Перевод: со всех языков на монгольский

с монгольского на все языки

what+do+you+want

  • 1 well

    n. 1. худаг. dig/ sink a \well худаг ухах/ булах. 2. газрын тосны цооног. 3. булаг, шанд. He brought some water from the \well. Тэр булгаас ус авчрав. 4. цахилгаан шатны бүхээг. 5. өмгөөлөгчдийн суудал. v. \well (out/ up) ундрах, оргилох. blood \welled out the wound шархнаас цус олгойдон гоожив. adj. (better, best) 1. эрүүл саруул. Get \well soon! Түргэн эдгээрэй! 2. сайн, сайхан. He knows me \well. Тэр намайг сайн мэднэ. 3. тустай, өлзийтэй. It would be \well to start early. Замдаа эртхэн гарсан нь дээр. all very well (for sb)... хэлэхэд амархан л даа. It`s all very \well (for you) to say you want a new car, but I`m the one who will pay for it. Шинэ машин авах хэрэгтэй байна гэж хэлэх чамд амархан байгаа л даа, гэвч тэр машины чинь мөнгийг би төлнөх биз дээ. all well and good энэ бүхэн сайхан ч. An extra day`s leave is all \well and good, but what about the bonus we were promised. Илүү хоног амрана гэдэг сайхан ч гэлээ, нөгөө амлаад байсан шагнал юу болсон бэ. (just) as well (to do) тохиромжтой, боломжтой. It would be (just) as \well to phone and say we may be late. Оройтож магадгүй гэдгээ утасдаж хэлвэл дээр бишүү. adv. (better, best) 1. сайн, сайхан. The conference was very \well organized. Бага хурлыг тун сайн зохион байгуулжээ. 2. бүрэн, гүйцэд. I`m \well able to on my own. Бүх юмны учрыг би өөрөө олчихож чадна. 3. тун, нэн, үлэмж. It was \well worth waiting him. Түүнийг хүлээсэн нь тун сайн хэрэг боллоо. as well (as sb/ sth) бас, мөн, үүнээс гадна. She is a talented musician as \well as being a photographer. Тэр бүсгүй гэрэл зурагчнаасаа гадна бас хөгжимчин юм. be well out of sth цагий нь олж мултарч амжих. be well up in sth сайн мэддэг, гүн мэдлэгтэй. He`s \well up in the latest developments in the industry. Үйлдвэрлэлд гарсан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийн тухай тэр сайн мэднэ. do oneself well амиа хоохойлох, хувиа борлуулчих. do well for oneself аз хийморьтой байх. do well 1. хийморьтой байх. Jack is doing very \well at school. Жэк тун сайн сурч байгаа. 2. сайжирч байгаа, тэнхэрч байгаа. Mother and baby are doing \well. Төрсөн эх болон хүүхдийн биеийн байдал сайжирч байна. do well by sb хэн нэгнийг асарч тэтгэх. do well to do sth сайн болох, цагаа олох. You did \well to sell when the price was high. Үнэ өндөр байхад зарсан чинь сайн хэрэг боллоо. do well out of sb/ sth ашиг орлого олох, мөнгө авах. Some firms did \well out of the war. Зарим пүүс компани дайнаас ашиг орлого их олсон. fucking well/ bloody well мэдээж, тэгж л таарна. pretty/ pretty much/ nearly well давгүй сайн. very well за за, тэгье. well and truly бүрэн, үнэхээр. By that time we were \well and truly lost. Тэр үед бид бусдаасаа бүр төөрчихөөд байв. well away 1. бусдаасаа тасархай түрүүлсэн. 2. ухаангүй болтлоо согтсон, нам унтсан. well in (with sb) эвтэй сайн, нөхөрсөг. well off мөнгө сайтай. well off for sth элбэг дэлбэг, баян. well-adjustad adj. нуруутай, буурь суурьтай. well-advised adj. ухаалаг, хэрсүү. a \well-advised move ухаалаг алхам. well-appointed adj. зохих ёсоор тохижуулсан. a \well-appointed office сайхан тохижуулсан албан тасалгаа. well-balanced adj. 1. төлөв томоотой, гүдэсхэн. 2. хир тэнцүүлсэн, эрүүл мэндэд сайн (хоол, хоолны дэг). well-behaved adj. хүмүүжил сайтай. a \well-behaved child хүмүүжилтэй хүүхэд. well-being n. сайн сайхан. well-born adj. сурвалжит, язгуур угтай. well-bred adj. хүмүүжилтэй, дэгтэй. well-built adj. бие бялдар сайтай, хүч тэнхээтэй. well-connected adj. танил тал ихтэй, удам сайтай. well-cut adj. хийц загвар сайн. a \well-cut suit сайхан хийцтэй хувцас. well-defined adj. илэрхий, тодорхой. a \well-defined pattern тодорхой асуудал. well-disposed adj. 1. \well (towards sb/ sth) сайхан зантай, уриалагхан. 2. дэмжсэн, туслахад бэлэн. The committee are \well-disposed towards the idea. Энэ саналд хорооны гишүүд нааштай хандаж байгаа. well-done adj. сайн шарагдсан, гүйцэд болсон (мах, хоол). He prefers his steak \well-done. Болтол нь сайн шарсан махыг тэр илүүд үздэг юм. well-dressed adj. гоё ганган, хувцас сайтай. This is what today`s \well-dressed man is wearing. Өнөөгийн ганган эрийн өмсдөг эд чинь л энэ мөн дөө. well-earned adj. хүсэн хүлээсэн, тэмүүлсэн. a \well-earned rest хүсэн хүлээсэн амралт. well-fed adj. тэжээл сайтай, тарган цатгалан. well-founded adj. бат үндэслэлтэй. well-groomed adj. цэвэр цэмцгэр, биендээ арчаатай. well-heeled adj. баян, чинээлэг. A restaurant with many \well-heeled customers. Баян чинээлэг үйлчлүүлэгч олонтой зоогийн газар. well-informed adj. их эрдэмтэй, мэдлэг ихтэй. well-intentioned adj. сайн санааны, туслахыг бодсон. She reacted angrily to my \well-intentioned remarks. Сайн санаж хэлсэн үгийг минь тэр бүсгүй эгдүүцэн хүлээж авсан юм. well-kept adj. арчилгаа сайтай. a \well-kept secret чандлан хадгалсан нууц. well-known adj. алдартай, олны танил болсон. well-meaning adj. сайн санааны, сайхан сэтгэлийн. well-meant adj. чин сэтгэлийн, сайн санааны. well-oiled adj. согтуу хөлчүү. He was already \well-oiled before he arrived. Тэр энд ирэхээсээ өмнө л согтчихсон байсан юм. well-preserved adj. 1. ануухан, залуугаараа. 2. шинээрээ, сайн хадгалагдсан. well-read adj. гүн мэдлэгтэй. well-rounded adj. 1. мариалаг, махлаг. 2. олон талын мэдлэгтэй. well-run adj. ажил үйлс нь өөдрөг яваа. well-spoken adj. эелдэг, чин сэтгэлийн (үг, яриа). well-thought-of adj. эрхэм хүндтэй. He is \well-thought-of in government`s circles. Засгийн газрын гишүүдийн хүрээнд түүнийг ихэд хүндэтгэдэг юм шүү. well-thumbed adj. олон дахин уншсан. well-timed adj. цагаа олсон. Your remarks were certainly \well-timed. Чиний хэлсэн зүйл чинь үнэхээр цагаа олсон шүү. well-to-do adj. баян, чинээлэг. well-tried adj. олон дахин ашигласан, найдвартай. a \well-tried method найдвартай арга. well-trodden adj. олон хүний хөлд дарaгдаж, гишгэгдсэн. well-turned adj. аятайхан илэрхийлсэн. well-versed adj. \well (in sth) мэдлэг сайтай, хашир туршлагатай. well-wisher n. сайныг ерөөгч, сайхан сэтгэлтэй. well-worn adj. 1. улиг болсон. 2. хуучирч муудсан, гандсан. a \well-worn jacket хуучир муудсан хүрэм.

    English-Mongolian dictionary > well

  • 2 unclear

    adj. 1. тодорхой бус. Her reply was \unclear. Түүний хариу тодорхой бус байв. 2. \unclear (about sth) ойлголт муутай, төсөөлөл муутай. I`m \unclear (about) what you want me to do. Надаар юу хийлгэх гээд байгааг чинь би сайн ойлгохгүй л байна.

    English-Mongolian dictionary > unclear

  • 3 talk

    v. 1. ярих, хөөрөх. I want to \talk to you about something. Би тантай нэгэн зүйлийн тухай яримаар байна. The baby is just learning to \talk. Хүүхэд дөнгөж хэлд орж байна. Talk much, err much. Их ярих их андуу. 2. хэлэлцэх, зөвших. What are they \talking about? Тэд нар юун тухай хэлцэж байна вэ? \talk sense! Учир утгатай юм яриач! Don't \talk rubbish! Дэмий юм бүү чалч! 3. нууц мэдээ, мэдээлэл дуртай дургүй өгөх/ өчих. The suspect refused to \talk. Сэжигтэн өчиг өгөхөөс татгалзав. 4. тодорхой хэлээр ярих. Shall we \talk French? Францаар ярьцгаах уу? Were they \talking in Spanish or in Portuguese? Тэд испаниар ярилцаж байв уу, аль эсвэл португалиар уу? 5. энгийн юм өгүүлэх/ ярих. She'll \talk on ancient history. Тэр бүсгүй эртний түүхийн талаар ярина. 6. бусад хүмүүсийн ажил явдал, хувийнх нь амьдралын тухай ярих, хэлэлцэх. The neighbours are already \talking about us. Айл хөршийнхөн аль хэдийн бидний тухай ярилцах боллоо. 7. talking of something түрүүчийн зүйлтэй ялимгүй/ бага зэрэг холбогдолтой юмны тухай өгүүлэх. \talking of travel, have you been to Paris yet? Аялал жуулчлалын тухай өгүүлэхэд, чи ер нь Парист байсан уу? 8. talk you way out of something ээдрээтэй зүйлийг тайлбарлах, ятгахаас зайлсхийх. 9. talk shop ажлын тухай ярих. Please stop \talking shop! Алба ажил ярихаа больцгоож үз! 10. Now you're talking! Таны/ Та нарын яриа сонирхол татаж байна. 11. talk of the devil! Ээ, амаа үдүүлмэр! өөрийнх нь тухай ярьж байсан хүн санамсаргүй орж ирэхэд уулга алдахдаа хэлэх үг. 12. You can talk. Чи мөн ярьж байх шив. Дурдсан/ Ярьсан хүн шигээ чи өөрөө түүнд буруутай. talk back (to sb) эсэргүүцэж/ хэдэрлэн хариулах. talk down 1. (talk sb/ sth down) нисэгчид газраас буух заавар өгч туслах. 2. хэтрүүлэн ярих, өөрийгөө дөвийлгөх. talk sb into sth ятгах. He \talked me into selling my car. Тэр намайг машинаа зарахыг ятгав. talk sb out of sth хориглох, битгий гэх. I tried to \talk her out of leaving. Би түүнийг битгий яв хэмээн ятгаж үзэв. talk sth over (with sb) нухацтай хэлэлцэх. Let's \talk this over. Энэ тухай хэлэлцье. Can't we \talk it over without arguing? Бид энэ асуудлыг мэтгэлцэлгүй/ маргалдалгүй хэлэлцэж болохгүй юу? talk round sth тойруу ярих, асуудлын голоос зайлсхийх. We wasted a whole hour \talking round the problem instead of discussing ways of solving it. Бид асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэхийн оронд түүнийг тойрч ярьсаар бүтэн цагийг дэмий гарздав. talk sb round (to sth) хүлээн авах буюу зөвшөөрөхийг ятгах, сэнхрүүлэх гэх. He didn't want to come but we \talked him round. Түүнийг ирэхгүй гэж байхад нь бид ятгаж ирүүлэв. We just \talked round the subject. Бид гол асуудлаа огт хэлэлцсэнгүй. talk sb/ sth up (US) дөвийлгөн/ хэтрүүлэн магтах.

    English-Mongolian dictionary > talk

  • 4 go

    v. (goes, went, gone) 1. явах, зорчих. We went by bus. Бид автобусаар явав. 2. явах, харих, буцах, мордох, хөдлөх. They came at six and went at nine. Тэд зургаад ирээд найман цагт явцгаав. When does the train \go ? Галт тэрэг хэзээ хөдлөх вэ ? 3. -д, -т явах/ очих. \go to school/ church сургуульд явах/ сүмд очих. 4. юманд явах. Let's \go fishing. Загас барихаар явцгаая. He had gone to buy a newspaper. Тэр, сонин авахаар явсан. 5. хүрэх, очих. Does this road \go to the station? Энэ зам өөртөө рүү очих уу? 6. байдал нь өөрчлөгдөх, хувирах,... болох. Her hair's going grey. Түүний үс нь цайж байна. The milk went sour. Сүү гашлав. 7. муудах, эвдрэх, хуучрах, элэгдэх. 8. эхлэх. 9. ажиллах, явах, хөдлөх. This clock doesn't \go. Энэ цаг явахгүй байна. 10. таарах, зохих, тохирох. 11. зарагдах, гүйх. The new dictionary is going well. Шинэ толь бичиг сайн гүйж байна. 12. \go (on sth) мөнгө үрэгдэх/ дуусах. All her earnings \go on clothes. Түүний олсон бүх мөнгө хувцсандаа явдаг. 13. нас барах, таалал төгсөх. 14. дохио өгөх, хонх дугарах, дуу авиа гаргах. No one may leave the classroom until the bell goes. Хонх дуугартал нэг ч хүн ангиас гарч болохгүй. The gun went bang. Буу пан хийв. 15. алга болох. 16. өнгөрөх. Summer had gone. Зун өнгөрлөө. How did the game \go? Тоглоом ямаршуу болж өнгөрөв? be going on (for) sth... орчим насны/ тооны байх,... цагийн орчим болох. He must be going on for ninety. Тэр, ер дөхөж байх ёстой. There were going on for fifty people at the party. Yдэшлэгт тавь орчим тооны хүн ирсэн байв. be going to do sth 1. ирээдүйд юу хийхээ төлөвлөх. We're going to spend our holidays in Wales this year. Бид энэ жил Уэллст амрахаар бодож байна. 2. (хойшид/ ирээдүйд юу болохыг заахад хэрэглэдэг): If the drought continues there's going to be a famine. Хэрэв ган тайлагдахгүй бол өлсгөлөн болно. enough/ something/ sth to be going on with түр аргалах, ойр зуур хэрэглэхэд хүрэх/ хангалттай байх. 'How much money do you need?' '50$ should be enough to be going on with' 'Чамд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй юм бэ?' 'Тавин доллар байхад болно доо.' go all out for sth; go all out to do sth бүх хүчээ дайчлах, чармайх,... төлөө зүтгэх. The Democratic Party are going all out to win the election. Ардчилсан нам сонгуульд ялахын төлөө чадах бүхнээ хийж байна. go on (with you) яв цаашаа (дүргүйцэх эсвэл үл итгэсэн байдлыг илэрхийлэхэд хэрэглэдэг). go about 1. see go round/ around/ about. 2. завь зүг чигээ өөрчлөх. go about sth үргэлжлүүлэн хийсээр л байх. Despite the threat of war, people went about their work as usual. Хэдийгээр дайны аюул нүүрлэж байсан авч хүмүүс ердийнхөөрөө ажлаа хийцгээсээр л байв. go about sth/ doing sth юм оролдох/ хийж эхлэх. go after sb араас нь хөөх, мөрөөр нь мөшгих. go after sb/ sth араас нь хөөх/ хөөцөлдөх. He goes after every woman he meets. Тэр, учирсан хүүхэн бүрийн хойноос гүйж байдаг. go against sb ашиг сонирхолд үл нийцэх, эсрэг болох. The case may \go against you. Хэрэг явдал таны эсрэг эргэж болох юм шүү. go against sb/ sth эсэргүүцэх, сөрөх. She went against her mother's wishes and became a dancer. Тэр, ээжийнхээ үгнээс зөрж бүжигчин болов. go against sth зөрөх, эсрэг байх, зөрчилдөх, харшилдах. go ahead 1. түрүүлэн явах. 2. болох, хийгдэх. go ahead (with sth) юмыг зөвшөөрсөний/ хэсэг эргэлзсэний / эсэргүүцэлтэй тулгарсны дараа хийж эхлэх. go along with sb/ sth санал нийлэх, хүлээн зөвшөөрөх. go at sb дайрах, довтлох. They went at each other furiously. Тэд бие бие рүүгээ улаан галзуу дайрцгаав. go at sth зүтгэх, чармайх, улайран ажиллах. go away 1. явах, зайлах. \go away! яв/ зайл/ далд ор! 2. ажлаар/ амралтаар явах. 3. сарних, аажмаар алга болох. go back (to...) буцаж/ эргэж очих. She doesn't want to \go back to her husband. Тэр, хар хүнтэйгээ эргэж нийлэх хүсэлгүй билээ. go back (to sth) 1. эргэн санах/ үзэх. 2.... цаг үеэс үүсэн бий болсон байх. go back on sth амласнаа үл биелүүлэх. He never goes back on his word. Тэр ямагт хэлсэндээ хүрдэг. go back to sth/ doing sth хэсэг завсарлаад дахин хийж эхлэх. She's decided to \go back to teaching. Тэр, эргээд багшлахаар шийдсэн. go before урьд цагт/ өмнө нь болж өнгөрөх. go before sb/ sth -ний өмнө танилцуулах, -нд асуудал оруулах. go beyond sth хэтрэх, -аас их байх. The matter has gone beyond a joke. Уг хэрэг тоглоом биш шоглоом болжээ. go by цаг хугацаа өнгөрөх. go by sth -ний дагуу хийх/ гүйцэтгэх/ шийдэх. go down 1. газар унах/ ойчих. 2. живэх. 3. (нар) жаргах. 4. залгих, хоолойгоор орох. 5. буух, буурах, татрах, унах. The flood waters are going down. Yерийн ус татарч байна. 6. муудах, дордох. 7. түр зогсох, саатал гарах. go down (in sth) бичигдэх, тэмдэглэгдэх. \go down in history түүхэнд тэмдэглэгдэх. go down (to sb) ялагдах. go down with sth өвчлөх, өвчин авах. go for sb дайрах, довтлох. go for sb/ sth 1. хамаарах, хамаатай байх. What I said about Peter goes for you, too. Питерийн тухай хэлсэн миний үг чамд ч бас хамаатай шүү. 2. юманд явах, явж олж ирэх. Shall I \go for a doctor? Би эмч аваад ирэх үү? 3. сэтгэл татагдах, таашаах, илүүд үзэх. go for sth 1. сонгож авах, шилэх. 2. оролдоод үзэх. go in 1. дотогшоо орох. Let's \go in, it's getting cold. Хүйтэрч байна орцгооё. 2. нар, сар үүлсийн цаагуур орох. go in for sth 1. шалгалт өгөх, уралдаан/ тэмцээнд оролцох. 2. мэргэжил сонгох. 3. сонирхох, хорхойтой болох. go into sth 1. машин юм мөргөх. The car skidded and went into a tree. Машин шарваад мод мөргөв. 2. орох, элсэх. 3. жолооч ба машин техник ямар нэгэн үйлдэл хийж эхлэх. 4. ааш хөдлөх,... байдал гаргах. She went into hysterics. Эмэгтэйн зүрхний хий хөдлөв. He went into a long explanation of the affair. Тэр, эл хэргийг нуршин тайлбарлаж гарав. 5. сайтар шалгах/ судлах. 6. мөнгө/ цаг хугацаа зарцуулагдах. go off 1. явах. He's gone off to the dentist's. Тэр, шүдний эмчид үзүүлэхээр явсан. 2. дэлбэрэх. 3. гэнэт чимээ гаргах. 4. гэрэл унтрах, цахилгаан тасрах, г. м. 5. унтах. 6. хоол хүнс муудах, бээх. 7. чанар нь муудах/ дордох. go off sb/ sth залхах, дургүй болох. go off with sb өөр хүнтэй нөхцөж эхнэрээ/ нөхрөө/ амрагаа хаях. go off with sth бусдын юмыг аваад арилаад өгөх. Who's gone off with my pen? Миний үзгийг хэн аваад явчихав аа? go on 1. болох. What's going on here? Энд юу болж байна? go on with sth/ doing sth үргэлжлүүлэн хийх. He went on talking even though no one was listening. Хэн ч сонсохгүй байхад тэр ярьсаар л байв. go on to sth нэг сэдвээс нөгөөд шилжих. go on (at sb) чихнээс хонх уях, муу хэлэх. go on to do sth нэг юмыг дуусгаад нөгөөг эхлэх. go out 1. гэрээс гадагш гарах. 2. явуулах, илгээх. 3. радио/ телевизээр нэвтрүүлэх. 4. унтрах. 5. мэдээ/ мэдээлэл олны сонорт хүрэх. go out (of sth) 1. тэмцээнээс хасагдах. 2. моодноос гарах. go out (to...) төрсөн нутгаасаа гарч өөр газар очих. Our daughter went out to Australia ten years ago. Манай охин арван жилийн өмнө нутгаасаа гарч Австралид очсон. go out of sb/ sth арилах, алга болох. go out with sb; go out (together) найзлах, явалдах, хамтдаа цаг нөхцөөх. go over sth 1. сайтар үзэх, нэгбүрчлэн шалгах. 2. нарийн тайлбарлах. go over to бодлоо өөрчлөх, нэг намаас/ шашинаас нөгөөд орох. go round 1. эргэх, эргэлдэх. 2. тойруу замаар явах, холуур тойрох. 3. хүрэлцээтэй/ хангалттай байх. There aren't enough chairs to go round. Сандал хүрэлцэхгүй байна. go round/ around/ about 1. нааш цааш явах, холхих, явах. 2. (цуу яриа, зар) тарах, түгэх. 3. өвчин тарах, халдварлах. There's a lot of flu going round at the moment. Одоо гадуур ханиад томуу маш их байна. go round (to...) ороод/ дайраад гарах. \go round to the post office шуудангаар дайраад гарах. go round/ around/ about with sb нийлэх, цаг хамт өнгөрөөх. go through (хууль, гэрээ, г. м.) албан ёсны болгох/ батлах. go through sth 1. зовлон бэрхшээл давах, туулах, үзэх/ амсах. 2. сайтар үзэх, эрэх, хайх. 3. нарийвчлан авч үзэх/ судлах. 4. шат дамжлага дамжих. 5. номыг сайжруулан дахин хэвлэх. 6. юу ч үгүй дуусгах, цөлмөх. go through with sth төлөвлөсөн/ бодсон зүйлээ хийж гүйцэлдүүлэх. He's determined to \go through with the marriage despite his parents' opposition. Хэдийгээр эцэг эх нь дургүйцэж байвч тэр гэрлэхээр шийдсэн. go to sb/ sth (шагнал, өв хөрөнгө г. м.) -нд очих. The estate went to the eldest son. Хөрөнгө ууган хүүд өвлөгдөн очив. go towards sth мөнгө хандивлах, мөнгөнд нэмэр болгох. The money will \go towards a deposit for a house. Энэ мөнгө байшин авах гэж хадгалж буй мөнгөнд нэмэр болно. go under 1. усан онгоц/ завь живэх. 2. ажил төрөл нурах, дампуурах. go up 1. өсөх, нэмэгдэх. Prices have gone up sharply this year. Энэ жил үнэ огцом өслөө. 2. барилга байшин баригдах/ босох. A lot of new houses are going up round here. Энэ хавиар олон шинэ байшин баригдаж байна. 3. театрын хөшиг нээгдэх. go up in flames шатах, гал авалцах. go with sb явалдах. go with sth; go together 1. өнгө/ амт таарах, зохих. White wine goes well with fish. Цагаан дарс загастай сайхан таардаг. 2. дагалдах, нэг дор байх. Disease often goes with poverty/ disease and poverty often \go together. Өвчин ядуу зүдүүг үргэлж дагаж байдаг/ өвчин ба ядуу зүдүү үргэлж хамт байдаг. go without (sth) -гүй байх. She went without sleep for three days. Тэр, гурав хоног нойргүй байв. n. (pl goes) 1. тоглоомын ээлж. Whose \go is it? Хэний ээлж вэ?/ хэн явах вэ? 2. идэвхтэй байдал, завгүй байх. at one go нэг амьсгаагаар, шууд, дор нь. be all go тун завгүй байх. first, second, etc go эхний, хоёрдахь оролдлогоо. She passed her driving test first \go. Тэр, эхний оролтоор жолооны шалгалтыг давав. have a go (at sth/ doing sth) хийх гэж оролдох/ үзэх. have a go at sb/ sth загнах, шүүмжлэх, чихнээс нь хонх уях. leave go/ hold (of sth) тавих. Leave \go of my arm - you're hurting me! Өвдөж байна шүү дээ - гарыг минь тавиач! make a go of sth ахих, амжилт гаргах.

    English-Mongolian dictionary > go

  • 5 hurt

    n. сэтгэл сананы өвчин, зовиур, гомдол. v. (hurt, hurt) 1. шалбалах, гэмтээх. Did you \hurt yourself? Та гэмтчихээгүй биз? 2. өвтгөх, зовоох. Ouch! That \hurts! Ёо-ёо! Ямар аймаар өвтгөдөг юм бэ! It \hurts when I move my leg. Хөлөө хөдөлгөхөөр өвдөөд байна. 3. сэтгэлийг нь зовоох, түгшээх, гомдоох. I don't want to \hurt your feelings but you ought to know. Би таны сэтгэлийг зовоохыг хүсэхгүй байгаа ч гэлээ та энэ тухай мэдэх ёстой байх. Mary was \hurt by what she said. Тэр эмэгтэйн үг Мэриг гомдоов. 4. хохироох, гай болох, муугаар нөлөөлөх. hurtful adj. \hurt (to sb) сэтгэлийн зовиуртай, тааламжгүй. His remarks were very \hurt to me. Түүний хэлсэн үгэнд би тун их гомдож байна.

    English-Mongolian dictionary > hurt

См. также в других словарях:

  • what do you want? — impolite phrase used for asking someone in a rude way why they need to speak to you or to see you I’m a busy woman, what do you want? ‘Who are you?’ he demanded angrily. ‘And, what do you want?’ Thesaurus: ways of asking questions and making… …   Useful english dictionary

  • What Do You Want? — Infobox Single Name = What Do You Want? Artist = Adam Faith from Album = B side = From Now Until Forever Released =24 October 1959 Format = 7 Recorded = London flagicon|England Genre = Pop Length = Label = Parlophone Writer =Les Vandyke Producer …   Wikipedia

  • What Do You Want from Me? (canción de Cascada) — «What Do You Want from Me?» Sencillo de Cascada del álbum Perfect Day Grabación 2007 Género(s) Dance Duración 2:48 Discográfica …   Wikipedia Español

  • What Do You Want From Me? — Single par Cascada extrait de l’album Perfect Day Sortie 7 mars 2008 …   Wikipédia en Français

  • What do you want from me — Chanson par Pink Floyd extrait de l’album The Division Bell Pays  Royaume Uni Sortie …   Wikipédia en Français

  • What Do You Want from Me? — «What Do You Want from Me?» Canción de Pink Floyd Álbum The Division Bell Publicación 30 de marzo de 1994 (Reino Unido) 5 de abril de 1994 (EE.UU.) …   Wikipedia Español

  • What Do You Want from Me — Chanson par Pink Floyd extrait de l’album The Division Bell Pays  Royaume Uni …   Wikipédia en Français

  • What Do You Want to Make Those Eyes at Me For? — was a 1959 rock and roll song. It was written by Joseph McCarthey, Howard Johnson and Jimmy Monaco. A version produced by Michael Barclay became a number one hit for Emile Ford The Checkmates over the Christmas and New Year period of 1959/60. It… …   Wikipedia

  • what do you want — what would you like, what are you seeking, what do you desire …   English contemporary dictionary

  • what do you want? — what would you like?, what do you desire? …   English contemporary dictionary

  • What Do You Want from Me? (Cascada song) — Single infobox Name = What Do You Want from Me? Artist = Cascada Album = Perfect Day Released = March 7 2008 (Germany) March 24 2008 (UK) track no = 7 Recorded = 2007 Genre = Eurodance Length = 2:48 Writer = Label = All Around the World (UK)… …   Wikipedia

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»