролцох. get in with sb хөлд нь суух, тал засах. to get into sb зан аашинд нь нөлөөлөх. I don't know what's got into him recently - he's become very bad-tempered. Сүүлийн үед түүнд юу нөлөөлөөд байгаа юм бүү мэд - тэр их муухай ааштай болсон байна. get into sth 1. арай чүү гэж өмсөх, багтахгүй байх. I can't \get into these shoes - they're too small. Энэ гутал хэтэрхий бага байсан учир над багтсангүй. 2. тодорхой мэргэжлээр дагнах. 3. оролцох, хийж эхлэх. \get into a conversation яриа өдөх/ ярианд оролцох. 4. -тай болох, автах. \get into bad habits муу зуршилд автах. 5. сурах, дадах. 6. орох, сонирхолтой болох. get (oneself/ sb) into sth байдалтай болох/ болгох. \get into a fury хилэгнэх. She got herself into a real state before the interview. Ярилцлага өгөхийн өмнө түүний сэтгэл маш их догдлов. get (sb) off 1. явах/ явуулах. \get the children off to school хүүхдүүдийг сургуульд нь явуулах. 2. унтах/ унтуулах. She got the baby off (to sleep) by rocking it. Тэр, хүүхдийг бүүвэйлж унтуулав. get sth off шуудангаар явуулах. get (sb) off (with sth) ял шийтгэлээс хэлтрэх. The lawyer got him off. Өмгөөлөгч түүнийг шийтгүүлсэнгүй. get off (work) ажлаас буух/ чөлөө авах. to get on 1. давах, амжилт гаргах, ахих, сайн байх. Our youngest son is getting on well at school. Манай бага хүү сургуульдаа сайн сурч байна. 2. ажил амьдралдаа хөлөө олох. 3. (also get along) болоод байх. get on to sb 1. холбоо барих, захидлаар харилцах. 2. мөрдөх, мөрөөр нь мөшгих. 3. талаар ярилцах, хэлэлцэх, тохиролцох. get on with sb; get on (together) дотносох, найз болох. get on with sth 1. сайн сурах, ахиц гаргах. 2. түр завсарлаад үргэлжлүүлэн хийх. get out мэдэгдэх, илэрхий болох. get sth out 1. хийх, үйлдвэрлэх, хэвлэх. 2. арай гэж хэлэх. get out of sth/ doing sth 1. үүрэг, хариуцлага зэргээс зугтах, булзаарах. 2. муу зуршил г. мэтийг хаях, орхих, болих. get sth out of sb/ sth олж авах. get over sth давах, туулах. get over sth/ sb хуучин байдалдаа эргэн орох. get round/ around sth давах, туулах, гэтлэх. get round to sth цаг гаргаж хийх. I must \get round to writing some letters. Би цаг гаргаж хэдэн захиа бичих ёстой. get through sth 1. их хэмжээгээр үрэх/ зарцуулах, хэрэглэх. 2. хийх, дуусгах. get (sb) through (sth) туслах. Good friends who got me through a difficult time. Хэцүү цагт надад тусалсан сайн найзууд. get through (to sb) 1. хүрэх. Thousands of refugees will die if these supplies don't \get through (to them). Хэрэвзээ хоол хүнс хүрэхгүй бол мянга мянган дүрвэгсэд үхэх болно. 2. утсаар холбоо барих. get together нийлэх, цуглах, цугларах. Let's \get together for a drink one evening. Нэг орой нийлж ууцгаая. get up 1. босох/ босгох. 2. салхи босох/ ширүүсэх. get up to sth 1. хүрэх. 2. муу/ болохгүй юм хийх. get-together n. цуглах, нийлэх. get-up n. этгээд чамин хувцас хунар. get-up-and-go n. авхаалж, эрч хүч.

    English-Mongolian dictionary > get

  • 2 hand

    n. 1. гар, гарын сарвуу. Two lovers holding hands. Гар гараасаа хөтлөлцсөн хоёр амраг. 2. a hand тусламж, туслалцаа, гар сунгах. Do you want/ need a \hand? Танд тусламж хэрэгтэй юү? 3. оролцоо, гар бие оролцох. 4. цагийн зүү. the second-hand of a watch бугуйн цагны секундийн зүү. 5. ажиллах хүч. 6. усан онгоцны багийн гишүүн. 7. гарын ур/ эв дүй. 8. гар, гараар хийсэн. hand-knitted гараар нэхсэн. 9. гарын мод (хөзөрт). 10. гарын үсэг, гараар бичих, бичгийн хэлбэр. It was written in her own \hand. Үүнийг тэр өөрийн гараар бичжээ. 11. сүй тавих. 12. хэмжих нэгж (10. 16 см). at first, second, etc hand баттай эх сурвалжаас/ ам буюу гар дамжсан г. м. close/ near at hand ойр, дэргэд, гарын дор. at sb's hands бусдаас, хэн нэгнээс. be a dab, and old, a poor, etc hand (at sth) гарших, гарт нь орох/ муу байх, туршлага дутах. He's an old/ a dab \hand at this game. Тэр ч энэ тоглоомонд гаргууд шүү. bind/ tie sb hand and foot гар хөлий нь хүлэх. by hand 1. гараар. 2. гардуулан өгөх. be hand in glove (with sb) гар нийлэх. hand in hand 1. гар гараасаа барилцан/ хөтлөлцөн. 2. нягт холбоотой. hands off (sth/ sb) гар бүү хүр. hands up гараа өргө. hold sb's hand гар сунгах. in one's hands гартаа оруулсан/ мэдэлдээ авсан. lay/ get one's hands on sb/ sth олж авах, гартаа оруулах, барьж авах. lift/ raise a hand against sb эсрэг гар далайх. not do a hand's turn юу ч хийхгүй байх, гар хумхиж суух. off one's hands гараас гарсан. on one's hands гар дээрээ харж хандах. out of hand 1. хяналтгүй, жолоодлогогүй. 2. шууд, дор нь. v. \hand sth (to sb) өгөх, гардуулах. Please \hand me that book. Tэр номыг надад өгөөч. hand sth back (to sb) буцааж/ эргүүлэн өгөх. hand sth down (to sb) 1. дамжуулах, шилжүүлэн өгөх, уламжлах. Stories \handed down from generation to generation. Үе уламжлан дамжин ирсэн үлгэр түүх. 2. нийтэд зарлах. hand sth in (to sb) гардуулах, өгөх, өргөн барих. hand sth out (to sb) 1. тарааж өгөх, түгээх. 2. оноох, өгөх, ноогдуулах. hand (sth) over (to sb) албан тушаал, эрх мэдэл г. мэтийг бусдад шилжүүлэх. -handed (in compound adjs) гартай, гарын. empty-handed гар хоосон. Are you left-handed? Tа солгой юу? handful n. 1. (pl -fuls) \hand (of sth) атга. 2. \hand (of sb/ sth) цөөхөн, хэдхэн, цөөн тооны. only a \hand of people came ердөө хэдхэн хүн ирэв. 3. a handful хэцүү хүн/ амьтан. hand baggage n. гар тээш. hand-held adj. гарт багтах, бага оврын, бариад явж болох. hand-me-downs n. багадаж дүүдээ өгсөн хувцас хунар. hand-picked adj. сайтар шилж сонгосон.

    English-Mongolian dictionary > hand

  • 3 knife

    n. (pl knives) хутга. He had been stabbed repeatedly with a kitchen \knife. Тэр эр гал тогооны хутгаар олонтаа хутгалуулсан байна. get one`s knife into sb/ have one`s knife in sb хонзон санаж явах. like a knife through butter амархан, төвөггүй. v. 1. огтлох, хэрчих. 2. хутга дүрэх. knife edge n. хутганы ир. on a knife хутганы ирэн дээр. knife grinder n. билүү. knife-point adj. хутга тулган rob/ rape sb at knife-point хутга тулган дээрэмдэх/ хүчирхийлэх.

    English-Mongolian dictionary > knife

  • 4 way

    n. 1. \way (from... to...) зам; зүг. Are you going my \way ? Та бид хоёрын зам нийлэх үү? If tree fall this \way, it will damage the house. Мод энэ зүгт унавал байшинг гэмтээх юм байна. the best/ quickest/ right/ shortest \way from A to B. А-гаас Б хүрэх хамгийн аятайхан/ түргэн хүрэх / зөв/ дөт зам. 2. арга, ухаан. What is the best \way to clean this? Үүнийг цэвэрлэчих хамгийн сайн арга юу байна вэ? 3. ааш, араншин. Sean doesn`t mean to be rude- it`s just his \way. Шон ширүүлэх гээгүй ээ, байгаа ааш нь л тэр. 4. хол ойрын зай. Your birthday is still a long \way off/ away. Чиний төрсөн өдөр болтол ч бас зайтай байна шүү. across/ over the way гудамжны нөгөө талд. all the way (also the whole way) 1. бүх замын турш. She smoked non-stop all the \way to London. Лондон орох замын туршид тэрбээр зогсоо зайгүй тамхи татаж байсан. 2. бүрэн дүүрэн. We`ll support you all the \way. Чамайг бид бүрэн дүүрэн дэмжих болно. come one`s way тохиолдох, таарах. An opportunity like that doesn`t oftencome my \way. Иймэрхүү боломж надад тэр бүр олдож байгаагүй юм. lead the way 1. түрүүлж явах, зам заах. 2. жишээ болох. pave the way суурийг бэлдэх, нүхээ малтах. mend one`s way засрах, хүмүүжих. be/ be born/ be made that/ this way эхээсээ/ угаасаа л ийм ааштай төрсөн. be set in one`s ways салахаасаа нэгэнт өнгөрсөн зуршилтай. by the way далимд / дашрамд хэлэхэд. get into the way of (doing sth) зуршилтай болох get out of the way of (doing sth) зуршлаас салах. get/ have one`s own way хүслээрээ болох, дураараа хийх. She always gets her own \way in the end. Эцсийн эцэст тэр өөрийнхөө хүссэнээр л хийчихсэн байдаг бүсгүй дээ. give way эвдрэх, задрах. The floorboarfs were rotten and finally gave \way. Шалны моднууд өмхөрсөн байсан бөгөөд эцэст нь цөмөрчээ. give way (to sb/ sth) 1. бууж өгөх, найр тавих, зөвшөөрөх. We must not give \way to their demands. Бид тэдний шаардлагыг зөвшөөрч ер болохгүй. 2. зам тавих. Give \way to traffic coming from the right. Баруун талаас ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өг. 3. автах, эзэмдүүлэх. She gave \way to despair. Тэр цөхрөлд автжээ. give way to sth байраа тавьж өгөх, солигдох. The storm gave \way to bright sunshine. Шуурга зогсож нар гарав. go one`s own way хүссэнээрээ болгох, өөрийнхөөрөө зүтгэх. go sb`s way 1. зам нийлэх. 2. тохирох, таарах. Things certainly seems to be going our \way. Бүх зүйл бидний төлөвлөсөнд таарч байна. go the way of all flesh бусадтай л адил амьдрах гэж явах. have a way with sb/ sth хүнтэй нийцтэй, бусдын ая эвийг олчихдог. in a bad way өвчтэй буюу хүнд байдалд байгаа. in a big/ small way их/ бага хэмжээгээр. in one`s own way/ time цагтаа цалгиж. make one`s way урагшлах, давших, амжилт олох. (there are) no two ways about it илт, тодорхой, өөр замгүй. no way яагаад ч үгүй, яах чаргагүй. one way and another яаж ч үзсэн, бүгдийг тооцож үзээд. one way or another ямар ч байсан, ямар нэгэн аргаар. We must finish the job this week one \way or another. Яадаг ч байсан энэ долоо хоногт бид ажлаа дуусгах ёстой. make way (for sb/ sth) зам тавьж өгөх. look other way нүдээ аниад өнгөрөх, хэлээ хазаад өнгөрөх. be/ get/ stand in sb`s way саад болох, замыг нь таглах. on one`s/ the way замдаа, замаараа. on the way удахгүй төрөх. She has two children and another one on the \way. Тэр хоёр хүүхэдтэйгээс гадна удахгүй бас нэг хүүхэдтэй болно. on the way out 1. гарч явахдаа, гарч явах үедээ. 2. хоцрогдож байгаа (маяг, загвар). the other way round 1. эсрэг талд, эсрэгээр. 2. тэс өөрөөр. out of the way 1. хотоос алсад, бөглүү. A tiny out-of-the-\way village in the Cornwall. Корнуэлл дэх бөглүү бяцхан суурин. 2. ер бусын, сонин хачин. 3. гүйцсэн, дууссан. to go out of one`s way (to do sth) махран зүтгэх. in a way;in one way;in some ways зарим талаар, ямар нэг хэмжээгээр. In some \way, I can understand why she wants to move. Тэр бүсгүй ямар учраас нүүх гээд байгааг би зарим талаар ойлгож л байна. see which way the wind is blowing байдлыг харах, салхи хаашаа үлээхийг харзнах. that`s the way cookie crumbles өөрчлөх аргагүй нөхцөл байдал. to my way of thinking миний бодлоор бол. be/ get under way биелэгдэх, биелж буй, хийгдэж байгаа. lose one's way төөрөх. a/ sb` way of life амьдралын хэм. the way of the world хорвоогийн жам. that`s the \way of world тэр бол хорвоогийн жам/ энэ бол амьдрал. ways and means бүх л арга зам. where there`s a will, there`s a way санаж явбал бүтнэ. work one`s way through sth дуустал нь хийх, гүйцээх. work one`s way through college сурахын хажуугаар ажил хийх. work one`s way up байнга дэвших. He worked his \way up from junior clerk to sales director. Тэр туслах ажилтнаас худалдааны асуудал эрхэлсэн захирал болтлоо ажилласан юм. way adv. үлэмж, тун, нэн. This skirt is \way too long. Энэ банзал тун урт юм. way back аль дээр, эртнээс. I first met him \way back in the fifties. Би аль тавиад онд түүнтэй анх таарсан юм. way out ер бусын, жигтэй сонин, гайхамшигтай. \way clothes сонин хачин хувцас хунар.

    English-Mongolian dictionary > way

  • 5 hook

    n. 1. өлгүүр, дэгээ. Hang your towel on that \hook. Гар нүүрийнхээ алчуурыг тэр өлгүүрт өлгөчих. 2. sport эргэлттэй цохилт, эргүүлсэн цохилт. 3. хажуугийн цохилт, хуук. by hook or by crook ямар нэг аргаар, яаж ийгээд л. She was determined to get London, by \hook or by crook. Тэр бүсгүй ямар ч аргаар хамаагүй Лондон руу явахаар сэтгэл шулуудсан байжээ. get (sb) off the hook; let sb off the hook аюулаас аврах, хэцүү байдлаас гаргах, шийтгүүлэхээс нь аврах. hook, line and sinker бүрэн итгэх, үнэмших. What I said was untrue but he fell for it \hook, line and sinker. Миний хэлсэн зүйл огт худал байсан боловч тэр бүр үнэмшчихсэн байв. off the hook утсаа хөндий тавьсан. sling one's hook зугтах, шийтгэлээс мултрах. hook and eye n. (hooks and eyes) дэгээ, өлгүүр. hook-nosed adj. дэгээ хамартай. v. 1. дэгээдэх, гохдох. a dress that \hooks at the back ардаа цахилгаантай палааж. 2. загас барих. 3. sport бөмбөгийг эргүүлэгтэй цохих. be hooked (on sb) хайр сэтгэлтэй болсон, сэтгэл алдсан. be/ get hooked (on sth) хорхойтой болох, интэй болох. get \hooked on heroin мансууруулах бодисонд орох. get \hooked on computer games компьютерийн тоглоомноос салахаа байх. hooked adj. 1. дэгээ мэт тахир, матигар. 2. дэгээтэй. hook-up n. холболт, холбоос.

    English-Mongolian dictionary > hook

  • 6 hair

    n. 1. үс. I must get my \hair cut. Би үсээ засуулах болжээ. 2. үс хялгас, унгас. get in sb`s hair байнга зовоох, шаналгах. let one`s hair down уяанаасаа алдуурах, задгайрах, дураараа дургих. make one's hair stand on end сүнсий нь зайлтал айлгах. keep your hair on бүү уурла;тайван бай. not turn a hair үл тоох, тоохгүй байх. The prisoner listened to his sentence without turning a \hair. Өөрт нь оноосон ялыг ялтан огт тоосон янзгүй сонсож суув. -haired adj. үстэй. long-haired урт үстэй. hairless adj. үсгүй. hair-raising adj. их аймаар, сүнс зайлмаар. hair's breadth n. хялгасан чинээ. within a \hair's breadth of death үхэхээ шахах, арай л үхсэнгүй. hair-splitting n. цамаархах, голох.

    English-Mongolian dictionary > hair

  • 7 heart

    n. 1. зүрх. have \heart troubles/ disease зүрх муутай; зүрхний эмгэгтэй/ өвчтэй. 2. зүрх сэтгэл. at heart сэтгэлдээ, зүрхэндээ. from one's heart чин сэтгэлээсээ. cry one's heart out дотроо онгойтол уйлах. 3. мөн чанар, утга, агуулга, учир. get to the heart of a subject хэргийн учрыг олох. 4. гол, цөм. In the \heart of the forest. Ойн гүнд. 5. зориг, зүрх. lose heart зүрх алдах. 6. (хөзөрт) бундан. ten of \hearts бундангийн арав. dear sweet-\heart хонгор минь, хайрт минь. from the (bottom of one's) heart чин сэтгэлээсээ, чин сэтгэлийнхээ угаас. This advice comes from the \heart. Үүнийг би чин сэтгэлээсээ зөвлөж байгаа юм шүү. give one's heart to sb/ sth хүчтэй дурлах, хайр сэтгэлээ өгөх. have one's heart in one's mouth зүрх нь амаараа гарах шахсан, ихэд айсан, тун цочирдсон. take sth to heart ихэд эмзэглэх. with all one's heart/ one's whole heart бүх сэтгэлээрээ, сэтгэл зүрхээрээ, туйлын их. -hearted adj. зүрхтэй, сэтгэлтэй. kind-\heart сайхан сэтгэлтэй. heartless adj. хатуу сэтгэлтэй. heartlessness n. хатуу сэтгэлтэй байх. heart attack n. зүрхний шигдээс. My father nearly had a \heart attack when he found how much we'd spent. Биднийг хэр их мөнгө үрснийг олж мэдээд аавын зүрх хаагдчих шахсан шүү. heart-rending adj. өр өвдөм, зүрх шимшрэм. heart-stopping adj. ухаан алдмаар, туйлын сонирхолтой, маш эгзэгтэй. a \heart-stopping match туйлын сонирхолтой тоглолт. heart-to-heart adj. илэн далангүй яриа. heart-warming adj. баярламаар, сэтгэл догдлом.

    English-Mongolian dictionary > heart

  • 8 wind

    n. 1. салхи. The \wind blew his hat off. Түүний малгай салхинд хийсэв. 2. хий, агаар. get a baby`s \wind up бага хүүхдийг хоолллосны дараа хэхрүүлэх. 3. амьсгаа, амьсгал. 4. худал үг яриа. 5. үлээвэр хөгжим. 6. үлээвэр хөгжимчид. break wind хий гаргах, унгах. get wind of sth сураг сонсох. get/ have the wind up (about sth) айх, эмээх. in the wind нүүрлэх, тулгарч ирэх. There was something in the \wind. Тэнд ямар нэгэн үйл явдал болох гээд л байв. like the wind маш хурдан, үтэр түргэн. She ran like the \wind. Тэр ёстой салхи татуулан гүйж байв. put the wind up sb айлгах, заналхийлэх. see which way the wind is blowing салхи хаашаа эргэхийг харах, байдлыг ажих. take the wind out of sb`s sails балмагдуулах, цочроох. throw, etc caution to the winds ямар ч сонор сэрэмжгүй байх. a wind/ the winds of change өөрчлөлт шинэчлэлтийн салхи. It would be foolish to defy the \wind of change. Юм бүхэн өөрчлөгдөж буйг бодолцож үзэхгүй байх нь уухангүй хэрэг болно. windless adj. салхигүй. a \wind day ямар ч салхигүй, тогтуун өдөр. windy adj. (-ier, -iest) 1. хүчтэй салхитай. wet and \wind condition хур бороо болон ширүүн салхитай цаг агаар. 2. олон үгтэй, нуршуу. \wind phrases том том үг ярих. wind-blown adj. салхинд хийссэн, салхинд туугдсан. wind farm n. салхин тээрэм элбэгтэй газар нутаг. wind instrument n. үлээвэр хөгжим. wind-sock n. салхин далбаа. v. (pt, pp wound) 1. амьсгаадах, амьсгал давхцах. 2. хүүхдийг хэхрүүлэх. 3. эргэх, тохойрох, мушгирах. 4. \wind sth round sb/ sth; \wind sb/ sthin sth ороох, эргүүлэх, боох. \wind a bandage round one`s finger хуруугаа самбайгаар боох. 5. \wind sth up оньсыг нь эргүүлэх, түлхэх. Remember to \wind your watch. Цагаа түлхэхээ мартуузай. wind down 1. амрах. I need a month`s rest to \wind down. Би сар нэг сайхан амрах хэрэгтэй байна. 2. зогсох, ажиллахаа болих (цаг). wind sth down эцэслэх, дуусгах. wind up хүрэх, зогсох. wind sth up дуусгах, эцэслэх. If we all agree, let`s \wind up the discussion. За бид бүхний санал нийлж байвал хэлэлцүүлгээ дуусгая. wind sb/ sth up уур хүргэх, эгдүү хүргэх. Are you deliberately \winding me up? Та чинь намайг санаатай өдөөд байна уу? wind-up adj. оньсон, баадуутай. \wind toys оньсон тоглоом. n. өдөх, тухирах оролдлого.

    English-Mongolian dictionary > wind

  • 9 feel

    n. мэдрэхүй. get the feel of sth/ of doing sth танилцах, мэдэж авах. have a feel for sth хялбар ойлгох/ мэдрэх. v. (felt, felt) 1. барьж үзэх, тэмтрэх. 2. мэдрэх, сэрэх. He felt a sharp pain. Tэр хүчтэй өвдөхийг мэдрэв. 3. ойлгох, ухаарах. 4. мэдрэгдэх. 5. бодох, санах, гэж үзэх. feel one's age хөгширсөн/ хоцрогдсоноо мэдрэх/ ойлгох. feel one's ears burning чих хангинах. feel free (зөвшөөрөх утга бүхий хэллэг) за, тэг ээ тэг. `May I use your phone? ' `feel free' "Утсаар чинь ярих уу?" "тэг ээ, тэг". feel good баярлах, сэтгэл ханамжтай байх. feel (it) in one's bones (that...) зөнгөөрөө мэдрэх. feel like sth/ doing sth хүсэх. I \feel like (having) a drink. Би юм уумаар байна. feel oneself бие лагшин тунгалаг байх. feel the pinch мөнгөнд хавчигдах. feel one's way харанхуйд тэмтэрч замаа олох. feel for sb өрөвдөх, хайрлах. feelingly adv. сэтгэл нь догдолсон/ хөдөлсөн.

    English-Mongolian dictionary > feel

  • 10 finger

    n. 1. гарын хуруу. little \finger чигчий хуруу. 2. хуруу хэлбэртэй юм. be all fingers and thumbs барьсан юмаа унагах, гар мэдээгүй байх. get, pull, etc one's finger out хурдан ажиллах, залхуурахаа зогсоох. have a finger in every pie юм юманд оролцох. have, etc one's fingers in the till хуруу дүрэх. lay a finger on sb гар хүрэх. If you lay a \finger on that child, I'll never forgive you. Хэрэв чи тэр хүүхдэд гар хүрвэл би чамайг хэзээ ч уучлахгүй шүү. work one's fingers to the bone борви бохирохгүй ажиллах. v. хуруугаа хүргэх, тэмтрэх. finger-mark n. хурууны хээ, мөр.

    English-Mongolian dictionary > finger

  • 11 hold

    n. 1. барих, барьц. He lost his \hold on the rope. Тэр уяанаас барьж байснаа барьц алдлаа. 2. зуурах, атгаж авах. 3. \hold (on/ over sb/ sth) мэдэлдээ байлгах, нөлөөлөх. The military has tightened its \hold on the country. Цэргийнхэн эрх мэдлээ улам бэхжүүлэв. 4. тулах цэг, барьц. There are few \holds on the cliff face. Хавцлын урд талд барьц гэх юм бараг үгүй. 5. ачаа тээш хадгалах газар (нисэх онгоц, усан онгоц). catch, grab, take, etc hold of sb/ sth 1. барьж авах, шүүрч авах. I threw the rope and he caught hold of it. Намайг олс шидэхэд тэр олсноос барьж авлаа. 2. хянах, хяналтандаа авах. get hold of sb/ sth 1. олж авч хэрэглэх. 2. хүн хайх, хайсан хүнтэйгээ уулзах. I've been trying to get \hold of her for days but she's never at home. Түүнтэй уулзах гэж би хэдэн хоног хайсан боловч тэр гэртээ ер байхгүй юм. with no holds rules ямар ч арга хэрэглэж болох, яаж ч болох. v. (held) 1. барих. Will you \hold this for me? Та үүнийг надад барьж өгнө үү? 2. даах. Is that branch strong enough to \hold you/ your weight? Наад мөчир чинь чамайг даах нь уу? 3. тэсвэрлэх, хянах, барьж байх. Try to \hold the thief police arrive. Цагдаа нар иртэл наад хулгайчаа барьж байгаарай. 4. үргэлжлэх, байх. How long will this fine weather \hold? Энэ сайхан цаг агаар хэдий хүртэл үргэлжлэх бол? 5. агуулах, багтаах. This bottle \holds one litre. Энэ лонхонд нэг литр багтана. 6. мэдэлдээ байлгах, хамгаалах. The town was held despite frequent enemy attacks. Дайсны тал үе үе довтолж байсан ч хот манайх хэвээр байна. 7. саатуулах, хорих. The terrorists helding three men hostages. Алан хядагчид гурван эрэгтэй хүнийг барьцаалсан байна. 8. эзэмших, -тай байх. The player who \holds the ace of the heart. Бундны тамга хөзөртэй тоглогч. 9. алба хаших. 10. гэж бодох, гэж үзэх, санах. I \hold that your opinion is unsound. Би таны саналыг үндэслэлгүй гэж бодож байна. 11. зохион байгуулах (хурал, цуглаан г. м.). hold it 1. хүлээж байгаарай. \hold it a second. Түр хүлээж байхгүй юу. 2. битгий хөдлөөрэй. hold sb/ sth dear 1. ихэд анхаарах. 2. өндрөөр үнэлэх. hold good үнэн зөв байх, хүчинтэй хэвээр байх. there is no holding sb. болиулах аргагүй, зогсоох аргагүй. Once she gets onto the politics there's no \holding her. Тэр бүсгүй улс төртэй нэгэнт хутгалдсан бол түүнийг болиулах аргагүй. hold back 1. хорих. 2. тэвчих, биеэ барих. hold sth against sb 1. гай болох, муу болох. He's afraid that his criminal records will be held against him when he applies for jobs. Ажилд орох гэхэд хэрэгт орооцолдож байсан нь түүнд гай болно гэж тэр айгаад байгаа юм. 2. дургүйцэх. He works for a rival company but I don't \hold it against him. Тэр манайтай өрсөлдөгч компанид ажилладаг ч гэлээ түүнд муу санах зүйл надад үгүй. hold back (from doimg sth) тээнэгэлзэх, зүрхшээх, эмээх. She held back, not knowing how to break the terrible news. Энэ таагүй мэдээг хэрхэн дуулгахаа мэдэхгүй тэр нилээн тээнэгэлзэв. hold sb back дэвшилд саад болох, саатуулах. hold sth back 1. саатуулах, нуун дарагдуулах. 2. биеэ барих, тэвчих. She managed to \hold back her anger. Тэр арайхийн уураа барив. hold sb down эрхшээлдээ оруулах, эрхийг нь хөсөрдүүлэх. The people are held down by a repressive military regime. Ард түмэн цэргийнхний хатуу дэглэмийн эрхшээлд орчихоод байна. hold sth down 1. доод хэмжээнд байлгах, дор байлгах. The rate of inflation must be held down. Ханш уналтын түвшинг доод хэмжээнд хязгаарлан барьж байх нь зүйтэй. 2. ажилдаа тогтох, ажлаасаа халагдчихгүй яваад байх. be unable to \hold down a job ажлаасаа халагдах. hold forth дэмий ярих, чалчиж гарах. hold sth in биеэ барих, сэтгэлээ барих. hold off (sth/ doing sth) хойшлуулах. Would it be better to buy a house now or \hold off for a few months? Байшинг одоо авсан нь дээр үү, хойшлуулж байгаад хэдэн сарын дараа авах нь дээр үү? hold sb/ sth off дайралтыг няцаах. Though outnumbered they held off repeated attacks by enemy for three days. Хүн хүч хавьгүй дутуу байсан ч тэд дайсны олон удаагийн дайралтыг няцаасаар гурав хонолоо. hold on 1. хүлээж бай, зогсож бай. 2. хэцүү байдлаас гарах, тэсэж үлдэх. They managed to \hold on until help arrived. Тусламж ирэн иртэл тэд тэссээр байжээ. hold sth on тогтоох, барих. hold on (to sth/ sb) юмнаас барих, зуурах. hold onto sth худалдахаа болих, хадгалах. You should \hold onto your oil shares. Та газрын тосныхоо хувьцааг зарах хэрэггүй шүү. hold out 1. тэсч өнгөрөөх, зовлон туулах. 2. бэлэн байх, тэвчих, үргэлжлэх. hold out on sb мэдээлэхээс татгалзах, нуух. hold sth over 1. хойшлуулах. 2. хэвээр нь үлдээх. hold to 1. юмнаас барих. 2. дагах, мөрдөх. hold sb to sth ам тангарах хэлүүлэх, ам авах. hold together хамтдаа байх. hold sth together нийлүүлэх, нэтгэх. hold sb/ sth up 1. зогсоох, саатуулах. Our flight was held up by fog. Манантай байгаа учраас манай нислэг саатжээ. 2. жишээ болгох, жишээ үзүүлэх. hold up sth хүч тулган дээрэмдэх. hold with sth зөвшөөрөх, санал нийлэх. I don't \hold with some of modern theories on education. Боловсролын талаархи орчин үеийн зарим онолыг би хүлээн зөвшөөрдөггүй.

    English-Mongolian dictionary > hold

  • 12 time

    n. 1. цаг. What \time is it? Хэдэн цаг болж байна? 2. цаг улирал. in winter \time өвөл, өвлийн улиралд. 3. хугацаа, цаг үе. hard \times хүнд бэрх цаг үе. 4. удаа. this/ last \time энэ/ сүүлчийн удаад. (and) about time (too) тэгэх байсан юм, тэгэх ёстой байсан юм. ahead of time хугацаанаас нь өмнө. ahead of one's time цаг үеэсээ түрүүлсэн. time and again нэг биш удаа, олон удаа, дахин дахин. at times заримдаа. at the/ this time энэ үед. at all times дандаа, үргэлж. all the time 1. турш, туршид. 2. ямагт, үргэлж. at one time урьд, нэг үе. at one's time of life ид үедээ, цагтаа. behind the time хуучирсан, хоцрогдсон. at times хааяа, заримдаа. I get very depressed at \times. Хааяа би бүр сэтгэлээр унаж орхидог юм. in/ on time цагтаа. in no time хурдан, нүд ирмэхийн зуур. at a time нэгэн зэрэг. have a hard, rough, tough, etc time зовох, зүдрэх. time-consuming adj. цаг барсан, адармаатай. time-lag n. үйл явдлуудын хоорондын зай. time-limit n. цагийн хязгаар. time out n. sport нэг минутын/ богино хугацааны амралт. time-server n. цаг үеэ дагагч, туйлбаргүй этгээд. time sheet n. цагийн бүртгэл. time signal n. цагийн хонх. time-worn adj. элэгдсэн, ноорсон. time zone n. цагийн бүс. v. 1. цаг болзох, зохицуулах, тааруулах. You must \time your blows carefully. Цохилт хийх үеэ чи сайн тааруулах хэрэгтэй шүү. 2. цаг харах, цагаар хэмжих. The winner was \timed at 4 minutes 3.56 seconds. Түрүүлсэн тамирчин 4 минут 3.56 секундын амжилт үзүүлжээ.

    English-Mongolian dictionary > time

  • 13 work

    n. 1. ажил, хөдөлмөр. He earned his living by hard \work. Тэр, хүнд ажил хийж амь зуудаг. 2. бүтээгдэхүүн, эдлэл. Is this all your own \work? Энэ бүхэн таны хийсэн зүйл үү? 3. зохиол, бүтээл, туурвил. This is a \work of art. Энэ бол урлагийн бүтээл. 3. ажил төрөл. When did you start \work here? Та хэдийнээс энд ажиллах болсон юм бэ? She had been out of \work for a year. Тэр бүсгүй ажил төрөлгүй нэг жил болсон. She`s now back in \work. Тэр дахин ажилд орсон байна. 4. works үйлдвэр, завод. The brick \works is near the station. Тоосгоны үйлдвэр төмөр замын буудлын дэргэд байдаг. 5. цаг, багажны оньс. 6. олон нийтийн ажил. 7. засварын ажил. roadworks зам засварын ажил. 8. бүрэн үйлчилгээ, цогц ажил. Barber gave him the \work. Үсчин түүнд бүрэн үйлчилгээ хийв. at work ажиллагаа явагдах, нөлөөлөх, үйлчлэх. at work (on sth) ажил хийж байгаа, завгүй байгаа. get (down) to/ set to work (on sth/ to do sth) эхлэх, эхийг нь тавих. give sb/ sth the works 1. go about one`s work ажлаа хийх. set about one`s work ажлаа хийж эхлэх, ажилдаа орох. good works сайн үйлс, тустай үйл ажиллагаа. dirty works жигшүүртэй явдал, хорлонтой үйл ажиллагаа. have one`s work cut out (doing sth) хэцүү даалгавартай тулгарах, амаргүй ажилд баригдах. make hard work of sth хийсэн ажлаа дөвийлгөн ярих, ялихгүй юмыг их болгон ярих. make short work of sth ажлаа дор нь дуусгах. many hands make light work олны хүч оломгүй далай. the work of moment, second etc хоромхон зуур хийчих ажил. work-basket (US work-bag) n. work of art n. (pl works of art) урлагийн бүтээл. work-shy adj. ажилд дургүй хүн, залхуу хүн. v. \work (away) (at/ on sth); \work (under sb) ажиллах, хөдөлмөрлөх, бүтээх, боловсруулах. He is still \working on his new book. Тэр шинэ номон дээрээ ажилласаар л байна. work against эсрэг ажиллах. work away үргэлжлүүлэн ажиллах/ хийх. work out шийдэх, ухаан гаргах, боловсруулах. They have worked out the plan for their trip. Тэд аяллынхаа төлөвлөгөөг боловсруулан гаргажээ.

    English-Mongolian dictionary > work

  • 14 take

    v. (took, taken) 1. \take sth/ sb (with one); \take sth (to sb) авах. Don't forget to \take your umbrella (with you) when you go. Явахдаа шүхрээ авахаа мартуузай. 2. аваачих; аваачиж/ хүргэж өгөх. She \takes her children to school by car. Тэр эмэгтэй хүүхдүүдээ сургуульд нь машинаар хүргэж өгдөг. The thief was \taken away in a police van. Хулгайчийг цагдаагийн машинаар аваад явсан. 3. барих, атгах. She took his arm and led him across the road. Тэр түүний гараас хөтөлж зам гаргаж өгөв. 4. шаардагдах, хэрэг болох. It \takes a lot of courage to do what he's done. Түүний хийснийг хийхэд асар их эр зориг хэрэгтэй. 5. хийх. Let's \take a walk. Явгаар явцгаая. Can I \take a look at the baby? Би энэ хүүхдийг харж болох уу? 6. take a bus/ taxi/ train автобус/ такси/ галт тэргээр явах. You can \take a taxi. Та такси авч болно шүү дээ. Shall we \take a bus to the station? Өртөө рүү автобусаар явцгаах уу? 7. \take a seat суух. 8. тогтмол эм уух/ хэрэглэх. \take two tablets three times a day. Өдөрт хоёр хоёр ширхэгээр/ тунгаар гурван удаа уу. Has he \taken his medicine? Тэр эмээ уусан уу? 9. хүлээж авах. How did they \take the news? Тэд энэ мэдээг хэрхэн/ яаж хүлээж авсан бэ? You never \take my advice. Чи миний үгийг ер авдаггүй шүү дээ. 10. тэмдэглэл бичиж авах; хэмжих. He took my name and address. Тэр миний нэр, хаягийг бичиж авав. The nurse took my temperature. Сувилагч миний халууныг үзэв. 11. үзэх, бодох, санах. I took you to be an honest man. Би таныг шударга/ үнэнч хүн байх гэж санасан юм. Do you \take me for a fool? Та намайг тэнэг хүн гэж бодож байна уу? 12. зөвшөөрөлгүй/ эндүүрч авах; хулгайлах. Who has \taken my bicycle? Хэн миний дугуйг авчихав аа? 13. хүчээр эзлэн авах. \take a town (дайны үед) хотыг эзлэх. 14. байр/ сууц түрээслэн авах. We took a small flat in London. Бид Лондонд жижиг сууц хөлсөлж авав. 15. хичээл заах. I \take the students French and German. Би оюутнуудад франц, герман хэл заадаг. 16. сонгох, худалдан авах. I'll \take the red shirt, please. Би энэ улаан цамцыг авъя. 17. зөв ойлгох. I think she took my meaning. Миний юу гэснийг тэр ойлгосон шиг байна. 18. сонин, сэтгүүл тогтмол худалдан авах. She \takes the Times. Тэр Таймс авдаг юм. 19. өмсөх. What size shoes do you \take? Та ямар хэмжээтэй гутал өмсдөг вэ? 20. багтаах, агуулах. This bus can \take 60 passengers. Энэ автобусаар 60 зорчигч тээвэрлэж болно. I don't think the shelf will \take any more books. Тавиурт дахиад илүү ном багтахгүй байх. 21. \take a photograph фото зураг авах/ дарах; зураг авахуулах. have one's picture \taken зургаа авахуулах. 22. давах; тойрч явах. The horse took the first fence beautifully. Морь эхний хашлага дээгүүр сайхан гарав. You took that corner much too fast. Та тэр буланг маш хурдан тойрлоо. 23. уух, идэх, хэрэглэх. The baby isn't old enough to \take solid food. Хүүхэд бор хоолонд орох болоогүй байна. Do you \take sugar in you coffee? Та кофендоо чихэр хийдэг үү? 24. шалгуулах, шалгалт өгөх. When are you taking a driving test? Чи хэзээ жолооны шалгалтаа өгөх гэж байна? 25. gram. өгүүлбэрт үйл үг зэргийн байрлалыг заана. The verb `eat' \takes the direct object. "Eat" хэмээх үйл үг шууд тусагдахуун авна. The verb `rely' \takes the preposition `on'. "Rely" гэдэг үйл үг "on" угтлага үгтэй орно. 26. амжилттай болох; үр нөлөөтэй/ дүнтэй байх. The kidney transplant has \taken. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо. The cuttings have \taken. Тайрмал мөчир/ навч үндэслэсэн байв. 27. be taken ill гэнэт өвдөх/ өвчин тусах. 28. can't take хүлээн зөвшөөрч/ авч чадахгүй байх; тэвчиж/ тэсвэрлэж/ хүлцэж чадахгүй байх. I can't \take his constant criticism. Би түүний байнгын шүүмжлэлийг хүлцэн өнгөрүүлж чадахгүй. 29. I take it бодох, үзэх, тааварлах, таамаглах. I \take it you know what you're doing. Та юу хийж буйгаа мэдэж байгаа гэж би бодож байна. 30. take it from me миний хэлснийг үнэмш, надад итгэ. 31. take leave of someone баяртай, сайн сууж байгаарай гэж хэлэх, үдэх. 32. take sth as read асуултгүй/ гарцаагүй үнэн юм гэж үзэх. 33. take place болох, тохиолдох; учрах. When did the accident \take place? Энэ осол/ аваар хэзээ гарсан бэ? 34. take your own life өөрийгөө егүүтгэх, амиа хорлох. take sb aback цочоох, сандаргах. be taken aback ихэд цочих, хирдхийх, балмагдах. take after sb дууриах. He took after his father in many ways. Тэр, олон талаараа эцэгтэйгээ адилхан байв. Your daughter doesn't \take after you at all. Охин чамайг ер дууриагаагүй юм байна. take against sb/ sth голдог болох, дургүй нь хүрч эхлэх. Why have you suddenly \taken against her? Яагаад чи гэнэт тэр бүсгүйг үл таашаах болов? take sb/ sth apart v. 1. sport хялбархан/ амархан ялагдах. 2. зад/ бут шүүмжлэх. Her second novel was \taken apart by the critics. Түүний хоёрдахь романыг шүүмжлэгчид ширүүн шүүмжлэв. take sth apart задлах, салгах. Let's \take the radio apart and see what's wrong with it. Энэ радиог задалцгааж юу нь гэмтсэнийг үзье. taky away v. 1. math. хасах. 4 \take away 2 is 2. Дөрвөөс хоёрыг хасахад хоёр үлдэнэ. 2. зөөх, авч явах. take sth/ sb away (from sb/ sth) авч явах, аваачих. not to be \taken away авч явж болохгүй. The child was \taken away from the school. Хүүхдийг сургуулиас нь авсан байв. take sth back v. 1. буцаах, буцах. These shoes don't fit - I'll have to \take them back. Авсан гутлын аль аль нь таарахгүй байна. - Буцаахаас. 2. буцааж/ эгүүлэн авах. The refrigerator was obviously faulty, but the shop refused to \take it back. Хөргөгч илэрхий гэмтэлтэй байсан атал дэлгүүр нь буцааж авахаасаа татгалзав. 3. буруу юм ярьсандаа гэмших/ уучлалт эрэх. I \take it all back. Би хэлсэн/ ярьсан зүйлдээ гэмшиж байна. take sth down v. 1. буулгах, авах. He took down the picture from the wall. Тэр, хананаас зургийг буулгаж авав. Engineers are taking down the bridge. Инженерүүд гүүр нурааж байна. 2. тэмдэглэж авах. I took down your address. Би таны хаягийг бичиж авлаа. She took down my phone number. Тэр бүсгүй миний утасны дугаарыг тэмдэглэж авав. take in v. 1. (take sb in) хүлээж авах, гэртээ байлгах. 2. худлаа гэж итгүүлэх, хуурах. 3. take sth in v. ойлгох. I hope you're taking in what I'm saying. Та миний юу ярьж буйг ухаарч байгаа биз. 4. дээл, хувцас танах/ хасах. This dress needs to be \taken in at the waist. Энэ бошинзыг бэлхүүсээр нь танамаар байна. 5. багтаах, оруулах. take off 1. газраас хөөрөх. The plane took off an hour later. Онгоц цагийн дараа хөөрлөө. Let your imagination \take off. Дэмий бодлоо орхи. 2. харайхдаа газраас хөөрөх. 3. гэнэт зүгээ буруулах, зугтах. When he saw me coming he took off in the opposite direction. Намайг ирж явахыг харангуут тэр буруулан цааш одов. 4. үзэл санаа амархан газар авах/ түгэх; бүтээгдэхүүн амжилттай борлох. The new dictionary has really \taken off. Шинэ толь бичиг үнэнхүү гүйлгээ сайтай байв. take sth off 1. тайлах. The boy took off his coat. Хүү пальтогоо тайлав. 2. (take sb off) дууриах, адил болох, элэглэх. 3. (take sth off) тодорхой хугацаанд ажил хийхгүй байх. I'm taking a couple of weeks off. Би ажлаасаа хоёр долоо хоног хөндий байгаа. take sb on 1. хөлслөх, ажиллуулах. We're taking on a new secretary this week. Бид энэ долоо хоногт шинэ нарийн бичгийн дарга авч ажиллуулна. 2. тэмцээнд амлан авах, өрсөлдөх. 3. (take sth on) үүрэг авах, хариуцлага хүлээх. I've \taken too much work. Надад асар их ажил даалгасан. 4. (take on sth) хувирах, өөрчлөгдөх. His voice took on a more serious tone. Дуу нь сүрхий чангарч эхлэв. take out 1. гаргах. She took the fruit out of the bag. Тэр эмэгтэй уутнаас/ цүнхнээс жимс гаргав. 2. take sb out урих. She's taking me out for a meal tonight. Тэр эмэгтэй намайг өнөө орой хоолонд урьчихаад байгаа. 3. take out an insurance policy on даатгал авах; даатгуулах. 4. take it out of you ядраах, сульдаах. All that hard work has \taken it out of him. Тэр бүх хатуу хүтүү ажил түүний тэнхээ тамирыг нь доройтуулав. take sth out on sb уураа хүнд гаргах, өөрийн гуниг гомдлоороо бусдыг зовоох. When he's had a bad day he \takes it out on the children. Түүнд бүтэлгүй өдөр тохиовол бухимдлаа тэр хүүхдүүдэд гаргадаг юм. take sth over v. шинэ албан тушаал хүлээж авах. He took over the office of mayor. Тэр хотын дарга болов. Sarah will \take over my job when I leave. Намайг явахлаар Сара миний ажлыг авна. take to sb/ sth шууд таалагдах/ санаад нийцэх; дасах. I took to him as soon as I met him. Анх уулзмагцаа л би түүнийг аятайхан хүн байна гэж тоосон. The children took to their new teacher. Хүүхдүүд шинэ багшдаа дасчээ. take to sth / doing sth тогтмол хийж эхлэх. He's \taken to staying out late. Тэр байнга оройтдог болоод байна. take to your bed өвчний улмаас хэвтэрт орох. take sth up 1. дуртай юмаа идэвхтэй хийх. He took up writing poetry while he was still at school. Тэр аль сургуульд байх үеэсээ шүлэг бичиж эхэлсэн юм. 2. тодорхой орон зай, цаг хугацаа ашиглах/ хэрэглэх. Books \take up a lot of space. Номнууд маш их зай эзэлдэг. The visit took up the whole of Sunday. Айлчлал бүх л бүтэн сайн өдрийг авав. 3. үргэлжлүүлэх. I'll \take up the story where I left off yesterday. Би өчигдөр дутуу орхисон газраасаа өгүүллэгийг үргэлжлүүлье. take sth up with sb 1. асуух. I think I need to \take this matter up with my lawyer. Би эл хэрэг явдлыг/ асуудлыг өмгөөлөгчөөсөө асууя. 2. take up with sb нөхөрсөг/ найзархаг/ дотно болох. take upon. \take it upon yourself to do something. Санаагаараа/ өөрийн зөнгөөр хийх. take n. телевизийн нэвтрүүлэг буюу киноны нэг хэсгийг харуулсан зураглал/ зураг авалт. takeaway n. 1. зөөврийн/ бэлэн халуун хоол зэхдэг газар. Let's get some food from the Chinese \take. Хятад бэлэн хоолны газраас хоол авцгаая. 2. зэхэж бэлтгэсэн халуун хоол. an Indian \take Энэтхэг бэлэн хоол. adj. a \take meal зөөврийн/ зэхмэл халуун хоол хүнс. take-off n. 1. онгоц газраас хөөрөх үе. It was a smooth \take. Газраас алгуурхан хөөрөв. 2. элэглэл, дууриах. He does \takes of leading politicians. Тэр гол гол улс төрчдийг шоглон дууриадаг юм. take-over n. 1. дийлэнхи хувьцаагий нь худалдан авч уг компанийг эрхшээлдээ авах нь. 2. байгууллага, улс орныг хүчээр эзлэн авах явдал. a military \take цэргийн хүчээр түрэмгийлэн авах/ эзлэх.

    English-Mongolian dictionary > take

  • 15 worst

    adj. хамгийн муу. This is the \worst film I've ever seen. Миний үзсэн кинонуудаас хамгийн муу нь энэ. be one`sown worst enemy өөртөө дайсан болох, өөрийнхөө байдлыг хүндрүүлэх. adv. бусдаас муу. He played \worst of all. Тэр бусдаас муу тоглов. worst of all хамгийн гайтай нь, хамгийн муу нь гэвэл. at (the) worst бүр муудлаа гэхэд, тартагтаа тулахад. do one`s worst хамгийн муу талаа харуулах, муугаа үзүүлэх. get the worst of it ялагдах, дийлэгдэх. if the worst comes to the worst байдал бүр муудахад, эцэстээ тулвал. If the \worst comes to the \worst, we`ll just have to sell the house. Байдал бүр муудлаа гэхэд байшингаа зарах шаардлагатай болох нь дээ.

    English-Mongolian dictionary > worst

  • 16 company

    n. 1. компани. 2. хамт байх. I enjoy his \company. Би түүнтэй хамт байх дуртай. 3. зочид гийчид, найз нөхөд. 4. хамтлаг, баг. The company one keeps. Хамт цаг нөхцөөдөг нөхөд. get into bad company тааруухан улстай нийлэх. in company with sb хамтарч. keep sb company хань болох.

    English-Mongolian dictionary > company

  • 17 hell

    n. 1. там. 2. зовлон, зүдгүүр. She made his life (a) \hell. Тэр бүсгүй түүний амьдралыг ёстой балласан даа. a/ one hell of a... ; a helluva маш их, туйлын, ёстой ёрын. It's a \hell of a long way. Энэ ёстой барагдашгүй урт зам юмаа. all hell broke/ was let loose галав юүлж байгаа мэт, бөөн үймээн шуугиан болох. beat/ knock hell out of sb/ sth нэвширтэл нь зодох, үхтэл нь балбах. (come) hell or high water ямар ч байсан, яадаг ч гэсэн. get the hell out (of...) яаран гарах, орхин явах. for the hell of it зориуд, санаатай, албаар, тоглоом наадмаар. hell for leather маш хурдан, түргэн.

    English-Mongolian dictionary > hell

  • 18 hobby-horse

    n. 1. ярих дуртай сэдэв. get on/ ride on one's \hobby-horse ганц дуртай сэдвээрээ ярьж эхлэх. 2. хүүхдийн модон морь.

    English-Mongolian dictionary > hobby-horse

  • 19 hot

    adj. (-tter, -ttest) 1. халуун, бүгчим. a \hot day/ bath халуун өдөр/ ус. This coffee is too \hot to drink. Энэ кофе уухын аргагүй халуун юм. 2. халууцах, халуудах. I am \hot. Би халууцаж байна. 3. халуун ногоотой, ам дарвигнуулсан (хоол). 4. хэцүү, ярвигтай, хэл ам таталсан. \hottest part of the election campaign сонгуулийн кампанит ажлын хамгийн хэцүү үе. 5. бэрхшээлтэй, хүндрэлтэй. They're making life \hot for her. Тэд тэр бүсгүйг ёстой зовоож байгаа юм. 6. эгдүү хүргэм, дургүйцэл төрүүлэм. 7. sl. хулгайн, буруу гарын. 8. шилдэг, сайн. She's one of the \hottest players in the country at the moment. Одоогийн байдлаар тэр бүсгүй бол улсын хамгийн шилдэг тамирчдын нэг юм. 9. шинэ, сонин мэдээ. 10. сэтгэлийн хөөрөлтэй. 11. \hot (at/ on sth) сайн, гарамгай, чадвар сайтай. I'm good at history but not so \hot in arithmethic. Би түүхийн хичээлд сайн ч тоонд тааруухан. be in/ get into hot water хүнд байдалд орох, хэцүүдэх. blow hot and cold шарвамтгай, олон ааштай. go hot and cold цочрох, балмагдах, уур дүрсхийх. go/ sell like hot cakes түргэн борлогдох, хурдан зарагдах. hot under the collar ууртай, эгдүү нь хүрсэн. strike while iron is hot ямааны мах халуун дээрээ. v. (-tt-) халаах, халуун болгох. hot up түргэсэх, хурдан болох, эрч хүч нэмэгдэх, сэргэх. hotly adv. 1. ууртай, уцаартай, хийрхүү. `Nonsense!' he replied \hot. "Ёстой худлаа үг!" хэмээн тэр ууртай хариулав. 2. хурц өрсөлдөөнтэй, сэтгэл хөдөлмөөр. \hot contested match үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн тоглолт. hot air n. дэмий яриа, чалчаа үг. hotbed n. \hot of sth голомт, үүр. a \hot of vice нүгэл хилэнцийн голомт болсон газар. a \hot of dissidents тэрс үзэлтнүүдийн орогнодог газар. hot-blooded adj. сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, огцом ууртай, тачаангуй. hot dog n. халуун зайдастай боов. hot favourite n. тэмцээн уралдаанд ялах найдвар ихтэй тамирчин. hot line n. 1. төрийн тэргүүн нарыг холбох шууд утас. A \hot between the Kremlin and White House. Кремль, Цагаан ордон хоёрыг холбох шууд утас. 2. шууд утсан холбоо. a horoscope \hot зурхайн мэдээ авч болох шууд утас. hot potato n. бэрхшээлтэй асуудал, хурц асуудал. The racial discrimination issue is a political \hot potato. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдал улс төрийн хурц асуудал билээ. hot spot n. халуун цэг, дайн дажин болж буй газар. hot stuff n. 1. гарамгай хүн, уран чадвартай хүн. 2. бусдын хайр булаам хүн. hot-tempered adj. түргэн ууртай, хурц зантай. hotch-potch n. (US hodgepodge) эмх замбараагүй байдал.

    English-Mongolian dictionary > hot

  • 20 neck

    n. 1. хүзүү, хоолой. The water was up to his \neck. Ус түүний хоолойгоор татаж байв. 2. med. ам, амсар. get it in the neck хурц шүүмжлүүлэх/ хатуу шийтгүүлэх. neck and neck (with sb/ sth) зуузай холбох. risk/ save one's neck амь өрсөх/ амьд гарах. v. хүзүү хоолойгоороо тэврэлдэх.

    English-Mongolian dictionary > neck

См. также в других словарях:

  • get one's ducks in a row — {v. phr.}, {informal} To get everything ready. * /The scoutmaster told the boys to get their ducks in a row before they went to camp./ * /Mr. Brown got his ducks in a row for his trip./ Compare: LINE UP …   Dictionary of American idioms

  • get one's ducks in a row — {v. phr.}, {informal} To get everything ready. * /The scoutmaster told the boys to get their ducks in a row before they went to camp./ * /Mr. Brown got his ducks in a row for his trip./ Compare: LINE UP …   Dictionary of American idioms

  • get one's feet wet — {v. phr.}, {informal} To begin; do something for the first time. * /The party was at Bill s house and when Ruth and I got there the party had already started. Jump right in and don t be afraid to get your feet wet, said Bill./ * / It s not hard… …   Dictionary of American idioms

  • get one's feet wet — {v. phr.}, {informal} To begin; do something for the first time. * /The party was at Bill s house and when Ruth and I got there the party had already started. Jump right in and don t be afraid to get your feet wet, said Bill./ * / It s not hard… …   Dictionary of American idioms

  • get one's foot in the door — See: FOOT IN THE DOOR …   Dictionary of American idioms

  • get one's foot in the door — See: FOOT IN THE DOOR …   Dictionary of American idioms

  • get\ one's\ dander\ up — • get one s dander up • get one s Irish up v. phr. To become or make angry. The boy got his dander up because he couldn t go to the store. The children get the teacher s dander up when they make a lot of noise. Compare: blow a fuse …   Словарь американских идиом

  • get\ one's\ Irish\ up — • get one s dander up • get one s Irish up v. phr. To become or make angry. The boy got his dander up because he couldn t go to the store. The children get the teacher s dander up when they make a lot of noise. Compare: blow a fuse …   Словарь американских идиом

  • get one's teeth into — To tackle, deal with, vigorously, eagerly, etc • • • Main Entry: ↑tooth * * * get (or sink) one s teeth into work energetically and productively on (a task) the course gives students something to get their teeth into …   Useful english dictionary

  • get one over (on) somebody — get one ˈover (on) sb/sth idiom (informal) to get an advantage over sb/sth • I m not going to let them get one over on me! Main entry: ↑oneidiom …   Useful english dictionary

  • get one over (on) something — get one ˈover (on) sb/sth idiom (informal) to get an advantage over sb/sth • I m not going to let them get one over on me! Main entry: ↑oneidiom …   Useful english dictionary

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»