Перевод: со всех языков на монгольский

с монгольского на все языки

that+had+to

  • 1 have

    aux v. (had) 1. -тай, -тэй, -той, -төй, бий, байх. Do you \have anything to say? Чамд хэлэх үг байна уу? Do you \have/ \have you got a car? Чи машинтай юу? 2. авах. May I \have a glass of water? Би аяга ус авч болох уу? 3. мэдэх, ойлгох. He has no Mongolian. Тэр монгол хэл мэдэхгүй. 4. өвчтэй байх. She has got a headache. Түүний толгой нь өвдөөд байгаа юм. 5. урих, хүлээж авах. How many people are you \haveing to the party? Танай үдэшлэгт хэдэн хүн оролцох вэ? 6. тавих, байрлуулах. We used to \have that painting over the sofa. Бид энэ зургийг буйдан орныхоо дээр өлгөдөг байж билээ. have it (that)... гэх, гэлцэх. Rumour has it that we'll \have a new chairman soon. Манайх мөдхөн шинэ даргатай болно гэлцэх юм. have it in for sb дургүй байх, өстэй байх. She's had it in for him ever since Mark called her a fool in public. Марк түүнийг олны өмнө тэнэг малаар нь дуудсанаас хойш тэр эмэгтэй түүнд юм санах болсон билээ. have it in one (to do sth) хийчих чадвартай, боломжтой байх. have sth against sb/ sth дургүй байх, муу санаж явах. What \have you got against Ruth? She's always been good to you. Юунд чи Рутэд дургүйцээд байгаа юм бэ? Тэр чамд байдгийгаа л өгдөг шүү дээ. have sth on 1. өмссөн, зүүсэн байх. 2. ажил төлөвлөсөн, болзож тохирсон байх. have sth on/ with me биедээ авч явах. I don't \have any money on me. Надад бэлэн мөнгө юу ч байхгүй. v. 1. үйлдэх, хийх. \have а tea цай уух. \have a smoke тамхи татах. 2. авах, хүлээж авах. I had a letter from my brother. Би ахаасаа захиа авсан. 3. үзэх, өнгөрүүлэх, биеэрээ туулах. She's having problems at work. Түүний ажил дээр баахан юм болсон гэнэ. I had a shock when I heard the news. Энэ тухай дуулаад би ёстой балмагдаж орхисон. 4. төрүүлэх, бүтээх. \have a baby төрөх, хүүхэд төрүүлэх. \have a good result сайн үр дүнд хүрэх. \have a strong influence хүчтэй нөлөө үзүүлэх. 5. хуурч, мэхлэх. I'm afraid you've been had. Таныг луйварчдад мэхлүүлсэн байх л гэж бодох юм. 6. хавьтах, ойртох. have done with sth арайхийж дуусгах, салж санаа амрах. Let's \have done with this silly argument. Энэ дэмий асуудлыг цэглэж санаагаа амраавал яасан юм бэ. have had it 1. сэг болсон, эдэлгээ нь дууссан. 2. эцэх, ядрах. 3. тэвчээр барагдах, тэсэхээ болих, залхах. I've had it with your constant arguing! Shut up, both of you! Байнгын хэрүүлийг чинь сонссоор залхаж гүйцлээ! Та хоёр хоёулаа амаа хамхиад өгөөч! have it off/ away (with sb) хавьтах, ойртох, сээтэгнэх. She was \haveing it off with a neighbour while her husband was away on business. Нөхөр нь томилолтоор явчихсан байхад тэр хөрш залуутайгаа сээтэгнэж байсан юм. not having any сонсох ч дургүй байх, итгэхгүй байх. have sb back салсан авгай, нөхөр нь буцаж ирэх. have sth back буцaаж авах, эргүүлж авах. have sb in гэртээ хөлсөлж ажиллуулах. have sth out авахуулах, тайруулах. \have a tooth/ one's appendix out шүдээ/ мухар олгойгоо авахуулах. have sb up (for sth) шүүхэд татах, зарга мэдүүлэх. He was had up for drunken driving. Согтуугаар машин жолоодсон учраас түүнийг шүүхэд татсан байна. the haves n. (pl) баян, чинээлэг. have-nots n. (pl) ядуу, хоосон.

    English-Mongolian dictionary > have

  • 2 wear

    n. 1. хувцас. men's wear эрэгтэй хүний хувцас. 2. эдэлгээ. This carpet stands very heavy \wear. Энэ хивс тун эдэлгээ сайтай. 3. элэгдэл. My shoes are showing (signs of) \wear. Миний гутал элэгдэж эхэлж байх шив. weаr and tear элэгдэл. The insurance policy does not cover damage caused by normal \wear and tear. Хэвийн элэгдэл нь даатгалд хамаарахгүй. v. (pt wore, pp worn) 1. өмсөх, зүүх, -тай байх. She \wear s her hair long. Тэр урт үстэй. wear a board сахалтай байх, wear a ring бөгжтэй, бөгж зүүсэн, wear a hat малгайтай, малгай өмссөн. 2. дүртэй, царайтай. He wore a puzzled frown. Тэр эр гайхширсан байртай хөмсөг зангидав. The house wore a neglected look. Байшин эзэнгүй хаягдсан маягтай болжээ. 3. элэгдэх, хуучрах, элээх. The stones had been worn by the constant flow of water. Чулуунууд усанд элэгдэж гөлгөр болсон байв. 4. эдэлгээ даах. You should choose a fabric that will \wear (well). Чи сайн эдэлгээтэй материалаар хийсэн хувцас харж аваарай. 5. эцээх, ядраах. He felt worn out. Тэр ядарсан байв. 6. зөвшөөрөх, хүлцэх. He wanted to sail the boat alone but his parents wouldn`t \wear it. Завиар ганцаараа явахыг тэр хүсэж байсан авч аав ээж нь юу гэж зөвшөөрөх вэ. wear one`s heart on one`s sleeve биеэ барьж чаддаггүй. wear the pants/ trousers гэр бүлд зонхилох хүн. It`s quite clear who \wear s the trousers in that house. Энэ айлд асуудлыг хэн шийддэг нь харваас илт байна шүү дээ. wear thin 1. элэгдэх. 2. барагдах, шавхагдах. My patience is beginning to \wear very thin. Миний тэвчээр барагдаж гүйцэх нь байна. wear (sth) away элээх, арилгах, цоолох. The inscription on the coin had worn away. Зоосон дээрх бичиг баларч арилсан байна. wear down элэгдэх, ноорох; эцээх, ядраах. wear sb/ sth down дарах, дийлэх. wear on цаг хугацаа удаан үргэлжлэх, сунжрах. wear (sth) off арилах, устах. The pain is slowly \wearing off. Өвчин аажмаар арилж байна. wear (sth) out барах, элээх. Her patience was at last worn out. Эцсийн эцэст түүний тэвчээр барагдав. wear oneself/ sb out хүч тэнхээг барах, эцээх, залхах. Just listening to his silly chatter \wear s me out. Түүний дэмий донгосч суухаас л би бүр залхчихдаг юм. wearable adj. өмсөж болох, зүүх боломжтой. His wardrobe is full of clothes that are no longer \wear. Дахин өмсөж зүүх аргагүй болсон хувцас хунар түүний хувцасны шүүгээгээр дүүрэн байна. wearily adv. 1. ядрангуй. 2. залхуу хүрмээр. wearer n. хувцасны эзэн.

    English-Mongolian dictionary > wear

  • 3 worry

    n. 1. сэтгэлийн зовнил/ түгшүүр. She was showing signs of \worry. Тэр сэтгэл түгшсэн байдалтай харагдаж байв. 2. сэтгэл зовоосон зүйл. He has a lot of financial \worryies at the moment. Яг одоо бол тэр мөнгө төгрөгний бэрхшээлтэй олон асуудалд орчихоод байгаа. 3. үүрэг, хариуцлага. You don`t have to do anything about transport- that`s my \worry. Машин техникийн талаар санаа зовоод ер хэрэггүй шүү, энэ асуудлыг би хариуцна. v. (pt, pp worried) 1. \worry (about/ over sth) санаа зовох, сэтгэл түгших. They \worryied about their son's health. Хүүгий нь эрүүл мэнд тэдний сэтгэлийг түгшүүлэв. 2. \worry sb/ oneself (about sb/ sth) зовних, түгших. What \worryies me is how I`m going to tell the children. Хүүхдүүддээ энэ тухай хэрхэн хэлэх билээ гэдэг л сэтгэлийн минь зовоож байна. 3. \worry (with sth) саад болох, залхаах, яршиг болох. Don`t \worry her now- she`s busy. Түүнд бүү саад болоорой, тэр завгүй байгаа. 4. урах, зуух. The farmer said my dog had been \worrying his sheep. Манай нохой хонь руу нь дайрсан гэж фермер хэлнэ лээ. not to worry санаа зовох зүйлгүй. We`we missed the train, but not to \worry- there`s another one in ten minutes. Бид галт тэрэгнээс хоцорч орхилоо, гэхдээ санаа зовох зүйлгүй ээ, арван минутын дараа дахиад нэг явдаг юм. worried v. \worry (about sb/ sth); \worry (that...) санаа зовсон, сэтгэл түгшсэн. I was \worry that you can`t find me. Та намайг олохгүй байх гэж санаа зовж байлаа шүү. I`m not worried надад хамаагүй ээ. I`m not worried either day will be OK. Надад хэд дэх өдөр байсан ч хамаагүй ээ, аль ч өдөр болно. worrier n. сэтгэлийн зовлонтой хүн.

    English-Mongolian dictionary > worry

  • 4 dope

    n. марихуан, хар тамхи. v. 1. сэргээш өгөх. Tests revealed that the winning horse had been \doped. Түрүүлсэн моринд сэргээш өгсөн нь шинжилгээгээр илрэв. 2. эм өгч унтуулах. The kidnappers had \doped him and tied him up. Хүн хулгайлагч нар түүнийг унтуулаад хүлэв. dopey adj. (-pier, -piest) нойрмог.

    English-Mongolian dictionary > dope

  • 5 taste

    n. 1. амт. sweet/ sour to the \taste чихэрлэг/ исгэлэн амттай. a strong \taste of garlic саримсны хүчтэй амт. The soup had very little \taste. Шөл бараг амтгүй байв. 2. дээж. Won't you have a \taste of this cake? Энэ бялуунаас амсахгүй юу? Give him a \taste of the whip. Түүнд ташуурын амт үзүүл. 3. дур сонирхол. He had no \taste for that game. Тэр, энэ тоглоомд дургүй. 4. олсон/ үзсэн бяцхан туршлага. It was my first \taste of life in a big city. Том хотод анх удаагаа амьдарч үзсэн минь тэр байв. 5. сонгох/ таних/ таалах чадвар. have excellent \taste in art/ music урлагт/ хөгжимд гойд мэдрэмжтэй байх. a room furnished with \taste сэтгэлд нийцтэй тохижуулсан өрөө. There's no accounting for tastes. Хүмүүсийн хүсэл сонирхол хязгааргүй. v. 1. амсаж үзэж, амтлах, амсах. The cook \tasted the soup. Тогооч шөл амсаж үзэв. 2. амтагдах, амттай байх. The bread \tasted good. Талх сайхан амттай байлаа. 3. үзэх, амсах, биеэр мэдрэх/ туулах. \taste power хүчээ үзэх/ сорих. \taste freedom эрх чөлөө эдлэх/ амсах. \taste failure сүйрэлд/ дампууралд орох. \taste defeat ялагдал хүлээх, дийлэгдэх. tastefully adv. гоё, тансаг маягаар. \taste decorated with flowers цэцгээр гоё/ чамин чимэглэсэн. tasteless adj. 1. амтгүй (хоол). 2. цэлдэн, сонирхол үл татам. taster n. амт шалгагч. tasty adj. (-ier, -iest) амттай.

    English-Mongolian dictionary > taste

  • 6 walk

    n. 1. явах, явган явах, алхах. 2. алхаа, гишгээ. I know him by his \walk. Би түүнийг алхаагаар нь танина. 3. явган зугаалга. 3. жим, зөрөг зам. a walks of life нийгмийн давхарга, зиндаа. people of/ from all \walks of life нийгмийн бүх давхаргыг төлөөлөх хүмүүс. v. 1. явган явах, алхах. They \walked along the road. Тэд замаар алхав. 2. зугаалах, салхинд явах. They liked to \walk in the park. Тэд нар цэцэрлэг дотуур зугаалах дуртай байв. run before one can walk бяруу болоогүй байж бухын баасаар баах. walk tall дээгүүр харан явах, бардам, итгэлтэй явах. walk about зугаалах, салхинд явах. walk along урагшаа алхах. walk away from яваад өгөх, зайлах, зугтах. You can`t just \walk away from you responsibilities. Та үүрэг хариуцлагаасаа зүгээр л мултарчихаж болохгүй шүү дээ. walk into sth 1. урхинд орох, мэхэнд автах. 2. ажил төрөлд амархан орох. She \walked into a job at the bank as soon as she graduated. Тэр сургууль төгсүүтээ л банкинд ёстой азтай орсон юм. \walk into sth/ sb мөргөх. She wasn`t looking where she was going and \walk ed straight into me. Тэр бүсгүй замаа харалгүй явсаар яг намайг мөргөчихөв. walk away/ off with sth 1. хулгайлах, хумслах. Somebody has \walk ed away/ off with my pen. Хэн нэг нь миний үзгийг хулгайлж орхиж. 2. давамгай ялах, түүртэлгүй хожих. walk out гэнэт ажил хаях. \walk out (of sth) эсэргүүцэн хаяж гарах (хурал, чуулган). walk out on sb хаяж явах, орхиж явах. He had a row with his wife and just \walk ed out on her. Тэр эхнэртэйгээ хэрэлдээд л түүнийгээ хаяад явчихаж. walk over 1. хялбархан дийлэх/ давах. The visiting team was too strong- they just \walk ed all over us. Зочин баг үнэхээр сайн юм, тэд биднийг зүгээр л ниргээд хаячихлаа. 2. доромжлох, басамжлах. You mustn`t let her \walk (all) over you like that. Тэр эмэгтэйд чи иймэрхүү маягаар доромжлуулах ёсгүй шүү. walk up (to sb/ sth) дөхөж ирэх, ойртож очих. walk about ард түмэн, олон нийттэй харьцах. walk- in adj. тусдаа өрөө. walk- on adj. үггүй дүр. walk- out 1. гэнэтийн ажил хаялт. 2. хурал орхиж гарах. walk- over 1. амархан ялалт, хөнгөхөн ажил. The match was \walk for the visiting team. Зочин багийн хувьд тоглолт хөнгөхөн зугаалга болов. 2. гоц/ хий мөргөх. The British player had a \walk in the first round. Британийн тамирчин эхний тойрогт хий мөргөжээ. walk- up n. цахилгаан шатгүй өндөр барилга. walker n. явган хүн, аялагч. walkie-talkie n. үүрэн телефон, зөөврийн утас. walking n. явган явах. walking papers n. тойрох бичиг, ажлаас халах тухай бичиг. walking-stick (also stick) n. таяг. walkway n. явган хүний зам.

    English-Mongolian dictionary > walk

  • 7 take

    v. (took, taken) 1. \take sth/ sb (with one); \take sth (to sb) авах. Don't forget to \take your umbrella (with you) when you go. Явахдаа шүхрээ авахаа мартуузай. 2. аваачих; аваачиж/ хүргэж өгөх. She \takes her children to school by car. Тэр эмэгтэй хүүхдүүдээ сургуульд нь машинаар хүргэж өгдөг. The thief was \taken away in a police van. Хулгайчийг цагдаагийн машинаар аваад явсан. 3. барих, атгах. She took his arm and led him across the road. Тэр түүний гараас хөтөлж зам гаргаж өгөв. 4. шаардагдах, хэрэг болох. It \takes a lot of courage to do what he's done. Түүний хийснийг хийхэд асар их эр зориг хэрэгтэй. 5. хийх. Let's \take a walk. Явгаар явцгаая. Can I \take a look at the baby? Би энэ хүүхдийг харж болох уу? 6. take a bus/ taxi/ train автобус/ такси/ галт тэргээр явах. You can \take a taxi. Та такси авч болно шүү дээ. Shall we \take a bus to the station? Өртөө рүү автобусаар явцгаах уу? 7. \take a seat суух. 8. тогтмол эм уух/ хэрэглэх. \take two tablets three times a day. Өдөрт хоёр хоёр ширхэгээр/ тунгаар гурван удаа уу. Has he \taken his medicine? Тэр эмээ уусан уу? 9. хүлээж авах. How did they \take the news? Тэд энэ мэдээг хэрхэн/ яаж хүлээж авсан бэ? You never \take my advice. Чи миний үгийг ер авдаггүй шүү дээ. 10. тэмдэглэл бичиж авах; хэмжих. He took my name and address. Тэр миний нэр, хаягийг бичиж авав. The nurse took my temperature. Сувилагч миний халууныг үзэв. 11. үзэх, бодох, санах. I took you to be an honest man. Би таныг шударга/ үнэнч хүн байх гэж санасан юм. Do you \take me for a fool? Та намайг тэнэг хүн гэж бодож байна уу? 12. зөвшөөрөлгүй/ эндүүрч авах; хулгайлах. Who has \taken my bicycle? Хэн миний дугуйг авчихав аа? 13. хүчээр эзлэн авах. \take a town (дайны үед) хотыг эзлэх. 14. байр/ сууц түрээслэн авах. We took a small flat in London. Бид Лондонд жижиг сууц хөлсөлж авав. 15. хичээл заах. I \take the students French and German. Би оюутнуудад франц, герман хэл заадаг. 16. сонгох, худалдан авах. I'll \take the red shirt, please. Би энэ улаан цамцыг авъя. 17. зөв ойлгох. I think she took my meaning. Миний юу гэснийг тэр ойлгосон шиг байна. 18. сонин, сэтгүүл тогтмол худалдан авах. She \takes the Times. Тэр Таймс авдаг юм. 19. өмсөх. What size shoes do you \take? Та ямар хэмжээтэй гутал өмсдөг вэ? 20. багтаах, агуулах. This bus can \take 60 passengers. Энэ автобусаар 60 зорчигч тээвэрлэж болно. I don't think the shelf will \take any more books. Тавиурт дахиад илүү ном багтахгүй байх. 21. \take a photograph фото зураг авах/ дарах; зураг авахуулах. have one's picture \taken зургаа авахуулах. 22. давах; тойрч явах. The horse took the first fence beautifully. Морь эхний хашлага дээгүүр сайхан гарав. You took that corner much too fast. Та тэр буланг маш хурдан тойрлоо. 23. уух, идэх, хэрэглэх. The baby isn't old enough to \take solid food. Хүүхэд бор хоолонд орох болоогүй байна. Do you \take sugar in you coffee? Та кофендоо чихэр хийдэг үү? 24. шалгуулах, шалгалт өгөх. When are you taking a driving test? Чи хэзээ жолооны шалгалтаа өгөх гэж байна? 25. gram. өгүүлбэрт үйл үг зэргийн байрлалыг заана. The verb `eat' \takes the direct object. "Eat" хэмээх үйл үг шууд тусагдахуун авна. The verb `rely' \takes the preposition `on'. "Rely" гэдэг үйл үг "on" угтлага үгтэй орно. 26. амжилттай болох; үр нөлөөтэй/ дүнтэй байх. The kidney transplant has \taken. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо. The cuttings have \taken. Тайрмал мөчир/ навч үндэслэсэн байв. 27. be taken ill гэнэт өвдөх/ өвчин тусах. 28. can't take хүлээн зөвшөөрч/ авч чадахгүй байх; тэвчиж/ тэсвэрлэж/ хүлцэж чадахгүй байх. I can't \take his constant criticism. Би түүний байнгын шүүмжлэлийг хүлцэн өнгөрүүлж чадахгүй. 29. I take it бодох, үзэх, тааварлах, таамаглах. I \take it you know what you're doing. Та юу хийж буйгаа мэдэж байгаа гэж би бодож байна. 30. take it from me миний хэлснийг үнэмш, надад итгэ. 31. take leave of someone баяртай, сайн сууж байгаарай гэж хэлэх, үдэх. 32. take sth as read асуултгүй/ гарцаагүй үнэн юм гэж үзэх. 33. take place болох, тохиолдох; учрах. When did the accident \take place? Энэ осол/ аваар хэзээ гарсан бэ? 34. take your own life өөрийгөө егүүтгэх, амиа хорлох. take sb aback цочоох, сандаргах. be taken aback ихэд цочих, хирдхийх, балмагдах. take after sb дууриах. He took after his father in many ways. Тэр, олон талаараа эцэгтэйгээ адилхан байв. Your daughter doesn't \take after you at all. Охин чамайг ер дууриагаагүй юм байна. take against sb/ sth голдог болох, дургүй нь хүрч эхлэх. Why have you suddenly \taken against her? Яагаад чи гэнэт тэр бүсгүйг үл таашаах болов? take sb/ sth apart v. 1. sport хялбархан/ амархан ялагдах. 2. зад/ бут шүүмжлэх. Her second novel was \taken apart by the critics. Түүний хоёрдахь романыг шүүмжлэгчид ширүүн шүүмжлэв. take sth apart задлах, салгах. Let's \take the radio apart and see what's wrong with it. Энэ радиог задалцгааж юу нь гэмтсэнийг үзье. taky away v. 1. math. хасах. 4 \take away 2 is 2. Дөрвөөс хоёрыг хасахад хоёр үлдэнэ. 2. зөөх, авч явах. take sth/ sb away (from sb/ sth) авч явах, аваачих. not to be \taken away авч явж болохгүй. The child was \taken away from the school. Хүүхдийг сургуулиас нь авсан байв. take sth back v. 1. буцаах, буцах. These shoes don't fit - I'll have to \take them back. Авсан гутлын аль аль нь таарахгүй байна. - Буцаахаас. 2. буцааж/ эгүүлэн авах. The refrigerator was obviously faulty, but the shop refused to \take it back. Хөргөгч илэрхий гэмтэлтэй байсан атал дэлгүүр нь буцааж авахаасаа татгалзав. 3. буруу юм ярьсандаа гэмших/ уучлалт эрэх. I \take it all back. Би хэлсэн/ ярьсан зүйлдээ гэмшиж байна. take sth down v. 1. буулгах, авах. He took down the picture from the wall. Тэр, хананаас зургийг буулгаж авав. Engineers are taking down the bridge. Инженерүүд гүүр нурааж байна. 2. тэмдэглэж авах. I took down your address. Би таны хаягийг бичиж авлаа. She took down my phone number. Тэр бүсгүй миний утасны дугаарыг тэмдэглэж авав. take in v. 1. (take sb in) хүлээж авах, гэртээ байлгах. 2. худлаа гэж итгүүлэх, хуурах. 3. take sth in v. ойлгох. I hope you're taking in what I'm saying. Та миний юу ярьж буйг ухаарч байгаа биз. 4. дээл, хувцас танах/ хасах. This dress needs to be \taken in at the waist. Энэ бошинзыг бэлхүүсээр нь танамаар байна. 5. багтаах, оруулах. take off 1. газраас хөөрөх. The plane took off an hour later. Онгоц цагийн дараа хөөрлөө. Let your imagination \take off. Дэмий бодлоо орхи. 2. харайхдаа газраас хөөрөх. 3. гэнэт зүгээ буруулах, зугтах. When he saw me coming he took off in the opposite direction. Намайг ирж явахыг харангуут тэр буруулан цааш одов. 4. үзэл санаа амархан газар авах/ түгэх; бүтээгдэхүүн амжилттай борлох. The new dictionary has really \taken off. Шинэ толь бичиг үнэнхүү гүйлгээ сайтай байв. take sth off 1. тайлах. The boy took off his coat. Хүү пальтогоо тайлав. 2. (take sb off) дууриах, адил болох, элэглэх. 3. (take sth off) тодорхой хугацаанд ажил хийхгүй байх. I'm taking a couple of weeks off. Би ажлаасаа хоёр долоо хоног хөндий байгаа. take sb on 1. хөлслөх, ажиллуулах. We're taking on a new secretary this week. Бид энэ долоо хоногт шинэ нарийн бичгийн дарга авч ажиллуулна. 2. тэмцээнд амлан авах, өрсөлдөх. 3. (take sth on) үүрэг авах, хариуцлага хүлээх. I've \taken too much work. Надад асар их ажил даалгасан. 4. (take on sth) хувирах, өөрчлөгдөх. His voice took on a more serious tone. Дуу нь сүрхий чангарч эхлэв. take out 1. гаргах. She took the fruit out of the bag. Тэр эмэгтэй уутнаас/ цүнхнээс жимс гаргав. 2. take sb out урих. She's taking me out for a meal tonight. Тэр эмэгтэй намайг өнөө орой хоолонд урьчихаад байгаа. 3. take out an insurance policy on даатгал авах; даатгуулах. 4. take it out of you ядраах, сульдаах. All that hard work has \taken it out of him. Тэр бүх хатуу хүтүү ажил түүний тэнхээ тамирыг нь доройтуулав. take sth out on sb уураа хүнд гаргах, өөрийн гуниг гомдлоороо бусдыг зовоох. When he's had a bad day he \takes it out on the children. Түүнд бүтэлгүй өдөр тохиовол бухимдлаа тэр хүүхдүүдэд гаргадаг юм. take sth over v. шинэ албан тушаал хүлээж авах. He took over the office of mayor. Тэр хотын дарга болов. Sarah will \take over my job when I leave. Намайг явахлаар Сара миний ажлыг авна. take to sb/ sth шууд таалагдах/ санаад нийцэх; дасах. I took to him as soon as I met him. Анх уулзмагцаа л би түүнийг аятайхан хүн байна гэж тоосон. The children took to their new teacher. Хүүхдүүд шинэ багшдаа дасчээ. take to sth / doing sth тогтмол хийж эхлэх. He's \taken to staying out late. Тэр байнга оройтдог болоод байна. take to your bed өвчний улмаас хэвтэрт орох. take sth up 1. дуртай юмаа идэвхтэй хийх. He took up writing poetry while he was still at school. Тэр аль сургуульд байх үеэсээ шүлэг бичиж эхэлсэн юм. 2. тодорхой орон зай, цаг хугацаа ашиглах/ хэрэглэх. Books \take up a lot of space. Номнууд маш их зай эзэлдэг. The visit took up the whole of Sunday. Айлчлал бүх л бүтэн сайн өдрийг авав. 3. үргэлжлүүлэх. I'll \take up the story where I left off yesterday. Би өчигдөр дутуу орхисон газраасаа өгүүллэгийг үргэлжлүүлье. take sth up with sb 1. асуух. I think I need to \take this matter up with my lawyer. Би эл хэрэг явдлыг/ асуудлыг өмгөөлөгчөөсөө асууя. 2. take up with sb нөхөрсөг/ найзархаг/ дотно болох. take upon. \take it upon yourself to do something. Санаагаараа/ өөрийн зөнгөөр хийх. take n. телевизийн нэвтрүүлэг буюу киноны нэг хэсгийг харуулсан зураглал/ зураг авалт. takeaway n. 1. зөөврийн/ бэлэн халуун хоол зэхдэг газар. Let's get some food from the Chinese \take. Хятад бэлэн хоолны газраас хоол авцгаая. 2. зэхэж бэлтгэсэн халуун хоол. an Indian \take Энэтхэг бэлэн хоол. adj. a \take meal зөөврийн/ зэхмэл халуун хоол хүнс. take-off n. 1. онгоц газраас хөөрөх үе. It was a smooth \take. Газраас алгуурхан хөөрөв. 2. элэглэл, дууриах. He does \takes of leading politicians. Тэр гол гол улс төрчдийг шоглон дууриадаг юм. take-over n. 1. дийлэнхи хувьцаагий нь худалдан авч уг компанийг эрхшээлдээ авах нь. 2. байгууллага, улс орныг хүчээр эзлэн авах явдал. a military \take цэргийн хүчээр түрэмгийлэн авах/ эзлэх.

    English-Mongolian dictionary > take

  • 8 emerge

    v. 1. \emerge (from sth) гарч ирэх. Аfter the rain, the sun \emerged from the clouds. Борооны дараа нар үүлсийн цаанаас гарав. 2. \emerge (as sth) бусдаас тодрох, гарч ирэх. 3. илрэх, илчлэгдэх, тогтоогдох. It \emerged that the driver of the car had been drunk. Машины жолооч согтуу байсан нь тогтоогдов. 4. хүнд байдлаас гарах. emergence n.

    English-Mongolian dictionary > emerge

  • 9 hardly

    adv. 1. дөнгөн данган, арай чүү, арай чамай/ ядан. We \hardly had begun our walk when it began to rain. Биднийг зугаалгаа дөнгөж эхэлж байтал бороо орчихов. 2. бараг үгүй,... ч үгүй. I'm so tired I can \hardly stay awake. Би маш их ядарчээ, бараг босоогоороо унтчих гээд байна. 3. бараг ч, ямар бол даа,... байх. He will \hardly come now. Tэр ч одоо ирэхгүй байх. That is \hardly possible. Энэ бараг ч бүтэхгүй дээ.

    English-Mongolian dictionary > hardly

  • 10 history

    n. 1. түүх. ancient \history эртний үеийн түүх. 2. урьд үе, өмнөх үе. 3. өнгөрсөн үйл явдал. They had an affair once, but that's ancient/ past \history now. Нэгэнтээ тэд ихэд дотносон явалдаж байсан ч энэ бол аль эртний/ улирч баларсан явдал юм. make/ go down in history түүхэнд орох, ер бусын зүйл хийх.

    English-Mongolian dictionary > history

  • 11 hunt

    1. юм эрж хайх. I had a good \hunt for that key. Тэр түлхүүрийг олох гэж би нилээн зовлоо шүү. a murder \hunt хүн алсан гэмт хэрэгтэнг эрж хайх. 2. ан гөрөө. a fox-\hunt үнэгний ав. v. 1. ан хийх, гөрөөлөх, агнах, авлах. 2. \hunt (for sth/ sb) хайх, эрэх. \hunt for a lost book алга болсон номоо хайх. Police are \hunting an escaped criminal. Цагдаагийнхан оргож боссон ялтанг хайж байна. hunt sb/ sth down мөрдөн мөшгөсөөр барих, эрж хайсаар олох. Fleeing villagers were \hunted down by army helicopters. Тосгоноос зугтан гарсан хүмүүсийг цэргийн нисдэг тэргээр хайн мөшгөж байв. hunt sth out ухаж гаргах. \hunt out an old diary хуучин өдрийн тэмдэглэлээ эрж хайсаар олж авах hunt sth up мөрдөн хөөх, уйгагүй эрэх. hunter n. анчин, гөрөөчин. a job \hunt ажил хайж байгаа хүн. hunting n. ан гөрөө, ав. \hunt and fishing ан хийж, загас барих. hunting ground n. 1. ангийн эдэлбэр. 2. диваажин. Crowded markets are a happy \hunt-ground for pickpockets. Түм түжигнэж бум бужигнасан зах зээлийн газар бол халаасны хулгайчдын хувьд ёстой диваажин билээ. hunsman n. (pl. -men) анчин.

    English-Mongolian dictionary > hunt

  • 12 recover

    v. 1. эргүүлэн авах, буцааж авах, дахин олж авах. She \recovered the umbrella that she had left in the bus. Тэр эмэгтэй автобусанд мартсан шүхрээ олж авав. 2. эдгэх, илаарших, хуучин байдалдаа орох. 3. алдсанаа нөхөх. 4. биеэ барих. recoverable adj. 1. нөхөж/ эргүүлэн авч болмоор. 2. эдгэхээр, эдгэрч болмоор. 3. олбордож болмоор.

    English-Mongolian dictionary > recover

  • 13 tape

    n. 1. тууз. a metre of silk \tape нэг метр торгон тууз. 2. соронзон хальс. recording \tape дуу бичлэгийн соронзон хальс. Record the opera on that blank \tape. Эл дуурийг тэр шинэ/ хоосон хальсанд бич. 3. бичлэгтэй хальс/ дамар. The police seized various books and \tapes. Цагдаагийн газар янз бүрийн ном, бичлэгтэй хальс хураан авчээ. 4. наадаг тууз/ хальс. цавуулаг/ наалданги хальс. fix a notice to a wall with \tape зарлалыг хананд наадаг туузаар тогтоо. 5. тэмцээний үед барианы газар татсан тууз. He broke the \tape. Тэр барианд оров/ тэмцээнээ дуусгана. v. 1. хальсанд бичих, бичлэг хийх. \tape a concert (off from the radio) (радиогоос) концертын бичлэг хийх. \taped music хуулсан бичлэг/ хөгжим. 2. туузаар боох/ уях. 3. have sb/ sth \taped сайтар/ нарийн ойлгох. After a month in the new job, I had it \taped. Шинэ ажилд сар болсон хойно би түүнд төвөггүй дасав. tape desk n. хальс тоглуулагч. tape measure n. туузан метр. tape recorder n. дуу хураагуур.

    English-Mongolian dictionary > tape

  • 14 thought

    n. 1. бодол. 2. анхаарал, халамж. 3. \thought of (doing) sth санаа бодол. You can give up all/ any \thoughts of marrying me Emma. Эмматай суух тухай бодлоо чи бүр мартвал дээр шүү. a penny for your thought за юу бодоод суучихсан бэ? perish the thought бурхан өршөөг, бурхны аврал. second thoughts; (US) second thought бодоосоо няцах, шийдвэрээсээ буцах. We had second \thoughts about buying the house when we met the neighbours. Хөрш саахалтын хүмүүстэй уулзаад бид байшинг худалдаж авах бодлоосоо няцлаа. that's a thought санадаг санаа, наадхи чинь ёстой зөв санаа байна. without a second thought бодлогогүйгээр, хөнгөн хуумгай. thoughtful adj. 1. бодлогошронгуй, бодолд автсан. His face took on a \thought expression. Тэр бодлогошронгуй царайтай болчихов. 2. бодолтой, хэрсүү. 3. өр зөөлөн, эелдэг хүн, халамжтай. It was very \thought of you to send the flowers. Цэцэг явуулсан тань тун эелдэг хэрэг боллоо. He was always \thought of his parents. Тэр, эцэг эхээ үргэлж халамжилдаг байв. thoughtfully adv. 1. бодлогошронгуй. She nodded \thought. Тэрбээр бодолд автан толгой дохилоо. 2. гүн утгатай, их юм бодсон байдалтай. thoughtless n. 1. бодолгүй, сэрэмжгүй, болгоомжгүй. 2. халамжгүй. v. see think.

    English-Mongolian dictionary > thought

  • 15 wash

    n. 1. угаалга. This floor needs a good \wash. Энэ шалыг сайтар угаах хэрэгтэй юм байна. 2. угаасан юм, цагаан хэрэглэл. The \wash has not come back from the laundry. Цагаан хэрэглэлийг угаалганаас арай л авчраагүй байна. come out in the wash учир нь олдох. Don`t worry, I`m sure it`ll allcome out in the \wash. Санаа бүү зов, энэ бүхний учир начир нь олдоно гэдэгт би итгэлтэй байна. v. 1. угаах, цэвэрлэх. 2. усанд урсах/ автах. 3. цалгих. wash sb/ sth away угаагдах, усанд автах. Their house was \wash ed away in the flood. Тэдний байшин үерт автсан юм. wash sth down (with sth) 1. угаах, угааж арилгах. 2. зуушлах. For lunch we had bread and cheese \wash ed down with beer. Өдрийн хоолонд бид талх бяслагийг шар айргаар даруулав. wash (sth) off; wash sth off sth угаах, арилгах. Wash that mud off your boots before you come in. Орж ирэхээсээ өмнө гутлынхаа шавар шавхайг арилгаарай. wash out арилгах (толбо). These ink stains won`t \wash out. Энэ бэхний толбо угаагаад арилахгүй дээ. wash over sb буугаад л өнгөрөх. wash up (сав суулга) угаах. She helped her mother to \wash up. Тэр ээждээ аяга шаазан угаахад нь хамжилцав. wash one`s dirty linen in the public олны өмнө булайгаа дэлгэх. wash one`s hands of sb/ sth -д оролцохоос татгалзах. washable adj. угааж болдог. machine \wash угаалгын машинаар угааж болох (хувцас хунар). wash-basin (also basin; US wash-bowl, sink) угаалтуур, тосуур. washed-out adj. 1. гандсан. \wash -out blue skirt гандсан хөх банзал. 2. ядарч, зовсон. She looks \wash -out after her illness. Өвчнөөсөө хойш тэр нэг л эцэж ядарсан харагдах юм. washed up adj. 1. бүтэлгүй, болох найдваргүй. 2. авьяасаа барсан. a \wash-up singer авьяасаа барсан дуучин. wash-out n. бүтэхгүй, урагшгүй. The party was a total \wash-out. Цэнгээн гэж ёстой бүтэлгүй юм болсон.

    English-Mongolian dictionary > wash

  • 16 wittingly

    adv. санаатай, зориуд, албаар. It is clear that, \wittingly or unwittingly Mark had offended her. Санаатай ч бай, санамсаргүй ч бай Марк тэр бүсгүйг гомдоосон нь тодорхой байна.

    English-Mongolian dictionary > wittingly

  • 17 worn

    see wear. She had \worn that dress very often. Тэр энэ даашинзаа дандаа өмсдөг байв. adj. 1. хуучирсан, элэгдсэн; 2. ядарсан, зүдэрсэн, тамирдсан, чилээрхсэн. He looked \worn at the end of the day. Тэр орой ядарсан харагдав. worn-out adj. 1. хуучирсан, элэгдсэн. \worn ideas улиг болсон санаа. 2. ядарсан, чилээрхсэн. You look \worn after your long journey. Та алсын аянадаа чилээрхсэн янзтай байна.

    English-Mongolian dictionary > worn

См. также в других словарях:

  • The Lane That Had No Turning — Infobox Film name = The Lane That Had No Turning caption = imdb id = 0013303 amg id = director = Victor Fleming writer = Eugene Mullin Gilbert Parker starring = Agnes Ayres producer = music = cinematography= Gilbert Warrenton distributor =… …   Wikipedia

  • That Time — is a one act play by Samuel Beckett, written in English between 8 June 1974 and August 1975. It was specially written for actor Patrick Magee, who delivered its first performance, on the occasion of Beckett s seventieth birthday celebration, at… …   Wikipedia

  • That Obscure Object of Desire — Directed by Luis Buñuel Produced by Serge Silberman …   Wikipedia

  • That Was The Week That Was — also known as TW3, was a satirical television comedy programme that aired on BBC Television in 1962 and 1963. Devised, produced and directed by Ned Sherrin, the programme was fronted by David Frost and cast members included improvising cartoonis …   Wikipedia

  • That's Entertainment! — Infobox Film | name = That s Entertainment! caption =2004 DVD release director = Jack Haley, Jr. producer = Jack Haley Jr. writer = Jack Haley Jr. starring =Frank Sinatra Fred Astaire Bing Crosby Gene Kelly music =Henry Mancini cinematography =… …   Wikipedia

  • That's Why I Love You Like I Do — Infobox Single Name = You re the Reason I m In Love Cover size = Caption = Artist = Sonny James from Album = A side = Young Love B side = You re the Reason I m In Love Released = 1956 Format = single Recorded = 1956 Genre = Country Length = 1:56… …   Wikipedia

  • That's Entertainment! III — Infobox Film | name = That s Entertainment! III caption =2004 DVD release director = Bud Freidgen Michael J. Sheridan producer = Bud Freidgen Michael J. Sheridan Peter Fitzgerald (executive) writer = Bud Freidgen Michael J. Sheridan starring… …   Wikipedia

  • That Was Yesterday — Infobox Single Name = That Was Yesterday Artist = Donna Fargo from Album = Fargo Country A side = B side = Released = April 1977 Format …   Wikipedia

  • That's Dancing! — Infobox Film | name = That s Dancing! caption = Promotional movie poster for the film director = Jack Haley Jr. producer = Gene Kelly (executive) Jack Haley Jr. David Niven Jr. Bud Friedgen writer = Jack Haley Jr. starring = Gene Kelly Liza… …   Wikipedia

  • That Hideous Strength — infobox Book | name = That Hideous Strength title orig = translator = image caption = First edition cover author = C. S. Lewis illustrator = cover artist = country = United Kingdom language = English series = Space Trilogy genre = Science fiction …   Wikipedia

  • That's Too Bad — Single infobox Name = That s Too Bad Artist = Gary Numan/Tubeway Army Released = 10 February 1978 Format = 7 single Recorded = Spaceward, Cambridge 16 October 1977 Genre = Punk rock Length = 03:20 Label = Beggars Banquet BEG 5 Producer = Gary… …   Wikipedia

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»