Перевод: со всех языков на монгольский

с монгольского на все языки

that+will+do

  • 1 wear

    n. 1. хувцас. men's wear эрэгтэй хүний хувцас. 2. эдэлгээ. This carpet stands very heavy \wear. Энэ хивс тун эдэлгээ сайтай. 3. элэгдэл. My shoes are showing (signs of) \wear. Миний гутал элэгдэж эхэлж байх шив. weаr and tear элэгдэл. The insurance policy does not cover damage caused by normal \wear and tear. Хэвийн элэгдэл нь даатгалд хамаарахгүй. v. (pt wore, pp worn) 1. өмсөх, зүүх, -тай байх. She \wear s her hair long. Тэр урт үстэй. wear a board сахалтай байх, wear a ring бөгжтэй, бөгж зүүсэн, wear a hat малгайтай, малгай өмссөн. 2. дүртэй, царайтай. He wore a puzzled frown. Тэр эр гайхширсан байртай хөмсөг зангидав. The house wore a neglected look. Байшин эзэнгүй хаягдсан маягтай болжээ. 3. элэгдэх, хуучрах, элээх. The stones had been worn by the constant flow of water. Чулуунууд усанд элэгдэж гөлгөр болсон байв. 4. эдэлгээ даах. You should choose a fabric that will \wear (well). Чи сайн эдэлгээтэй материалаар хийсэн хувцас харж аваарай. 5. эцээх, ядраах. He felt worn out. Тэр ядарсан байв. 6. зөвшөөрөх, хүлцэх. He wanted to sail the boat alone but his parents wouldn`t \wear it. Завиар ганцаараа явахыг тэр хүсэж байсан авч аав ээж нь юу гэж зөвшөөрөх вэ. wear one`s heart on one`s sleeve биеэ барьж чаддаггүй. wear the pants/ trousers гэр бүлд зонхилох хүн. It`s quite clear who \wear s the trousers in that house. Энэ айлд асуудлыг хэн шийддэг нь харваас илт байна шүү дээ. wear thin 1. элэгдэх. 2. барагдах, шавхагдах. My patience is beginning to \wear very thin. Миний тэвчээр барагдаж гүйцэх нь байна. wear (sth) away элээх, арилгах, цоолох. The inscription on the coin had worn away. Зоосон дээрх бичиг баларч арилсан байна. wear down элэгдэх, ноорох; эцээх, ядраах. wear sb/ sth down дарах, дийлэх. wear on цаг хугацаа удаан үргэлжлэх, сунжрах. wear (sth) off арилах, устах. The pain is slowly \wearing off. Өвчин аажмаар арилж байна. wear (sth) out барах, элээх. Her patience was at last worn out. Эцсийн эцэст түүний тэвчээр барагдав. wear oneself/ sb out хүч тэнхээг барах, эцээх, залхах. Just listening to his silly chatter \wear s me out. Түүний дэмий донгосч суухаас л би бүр залхчихдаг юм. wearable adj. өмсөж болох, зүүх боломжтой. His wardrobe is full of clothes that are no longer \wear. Дахин өмсөж зүүх аргагүй болсон хувцас хунар түүний хувцасны шүүгээгээр дүүрэн байна. wearily adv. 1. ядрангуй. 2. залхуу хүрмээр. wearer n. хувцасны эзэн.

    English-Mongolian dictionary > wear

  • 2 hold

    n. 1. барих, барьц. He lost his \hold on the rope. Тэр уяанаас барьж байснаа барьц алдлаа. 2. зуурах, атгаж авах. 3. \hold (on/ over sb/ sth) мэдэлдээ байлгах, нөлөөлөх. The military has tightened its \hold on the country. Цэргийнхэн эрх мэдлээ улам бэхжүүлэв. 4. тулах цэг, барьц. There are few \holds on the cliff face. Хавцлын урд талд барьц гэх юм бараг үгүй. 5. ачаа тээш хадгалах газар (нисэх онгоц, усан онгоц). catch, grab, take, etc hold of sb/ sth 1. барьж авах, шүүрч авах. I threw the rope and he caught hold of it. Намайг олс шидэхэд тэр олсноос барьж авлаа. 2. хянах, хяналтандаа авах. get hold of sb/ sth 1. олж авч хэрэглэх. 2. хүн хайх, хайсан хүнтэйгээ уулзах. I've been trying to get \hold of her for days but she's never at home. Түүнтэй уулзах гэж би хэдэн хоног хайсан боловч тэр гэртээ ер байхгүй юм. with no holds rules ямар ч арга хэрэглэж болох, яаж ч болох. v. (held) 1. барих. Will you \hold this for me? Та үүнийг надад барьж өгнө үү? 2. даах. Is that branch strong enough to \hold you/ your weight? Наад мөчир чинь чамайг даах нь уу? 3. тэсвэрлэх, хянах, барьж байх. Try to \hold the thief police arrive. Цагдаа нар иртэл наад хулгайчаа барьж байгаарай. 4. үргэлжлэх, байх. How long will this fine weather \hold? Энэ сайхан цаг агаар хэдий хүртэл үргэлжлэх бол? 5. агуулах, багтаах. This bottle \holds one litre. Энэ лонхонд нэг литр багтана. 6. мэдэлдээ байлгах, хамгаалах. The town was held despite frequent enemy attacks. Дайсны тал үе үе довтолж байсан ч хот манайх хэвээр байна. 7. саатуулах, хорих. The terrorists helding three men hostages. Алан хядагчид гурван эрэгтэй хүнийг барьцаалсан байна. 8. эзэмших, -тай байх. The player who \holds the ace of the heart. Бундны тамга хөзөртэй тоглогч. 9. алба хаших. 10. гэж бодох, гэж үзэх, санах. I \hold that your opinion is unsound. Би таны саналыг үндэслэлгүй гэж бодож байна. 11. зохион байгуулах (хурал, цуглаан г. м.). hold it 1. хүлээж байгаарай. \hold it a second. Түр хүлээж байхгүй юу. 2. битгий хөдлөөрэй. hold sb/ sth dear 1. ихэд анхаарах. 2. өндрөөр үнэлэх. hold good үнэн зөв байх, хүчинтэй хэвээр байх. there is no holding sb. болиулах аргагүй, зогсоох аргагүй. Once she gets onto the politics there's no \holding her. Тэр бүсгүй улс төртэй нэгэнт хутгалдсан бол түүнийг болиулах аргагүй. hold back 1. хорих. 2. тэвчих, биеэ барих. hold sth against sb 1. гай болох, муу болох. He's afraid that his criminal records will be held against him when he applies for jobs. Ажилд орох гэхэд хэрэгт орооцолдож байсан нь түүнд гай болно гэж тэр айгаад байгаа юм. 2. дургүйцэх. He works for a rival company but I don't \hold it against him. Тэр манайтай өрсөлдөгч компанид ажилладаг ч гэлээ түүнд муу санах зүйл надад үгүй. hold back (from doimg sth) тээнэгэлзэх, зүрхшээх, эмээх. She held back, not knowing how to break the terrible news. Энэ таагүй мэдээг хэрхэн дуулгахаа мэдэхгүй тэр нилээн тээнэгэлзэв. hold sb back дэвшилд саад болох, саатуулах. hold sth back 1. саатуулах, нуун дарагдуулах. 2. биеэ барих, тэвчих. She managed to \hold back her anger. Тэр арайхийн уураа барив. hold sb down эрхшээлдээ оруулах, эрхийг нь хөсөрдүүлэх. The people are held down by a repressive military regime. Ард түмэн цэргийнхний хатуу дэглэмийн эрхшээлд орчихоод байна. hold sth down 1. доод хэмжээнд байлгах, дор байлгах. The rate of inflation must be held down. Ханш уналтын түвшинг доод хэмжээнд хязгаарлан барьж байх нь зүйтэй. 2. ажилдаа тогтох, ажлаасаа халагдчихгүй яваад байх. be unable to \hold down a job ажлаасаа халагдах. hold forth дэмий ярих, чалчиж гарах. hold sth in биеэ барих, сэтгэлээ барих. hold off (sth/ doing sth) хойшлуулах. Would it be better to buy a house now or \hold off for a few months? Байшинг одоо авсан нь дээр үү, хойшлуулж байгаад хэдэн сарын дараа авах нь дээр үү? hold sb/ sth off дайралтыг няцаах. Though outnumbered they held off repeated attacks by enemy for three days. Хүн хүч хавьгүй дутуу байсан ч тэд дайсны олон удаагийн дайралтыг няцаасаар гурав хонолоо. hold on 1. хүлээж бай, зогсож бай. 2. хэцүү байдлаас гарах, тэсэж үлдэх. They managed to \hold on until help arrived. Тусламж ирэн иртэл тэд тэссээр байжээ. hold sth on тогтоох, барих. hold on (to sth/ sb) юмнаас барих, зуурах. hold onto sth худалдахаа болих, хадгалах. You should \hold onto your oil shares. Та газрын тосныхоо хувьцааг зарах хэрэггүй шүү. hold out 1. тэсч өнгөрөөх, зовлон туулах. 2. бэлэн байх, тэвчих, үргэлжлэх. hold out on sb мэдээлэхээс татгалзах, нуух. hold sth over 1. хойшлуулах. 2. хэвээр нь үлдээх. hold to 1. юмнаас барих. 2. дагах, мөрдөх. hold sb to sth ам тангарах хэлүүлэх, ам авах. hold together хамтдаа байх. hold sth together нийлүүлэх, нэтгэх. hold sb/ sth up 1. зогсоох, саатуулах. Our flight was held up by fog. Манантай байгаа учраас манай нислэг саатжээ. 2. жишээ болгох, жишээ үзүүлэх. hold up sth хүч тулган дээрэмдэх. hold with sth зөвшөөрөх, санал нийлэх. I don't \hold with some of modern theories on education. Боловсролын талаархи орчин үеийн зарим онолыг би хүлээн зөвшөөрдөггүй.

    English-Mongolian dictionary > hold

  • 3 way

    n. 1. \way (from... to...) зам; зүг. Are you going my \way ? Та бид хоёрын зам нийлэх үү? If tree fall this \way, it will damage the house. Мод энэ зүгт унавал байшинг гэмтээх юм байна. the best/ quickest/ right/ shortest \way from A to B. А-гаас Б хүрэх хамгийн аятайхан/ түргэн хүрэх / зөв/ дөт зам. 2. арга, ухаан. What is the best \way to clean this? Үүнийг цэвэрлэчих хамгийн сайн арга юу байна вэ? 3. ааш, араншин. Sean doesn`t mean to be rude- it`s just his \way. Шон ширүүлэх гээгүй ээ, байгаа ааш нь л тэр. 4. хол ойрын зай. Your birthday is still a long \way off/ away. Чиний төрсөн өдөр болтол ч бас зайтай байна шүү. across/ over the way гудамжны нөгөө талд. all the way (also the whole way) 1. бүх замын турш. She smoked non-stop all the \way to London. Лондон орох замын туршид тэрбээр зогсоо зайгүй тамхи татаж байсан. 2. бүрэн дүүрэн. We`ll support you all the \way. Чамайг бид бүрэн дүүрэн дэмжих болно. come one`s way тохиолдох, таарах. An opportunity like that doesn`t oftencome my \way. Иймэрхүү боломж надад тэр бүр олдож байгаагүй юм. lead the way 1. түрүүлж явах, зам заах. 2. жишээ болох. pave the way суурийг бэлдэх, нүхээ малтах. mend one`s way засрах, хүмүүжих. be/ be born/ be made that/ this way эхээсээ/ угаасаа л ийм ааштай төрсөн. be set in one`s ways салахаасаа нэгэнт өнгөрсөн зуршилтай. by the way далимд / дашрамд хэлэхэд. get into the way of (doing sth) зуршилтай болох get out of the way of (doing sth) зуршлаас салах. get/ have one`s own way хүслээрээ болох, дураараа хийх. She always gets her own \way in the end. Эцсийн эцэст тэр өөрийнхөө хүссэнээр л хийчихсэн байдаг бүсгүй дээ. give way эвдрэх, задрах. The floorboarfs were rotten and finally gave \way. Шалны моднууд өмхөрсөн байсан бөгөөд эцэст нь цөмөрчээ. give way (to sb/ sth) 1. бууж өгөх, найр тавих, зөвшөөрөх. We must not give \way to their demands. Бид тэдний шаардлагыг зөвшөөрч ер болохгүй. 2. зам тавих. Give \way to traffic coming from the right. Баруун талаас ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өг. 3. автах, эзэмдүүлэх. She gave \way to despair. Тэр цөхрөлд автжээ. give way to sth байраа тавьж өгөх, солигдох. The storm gave \way to bright sunshine. Шуурга зогсож нар гарав. go one`s own way хүссэнээрээ болгох, өөрийнхөөрөө зүтгэх. go sb`s way 1. зам нийлэх. 2. тохирох, таарах. Things certainly seems to be going our \way. Бүх зүйл бидний төлөвлөсөнд таарч байна. go the way of all flesh бусадтай л адил амьдрах гэж явах. have a way with sb/ sth хүнтэй нийцтэй, бусдын ая эвийг олчихдог. in a bad way өвчтэй буюу хүнд байдалд байгаа. in a big/ small way их/ бага хэмжээгээр. in one`s own way/ time цагтаа цалгиж. make one`s way урагшлах, давших, амжилт олох. (there are) no two ways about it илт, тодорхой, өөр замгүй. no way яагаад ч үгүй, яах чаргагүй. one way and another яаж ч үзсэн, бүгдийг тооцож үзээд. one way or another ямар ч байсан, ямар нэгэн аргаар. We must finish the job this week one \way or another. Яадаг ч байсан энэ долоо хоногт бид ажлаа дуусгах ёстой. make way (for sb/ sth) зам тавьж өгөх. look other way нүдээ аниад өнгөрөх, хэлээ хазаад өнгөрөх. be/ get/ stand in sb`s way саад болох, замыг нь таглах. on one`s/ the way замдаа, замаараа. on the way удахгүй төрөх. She has two children and another one on the \way. Тэр хоёр хүүхэдтэйгээс гадна удахгүй бас нэг хүүхэдтэй болно. on the way out 1. гарч явахдаа, гарч явах үедээ. 2. хоцрогдож байгаа (маяг, загвар). the other way round 1. эсрэг талд, эсрэгээр. 2. тэс өөрөөр. out of the way 1. хотоос алсад, бөглүү. A tiny out-of-the-\way village in the Cornwall. Корнуэлл дэх бөглүү бяцхан суурин. 2. ер бусын, сонин хачин. 3. гүйцсэн, дууссан. to go out of one`s way (to do sth) махран зүтгэх. in a way;in one way;in some ways зарим талаар, ямар нэг хэмжээгээр. In some \way, I can understand why she wants to move. Тэр бүсгүй ямар учраас нүүх гээд байгааг би зарим талаар ойлгож л байна. see which way the wind is blowing байдлыг харах, салхи хаашаа үлээхийг харзнах. that`s the way cookie crumbles өөрчлөх аргагүй нөхцөл байдал. to my way of thinking миний бодлоор бол. be/ get under way биелэгдэх, биелж буй, хийгдэж байгаа. lose one's way төөрөх. a/ sb` way of life амьдралын хэм. the way of the world хорвоогийн жам. that`s the \way of world тэр бол хорвоогийн жам/ энэ бол амьдрал. ways and means бүх л арга зам. where there`s a will, there`s a way санаж явбал бүтнэ. work one`s way through sth дуустал нь хийх, гүйцээх. work one`s way through college сурахын хажуугаар ажил хийх. work one`s way up байнга дэвших. He worked his \way up from junior clerk to sales director. Тэр туслах ажилтнаас худалдааны асуудал эрхэлсэн захирал болтлоо ажилласан юм. way adv. үлэмж, тун, нэн. This skirt is \way too long. Энэ банзал тун урт юм. way back аль дээр, эртнээс. I first met him \way back in the fifties. Би аль тавиад онд түүнтэй анх таарсан юм. way out ер бусын, жигтэй сонин, гайхамшигтай. \way clothes сонин хачин хувцас хунар.

    English-Mongolian dictionary > way

  • 4 take

    v. (took, taken) 1. \take sth/ sb (with one); \take sth (to sb) авах. Don't forget to \take your umbrella (with you) when you go. Явахдаа шүхрээ авахаа мартуузай. 2. аваачих; аваачиж/ хүргэж өгөх. She \takes her children to school by car. Тэр эмэгтэй хүүхдүүдээ сургуульд нь машинаар хүргэж өгдөг. The thief was \taken away in a police van. Хулгайчийг цагдаагийн машинаар аваад явсан. 3. барих, атгах. She took his arm and led him across the road. Тэр түүний гараас хөтөлж зам гаргаж өгөв. 4. шаардагдах, хэрэг болох. It \takes a lot of courage to do what he's done. Түүний хийснийг хийхэд асар их эр зориг хэрэгтэй. 5. хийх. Let's \take a walk. Явгаар явцгаая. Can I \take a look at the baby? Би энэ хүүхдийг харж болох уу? 6. take a bus/ taxi/ train автобус/ такси/ галт тэргээр явах. You can \take a taxi. Та такси авч болно шүү дээ. Shall we \take a bus to the station? Өртөө рүү автобусаар явцгаах уу? 7. \take a seat суух. 8. тогтмол эм уух/ хэрэглэх. \take two tablets three times a day. Өдөрт хоёр хоёр ширхэгээр/ тунгаар гурван удаа уу. Has he \taken his medicine? Тэр эмээ уусан уу? 9. хүлээж авах. How did they \take the news? Тэд энэ мэдээг хэрхэн/ яаж хүлээж авсан бэ? You never \take my advice. Чи миний үгийг ер авдаггүй шүү дээ. 10. тэмдэглэл бичиж авах; хэмжих. He took my name and address. Тэр миний нэр, хаягийг бичиж авав. The nurse took my temperature. Сувилагч миний халууныг үзэв. 11. үзэх, бодох, санах. I took you to be an honest man. Би таныг шударга/ үнэнч хүн байх гэж санасан юм. Do you \take me for a fool? Та намайг тэнэг хүн гэж бодож байна уу? 12. зөвшөөрөлгүй/ эндүүрч авах; хулгайлах. Who has \taken my bicycle? Хэн миний дугуйг авчихав аа? 13. хүчээр эзлэн авах. \take a town (дайны үед) хотыг эзлэх. 14. байр/ сууц түрээслэн авах. We took a small flat in London. Бид Лондонд жижиг сууц хөлсөлж авав. 15. хичээл заах. I \take the students French and German. Би оюутнуудад франц, герман хэл заадаг. 16. сонгох, худалдан авах. I'll \take the red shirt, please. Би энэ улаан цамцыг авъя. 17. зөв ойлгох. I think she took my meaning. Миний юу гэснийг тэр ойлгосон шиг байна. 18. сонин, сэтгүүл тогтмол худалдан авах. She \takes the Times. Тэр Таймс авдаг юм. 19. өмсөх. What size shoes do you \take? Та ямар хэмжээтэй гутал өмсдөг вэ? 20. багтаах, агуулах. This bus can \take 60 passengers. Энэ автобусаар 60 зорчигч тээвэрлэж болно. I don't think the shelf will \take any more books. Тавиурт дахиад илүү ном багтахгүй байх. 21. \take a photograph фото зураг авах/ дарах; зураг авахуулах. have one's picture \taken зургаа авахуулах. 22. давах; тойрч явах. The horse took the first fence beautifully. Морь эхний хашлага дээгүүр сайхан гарав. You took that corner much too fast. Та тэр буланг маш хурдан тойрлоо. 23. уух, идэх, хэрэглэх. The baby isn't old enough to \take solid food. Хүүхэд бор хоолонд орох болоогүй байна. Do you \take sugar in you coffee? Та кофендоо чихэр хийдэг үү? 24. шалгуулах, шалгалт өгөх. When are you taking a driving test? Чи хэзээ жолооны шалгалтаа өгөх гэж байна? 25. gram. өгүүлбэрт үйл үг зэргийн байрлалыг заана. The verb `eat' \takes the direct object. "Eat" хэмээх үйл үг шууд тусагдахуун авна. The verb `rely' \takes the preposition `on'. "Rely" гэдэг үйл үг "on" угтлага үгтэй орно. 26. амжилттай болох; үр нөлөөтэй/ дүнтэй байх. The kidney transplant has \taken. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо. The cuttings have \taken. Тайрмал мөчир/ навч үндэслэсэн байв. 27. be taken ill гэнэт өвдөх/ өвчин тусах. 28. can't take хүлээн зөвшөөрч/ авч чадахгүй байх; тэвчиж/ тэсвэрлэж/ хүлцэж чадахгүй байх. I can't \take his constant criticism. Би түүний байнгын шүүмжлэлийг хүлцэн өнгөрүүлж чадахгүй. 29. I take it бодох, үзэх, тааварлах, таамаглах. I \take it you know what you're doing. Та юу хийж буйгаа мэдэж байгаа гэж би бодож байна. 30. take it from me миний хэлснийг үнэмш, надад итгэ. 31. take leave of someone баяртай, сайн сууж байгаарай гэж хэлэх, үдэх. 32. take sth as read асуултгүй/ гарцаагүй үнэн юм гэж үзэх. 33. take place болох, тохиолдох; учрах. When did the accident \take place? Энэ осол/ аваар хэзээ гарсан бэ? 34. take your own life өөрийгөө егүүтгэх, амиа хорлох. take sb aback цочоох, сандаргах. be taken aback ихэд цочих, хирдхийх, балмагдах. take after sb дууриах. He took after his father in many ways. Тэр, олон талаараа эцэгтэйгээ адилхан байв. Your daughter doesn't \take after you at all. Охин чамайг ер дууриагаагүй юм байна. take against sb/ sth голдог болох, дургүй нь хүрч эхлэх. Why have you suddenly \taken against her? Яагаад чи гэнэт тэр бүсгүйг үл таашаах болов? take sb/ sth apart v. 1. sport хялбархан/ амархан ялагдах. 2. зад/ бут шүүмжлэх. Her second novel was \taken apart by the critics. Түүний хоёрдахь романыг шүүмжлэгчид ширүүн шүүмжлэв. take sth apart задлах, салгах. Let's \take the radio apart and see what's wrong with it. Энэ радиог задалцгааж юу нь гэмтсэнийг үзье. taky away v. 1. math. хасах. 4 \take away 2 is 2. Дөрвөөс хоёрыг хасахад хоёр үлдэнэ. 2. зөөх, авч явах. take sth/ sb away (from sb/ sth) авч явах, аваачих. not to be \taken away авч явж болохгүй. The child was \taken away from the school. Хүүхдийг сургуулиас нь авсан байв. take sth back v. 1. буцаах, буцах. These shoes don't fit - I'll have to \take them back. Авсан гутлын аль аль нь таарахгүй байна. - Буцаахаас. 2. буцааж/ эгүүлэн авах. The refrigerator was obviously faulty, but the shop refused to \take it back. Хөргөгч илэрхий гэмтэлтэй байсан атал дэлгүүр нь буцааж авахаасаа татгалзав. 3. буруу юм ярьсандаа гэмших/ уучлалт эрэх. I \take it all back. Би хэлсэн/ ярьсан зүйлдээ гэмшиж байна. take sth down v. 1. буулгах, авах. He took down the picture from the wall. Тэр, хананаас зургийг буулгаж авав. Engineers are taking down the bridge. Инженерүүд гүүр нурааж байна. 2. тэмдэглэж авах. I took down your address. Би таны хаягийг бичиж авлаа. She took down my phone number. Тэр бүсгүй миний утасны дугаарыг тэмдэглэж авав. take in v. 1. (take sb in) хүлээж авах, гэртээ байлгах. 2. худлаа гэж итгүүлэх, хуурах. 3. take sth in v. ойлгох. I hope you're taking in what I'm saying. Та миний юу ярьж буйг ухаарч байгаа биз. 4. дээл, хувцас танах/ хасах. This dress needs to be \taken in at the waist. Энэ бошинзыг бэлхүүсээр нь танамаар байна. 5. багтаах, оруулах. take off 1. газраас хөөрөх. The plane took off an hour later. Онгоц цагийн дараа хөөрлөө. Let your imagination \take off. Дэмий бодлоо орхи. 2. харайхдаа газраас хөөрөх. 3. гэнэт зүгээ буруулах, зугтах. When he saw me coming he took off in the opposite direction. Намайг ирж явахыг харангуут тэр буруулан цааш одов. 4. үзэл санаа амархан газар авах/ түгэх; бүтээгдэхүүн амжилттай борлох. The new dictionary has really \taken off. Шинэ толь бичиг үнэнхүү гүйлгээ сайтай байв. take sth off 1. тайлах. The boy took off his coat. Хүү пальтогоо тайлав. 2. (take sb off) дууриах, адил болох, элэглэх. 3. (take sth off) тодорхой хугацаанд ажил хийхгүй байх. I'm taking a couple of weeks off. Би ажлаасаа хоёр долоо хоног хөндий байгаа. take sb on 1. хөлслөх, ажиллуулах. We're taking on a new secretary this week. Бид энэ долоо хоногт шинэ нарийн бичгийн дарга авч ажиллуулна. 2. тэмцээнд амлан авах, өрсөлдөх. 3. (take sth on) үүрэг авах, хариуцлага хүлээх. I've \taken too much work. Надад асар их ажил даалгасан. 4. (take on sth) хувирах, өөрчлөгдөх. His voice took on a more serious tone. Дуу нь сүрхий чангарч эхлэв. take out 1. гаргах. She took the fruit out of the bag. Тэр эмэгтэй уутнаас/ цүнхнээс жимс гаргав. 2. take sb out урих. She's taking me out for a meal tonight. Тэр эмэгтэй намайг өнөө орой хоолонд урьчихаад байгаа. 3. take out an insurance policy on даатгал авах; даатгуулах. 4. take it out of you ядраах, сульдаах. All that hard work has \taken it out of him. Тэр бүх хатуу хүтүү ажил түүний тэнхээ тамирыг нь доройтуулав. take sth out on sb уураа хүнд гаргах, өөрийн гуниг гомдлоороо бусдыг зовоох. When he's had a bad day he \takes it out on the children. Түүнд бүтэлгүй өдөр тохиовол бухимдлаа тэр хүүхдүүдэд гаргадаг юм. take sth over v. шинэ албан тушаал хүлээж авах. He took over the office of mayor. Тэр хотын дарга болов. Sarah will \take over my job when I leave. Намайг явахлаар Сара миний ажлыг авна. take to sb/ sth шууд таалагдах/ санаад нийцэх; дасах. I took to him as soon as I met him. Анх уулзмагцаа л би түүнийг аятайхан хүн байна гэж тоосон. The children took to their new teacher. Хүүхдүүд шинэ багшдаа дасчээ. take to sth / doing sth тогтмол хийж эхлэх. He's \taken to staying out late. Тэр байнга оройтдог болоод байна. take to your bed өвчний улмаас хэвтэрт орох. take sth up 1. дуртай юмаа идэвхтэй хийх. He took up writing poetry while he was still at school. Тэр аль сургуульд байх үеэсээ шүлэг бичиж эхэлсэн юм. 2. тодорхой орон зай, цаг хугацаа ашиглах/ хэрэглэх. Books \take up a lot of space. Номнууд маш их зай эзэлдэг. The visit took up the whole of Sunday. Айлчлал бүх л бүтэн сайн өдрийг авав. 3. үргэлжлүүлэх. I'll \take up the story where I left off yesterday. Би өчигдөр дутуу орхисон газраасаа өгүүллэгийг үргэлжлүүлье. take sth up with sb 1. асуух. I think I need to \take this matter up with my lawyer. Би эл хэрэг явдлыг/ асуудлыг өмгөөлөгчөөсөө асууя. 2. take up with sb нөхөрсөг/ найзархаг/ дотно болох. take upon. \take it upon yourself to do something. Санаагаараа/ өөрийн зөнгөөр хийх. take n. телевизийн нэвтрүүлэг буюу киноны нэг хэсгийг харуулсан зураглал/ зураг авалт. takeaway n. 1. зөөврийн/ бэлэн халуун хоол зэхдэг газар. Let's get some food from the Chinese \take. Хятад бэлэн хоолны газраас хоол авцгаая. 2. зэхэж бэлтгэсэн халуун хоол. an Indian \take Энэтхэг бэлэн хоол. adj. a \take meal зөөврийн/ зэхмэл халуун хоол хүнс. take-off n. 1. онгоц газраас хөөрөх үе. It was a smooth \take. Газраас алгуурхан хөөрөв. 2. элэглэл, дууриах. He does \takes of leading politicians. Тэр гол гол улс төрчдийг шоглон дууриадаг юм. take-over n. 1. дийлэнхи хувьцаагий нь худалдан авч уг компанийг эрхшээлдээ авах нь. 2. байгууллага, улс орныг хүчээр эзлэн авах явдал. a military \take цэргийн хүчээр түрэмгийлэн авах/ эзлэх.

    English-Mongolian dictionary > take

  • 5 understand

    v. (understood, understood) 1. ойлгох, мэдэх. I can \understand French perfectly. Францаар би маш сайн ойлгодог. 2. ойлголт авах. I \understand that she in Paris. Түүнийг Парист байгаа гэж ойлголоо. 3. ойлгомжтой, мэдээжийн хэрэг. Your expences will be paid, that`s understood. Таны зардлын мөнгийг төлөх нь ойлгомжтой/ мэдээжийн хэрэг. understandable adj. ойлгомжтой, ойлгож болохуйц. \understand motives ойлгомжтой шалтгаанаар. understandly adv. мэдээжээр. \understand, he`s reluctant to talk about it. Энэ тухай тэр ярих хүсэлгүй байгаа нь мэдээж. understanding n. 1. оюун ухаан. mysteries beyond human \understand. Хүний оюун ухаанаас давсан жигтэй үзэгдлүүд. 2. \understand (of sth) ойлголт, ойлгох чадвар. I have only a limited \understand of German. Германаар би муухан ойлгодог юм. 2. харилцан ойлголцох, санал нийлэх. come to/ reach an \understand харилцан ойлголцох. on the \understand that болзолтой, нөхцлөөр. I lent him money on the \understand that he would pay me next day. Мөнгөө маргааш нь эргүүлж авна гэсэн болзолтойгоор л би түүнд мөнгө зээлүүлсэн билээ. adj. ухаантай, юм ойлгодог.

    English-Mongolian dictionary > understand

  • 6 very

    adj. 1. жинхэнэ, үнэн. That is the \very truth. Энэ бол жинхэнэ үнэн. the / that \very яг тэр. He was the \very man I wanted to see. Миний уулзъя гэсэн хүн яг тэр байв. At that \very moment the phone rang. Яг тэр үед утас хангинав. at the \very end/ beginning яг хамгийн сүүлд/ эхэнд нь. adv. 1. тун, маш, их. It is not \very far from here. Эндээс их холгүй байдаг. She works \very much. Тэр эмэгтэй их ажилладаг. I'm \very much afraid that he will be late. Түүнийг хоцрох вий гэж би тун санаа зовж байна. I liked the book \very much. Энэ ном надад маш их таалагдав. 2. хамгийн. the \very best quality хамгийн сайн чанарын. by six o`clock at the \very latest хамгийн их оройтлоо гэхэд зургаан цагт. before sb`s \very eyes яг нүдэн дээр, улаан нүүрэн дээр.

    English-Mongolian dictionary > very

  • 7 worry

    n. 1. сэтгэлийн зовнил/ түгшүүр. She was showing signs of \worry. Тэр сэтгэл түгшсэн байдалтай харагдаж байв. 2. сэтгэл зовоосон зүйл. He has a lot of financial \worryies at the moment. Яг одоо бол тэр мөнгө төгрөгний бэрхшээлтэй олон асуудалд орчихоод байгаа. 3. үүрэг, хариуцлага. You don`t have to do anything about transport- that`s my \worry. Машин техникийн талаар санаа зовоод ер хэрэггүй шүү, энэ асуудлыг би хариуцна. v. (pt, pp worried) 1. \worry (about/ over sth) санаа зовох, сэтгэл түгших. They \worryied about their son's health. Хүүгий нь эрүүл мэнд тэдний сэтгэлийг түгшүүлэв. 2. \worry sb/ oneself (about sb/ sth) зовних, түгших. What \worryies me is how I`m going to tell the children. Хүүхдүүддээ энэ тухай хэрхэн хэлэх билээ гэдэг л сэтгэлийн минь зовоож байна. 3. \worry (with sth) саад болох, залхаах, яршиг болох. Don`t \worry her now- she`s busy. Түүнд бүү саад болоорой, тэр завгүй байгаа. 4. урах, зуух. The farmer said my dog had been \worrying his sheep. Манай нохой хонь руу нь дайрсан гэж фермер хэлнэ лээ. not to worry санаа зовох зүйлгүй. We`we missed the train, but not to \worry- there`s another one in ten minutes. Бид галт тэрэгнээс хоцорч орхилоо, гэхдээ санаа зовох зүйлгүй ээ, арван минутын дараа дахиад нэг явдаг юм. worried v. \worry (about sb/ sth); \worry (that...) санаа зовсон, сэтгэл түгшсэн. I was \worry that you can`t find me. Та намайг олохгүй байх гэж санаа зовж байлаа шүү. I`m not worried надад хамаагүй ээ. I`m not worried either day will be OK. Надад хэд дэх өдөр байсан ч хамаагүй ээ, аль ч өдөр болно. worrier n. сэтгэлийн зовлонтой хүн.

    English-Mongolian dictionary > worry

  • 8 hear

    v. ( heard) 1. сонсох. I \heard someone laughing. Хүн инээх нь надад сонсдов. 2. сонин дуулах, чих тавих. He loved to \hear the tales the old sailor told. Тэр ахмад далайчны яриаг чих тавин сонсох дуртай байв. 3. \hear (about sb/ sth) мэдэх, дуулах. I \heard (that) you were ill. Таныг өвчтэй байсан гэж хүнээс сонссон юм байна. 4. шүүх. Which judge will \hear the case? Ямар шүүгч хэргийг шүүх юм бол? hear things хий юм сонсох, буруу дуулах. `Was that a knock at the door? No, you must be \hearing things. ' Хаалга тогшив уу даа? Үгүй ээ, чи хий юм сонсоо биз. hear from sb сураг сонсох. How often do you \hear from you sister? Эгчээс чинь сураг ажиг байна уу? hear sb out яриаг нь дуустал сонсох. hearer n. сонсогч.

    English-Mongolian dictionary > hear

  • 9 buy

    v. (bought) 1. худалдан авах. They bought the car secondhand from their neighbours. Тэд хөршийнхнээсээ хуучин машин худалдаж авав. 2. итгэх. The police will never \buy a story like that. Наад үгэнд чинь цагдаагийнхан хэзээ ч итгэхгүй. buy into sth хувьцаа худалдаж авах. We bought into the Xerox Company at the right time. Бид Ксерокс компаний хувьцааг авсан нь цагаа олжээ. buy sb off мөнгө төлж заналхийлэл, нийнтэгнээс мултрах. buy sth up бүгдийг нь худалдан авах. A New York businessman has bought up the entire company. Нью-Йоркийн бизнесмен компанийг бүхэлд нь худалдаж авав. n. 1. юм худалдан авах. 2. бараа таваар. buyer n. худалдан авагч.

    English-Mongolian dictionary > buy

  • 10 case

    n. 1. хэрэг, явдал. 2. the case байдал, төлөв. 3. law зарга, хэрэг. The \case will be brought before the court. Хэргийг шүүхээр шийднэ. 4. gram. тийн ялгал. subjective case нэрлэхийн тийн ялгал. 5. өвчтөн. cot case хэвтрийн өвчтөн. 6. хайрцаг, авдар, чемодан. 7. хуй, гэр. 8. хонгио. in any case ямар ч гэсэн, яасан ч. in case of sth ямар нэгэн юм тохиолдвол. in that case ингэхэд. case history n. өвчний түүх.

    English-Mongolian dictionary > case

  • 11 hardly

    adv. 1. дөнгөн данган, арай чүү, арай чамай/ ядан. We \hardly had begun our walk when it began to rain. Биднийг зугаалгаа дөнгөж эхэлж байтал бороо орчихов. 2. бараг үгүй,... ч үгүй. I'm so tired I can \hardly stay awake. Би маш их ядарчээ, бараг босоогоороо унтчих гээд байна. 3. бараг ч, ямар бол даа,... байх. He will \hardly come now. Tэр ч одоо ирэхгүй байх. That is \hardly possible. Энэ бараг ч бүтэхгүй дээ.

    English-Mongolian dictionary > hardly

  • 12 hit

    n. 1. цохилт. That was a good \hit! Ёстой сайхан цохилоо доо! 2. амжилтад хүрсэн бүтээл. \hit songs/ records шилдэг дуу/ бичлэг. Her new movie is a smash \hit. Түүний тоглосон шинэ кино нь үнэхээр сайн юм. make a hit (with sb) хүнд таалагдах, сайн ойлголцох. You've made quite a \hit with Bill. Чи ч Биллтэй давгүй сайн нийцэж байна шүү. hit parade n. шилдэг дууны жагсаалт. v. (-tt-) (pt, pp hit) 1. цохих, зодох. My parents never used to \hit me. Эцэг эх минь надад гар хүрч байсан удаа ер үгүй. 2. мөргөх, дайрах. The lorry \hit the lamppost. Ачааны машин шонгийн мод мөргөчихжээ. 3. \hit sth (to sth) цохих, мөргөчих. He \hit his head on the low ceiling. Тэр намхан адарт толгойгоо цохичихжээ. 4. бөмбөг цохих. 5. хүнд тусах, муугаар нөлөөлөх. The tax increases will certainly \hit the poor. Татвар нэмэгдсэн нь ядуучуудад хүндээр тусах нь ойлгомжтой. 6. дайрах. 7. хүрэх. 8. онох. He \hit the target. Тэр байгаа оножээ. 9. гэнэт санах. I couldn't remember where I'd seen him before, and then it suddenly \hit me. Түүнийг урьд нь хаана харснаа би эхлээд ер мэдэхгүй байснаа гэнэт саналаа шүү. hit the bottle архинд орох, архи эргүүлэх. hit the ceiling/ roof огцом уурсах, гэнэт уурлах. hit the deck газар унах. hit sb (straight/ right) in the eye нүдэнд тусах, илт мэдэгдэх. hit the road аян замдаа гарах, аяллаа эхлэх. hit back хариу зэмлэх, хариу шүүмжлэх, хариу барих. hit on/ upon sth гэнэт санах, санаа олох. hit out (at sb) дайрах, довтлох, өдөх. hit-and-miss (alsо hit-or-miss) n. хайш яаш хийгдсэн эд, баталгаагүй зүйл. hit-and-run adj. 1. хүн дайрчихаад зугтах. 2. жолооч нь зугтсан замын осол. 3. гэнэтийн дайралт. hit list n. хар данс. Which industries are on the government's privatization \hit list? Засгийн газрын өмч хувьчлалын хар дансанд ямар үйлдвэрүүд орсон байна вэ? hit man n. хөлсний алуурчин.

    English-Mongolian dictionary > hit

  • 13 quiescent

    adj. хөдөлгөөнгүй. It is unlikely that the terrorists will remain \quiescent for long. Алан хядагчид таг чиг дуугүй удаан байхгүй бизээ.

    English-Mongolian dictionary > quiescent

  • 14 reckon

    v. 1. бодох, санах. 2. тоолох, тооцоолох. 3. бодох, гэж үзэх. The experts \reckon that about 20,000 tonnes of grain will be needed. 20,000 тонн үр тариа хэрэгтэй болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. 4. найдах, горьдох. reckon on (doing) sth найдах. reckon sth up нийлбэрийг/ дүнг бодож гаргах. reckon with sb/ sth 1. анхааралдаа авах. 2. тулгарах, учрах.

    English-Mongolian dictionary > reckon

  • 15 refresh

    v. сэргээх; тэнхрүүлэх, тэнхрэх. Will you \refresh my memory about that? Энэ бүгдийг та надад дахин сануулж чадах уу? refreshng adj. 1. сэргээх үйлчилгээтэй, сэргээх. 2. шинэ соргог.

    English-Mongolian dictionary > refresh

  • 16 target

    n. 1. бай. We are trained to hit moving \targets. Биднийг хөдөлгөөнтэй бай оноход сургасан юм. 2. шүүмжлэлийн/ инээдмийн/ дайралт/ довтолгооны бай болох. This book will be the \target of bitter criticism. Энэ ном ширүүн шүүмжлэлийн бай болно. He is the \target of many jokes. Тэр олон хөгийн явдлын бай. shoot off \target бай буудаж алдах/ онохгүй байх. 3. даалгавар, төлөвлөгөө, зорилго. a \target date дуусгахаар/ төгсгөхөөр зорьсон/ товлосон сар өдөр. The company has failed its production \targets. Тус компани/ пүүс үйлдвэрлэлийнхээ зорилтуудыг эс биелүүлэв. v. \target sth (at/ on sth/ sb) хараалах, чиглүүлэх. missiles \targeted on Taiwan Тайвань руу хараалсан харвадаг пуужингууд. a new magazine that \targets the elderly. Настайчуудад/ Ахмад настангуудад зориулсан шинэ сэтгүүл.

    English-Mongolian dictionary > target

  • 17 well

    n. 1. худаг. dig/ sink a \well худаг ухах/ булах. 2. газрын тосны цооног. 3. булаг, шанд. He brought some water from the \well. Тэр булгаас ус авчрав. 4. цахилгаан шатны бүхээг. 5. өмгөөлөгчдийн суудал. v. \well (out/ up) ундрах, оргилох. blood \welled out the wound шархнаас цус олгойдон гоожив. adj. (better, best) 1. эрүүл саруул. Get \well soon! Түргэн эдгээрэй! 2. сайн, сайхан. He knows me \well. Тэр намайг сайн мэднэ. 3. тустай, өлзийтэй. It would be \well to start early. Замдаа эртхэн гарсан нь дээр. all very well (for sb)... хэлэхэд амархан л даа. It`s all very \well (for you) to say you want a new car, but I`m the one who will pay for it. Шинэ машин авах хэрэгтэй байна гэж хэлэх чамд амархан байгаа л даа, гэвч тэр машины чинь мөнгийг би төлнөх биз дээ. all well and good энэ бүхэн сайхан ч. An extra day`s leave is all \well and good, but what about the bonus we were promised. Илүү хоног амрана гэдэг сайхан ч гэлээ, нөгөө амлаад байсан шагнал юу болсон бэ. (just) as well (to do) тохиромжтой, боломжтой. It would be (just) as \well to phone and say we may be late. Оройтож магадгүй гэдгээ утасдаж хэлвэл дээр бишүү. adv. (better, best) 1. сайн, сайхан. The conference was very \well organized. Бага хурлыг тун сайн зохион байгуулжээ. 2. бүрэн, гүйцэд. I`m \well able to on my own. Бүх юмны учрыг би өөрөө олчихож чадна. 3. тун, нэн, үлэмж. It was \well worth waiting him. Түүнийг хүлээсэн нь тун сайн хэрэг боллоо. as well (as sb/ sth) бас, мөн, үүнээс гадна. She is a talented musician as \well as being a photographer. Тэр бүсгүй гэрэл зурагчнаасаа гадна бас хөгжимчин юм. be well out of sth цагий нь олж мултарч амжих. be well up in sth сайн мэддэг, гүн мэдлэгтэй. He`s \well up in the latest developments in the industry. Үйлдвэрлэлд гарсан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийн тухай тэр сайн мэднэ. do oneself well амиа хоохойлох, хувиа борлуулчих. do well for oneself аз хийморьтой байх. do well 1. хийморьтой байх. Jack is doing very \well at school. Жэк тун сайн сурч байгаа. 2. сайжирч байгаа, тэнхэрч байгаа. Mother and baby are doing \well. Төрсөн эх болон хүүхдийн биеийн байдал сайжирч байна. do well by sb хэн нэгнийг асарч тэтгэх. do well to do sth сайн болох, цагаа олох. You did \well to sell when the price was high. Үнэ өндөр байхад зарсан чинь сайн хэрэг боллоо. do well out of sb/ sth ашиг орлого олох, мөнгө авах. Some firms did \well out of the war. Зарим пүүс компани дайнаас ашиг орлого их олсон. fucking well/ bloody well мэдээж, тэгж л таарна. pretty/ pretty much/ nearly well давгүй сайн. very well за за, тэгье. well and truly бүрэн, үнэхээр. By that time we were \well and truly lost. Тэр үед бид бусдаасаа бүр төөрчихөөд байв. well away 1. бусдаасаа тасархай түрүүлсэн. 2. ухаангүй болтлоо согтсон, нам унтсан. well in (with sb) эвтэй сайн, нөхөрсөг. well off мөнгө сайтай. well off for sth элбэг дэлбэг, баян. well-adjustad adj. нуруутай, буурь суурьтай. well-advised adj. ухаалаг, хэрсүү. a \well-advised move ухаалаг алхам. well-appointed adj. зохих ёсоор тохижуулсан. a \well-appointed office сайхан тохижуулсан албан тасалгаа. well-balanced adj. 1. төлөв томоотой, гүдэсхэн. 2. хир тэнцүүлсэн, эрүүл мэндэд сайн (хоол, хоолны дэг). well-behaved adj. хүмүүжил сайтай. a \well-behaved child хүмүүжилтэй хүүхэд. well-being n. сайн сайхан. well-born adj. сурвалжит, язгуур угтай. well-bred adj. хүмүүжилтэй, дэгтэй. well-built adj. бие бялдар сайтай, хүч тэнхээтэй. well-connected adj. танил тал ихтэй, удам сайтай. well-cut adj. хийц загвар сайн. a \well-cut suit сайхан хийцтэй хувцас. well-defined adj. илэрхий, тодорхой. a \well-defined pattern тодорхой асуудал. well-disposed adj. 1. \well (towards sb/ sth) сайхан зантай, уриалагхан. 2. дэмжсэн, туслахад бэлэн. The committee are \well-disposed towards the idea. Энэ саналд хорооны гишүүд нааштай хандаж байгаа. well-done adj. сайн шарагдсан, гүйцэд болсон (мах, хоол). He prefers his steak \well-done. Болтол нь сайн шарсан махыг тэр илүүд үздэг юм. well-dressed adj. гоё ганган, хувцас сайтай. This is what today`s \well-dressed man is wearing. Өнөөгийн ганган эрийн өмсдөг эд чинь л энэ мөн дөө. well-earned adj. хүсэн хүлээсэн, тэмүүлсэн. a \well-earned rest хүсэн хүлээсэн амралт. well-fed adj. тэжээл сайтай, тарган цатгалан. well-founded adj. бат үндэслэлтэй. well-groomed adj. цэвэр цэмцгэр, биендээ арчаатай. well-heeled adj. баян, чинээлэг. A restaurant with many \well-heeled customers. Баян чинээлэг үйлчлүүлэгч олонтой зоогийн газар. well-informed adj. их эрдэмтэй, мэдлэг ихтэй. well-intentioned adj. сайн санааны, туслахыг бодсон. She reacted angrily to my \well-intentioned remarks. Сайн санаж хэлсэн үгийг минь тэр бүсгүй эгдүүцэн хүлээж авсан юм. well-kept adj. арчилгаа сайтай. a \well-kept secret чандлан хадгалсан нууц. well-known adj. алдартай, олны танил болсон. well-meaning adj. сайн санааны, сайхан сэтгэлийн. well-meant adj. чин сэтгэлийн, сайн санааны. well-oiled adj. согтуу хөлчүү. He was already \well-oiled before he arrived. Тэр энд ирэхээсээ өмнө л согтчихсон байсан юм. well-preserved adj. 1. ануухан, залуугаараа. 2. шинээрээ, сайн хадгалагдсан. well-read adj. гүн мэдлэгтэй. well-rounded adj. 1. мариалаг, махлаг. 2. олон талын мэдлэгтэй. well-run adj. ажил үйлс нь өөдрөг яваа. well-spoken adj. эелдэг, чин сэтгэлийн (үг, яриа). well-thought-of adj. эрхэм хүндтэй. He is \well-thought-of in government`s circles. Засгийн газрын гишүүдийн хүрээнд түүнийг ихэд хүндэтгэдэг юм шүү. well-thumbed adj. олон дахин уншсан. well-timed adj. цагаа олсон. Your remarks were certainly \well-timed. Чиний хэлсэн зүйл чинь үнэхээр цагаа олсон шүү. well-to-do adj. баян, чинээлэг. well-tried adj. олон дахин ашигласан, найдвартай. a \well-tried method найдвартай арга. well-trodden adj. олон хүний хөлд дарaгдаж, гишгэгдсэн. well-turned adj. аятайхан илэрхийлсэн. well-versed adj. \well (in sth) мэдлэг сайтай, хашир туршлагатай. well-wisher n. сайныг ерөөгч, сайхан сэтгэлтэй. well-worn adj. 1. улиг болсон. 2. хуучирч муудсан, гандсан. a \well-worn jacket хуучир муудсан хүрэм.

    English-Mongolian dictionary > well

  • 18 when

    adv. хэзээ, хэдийд. \when will you come? Та хэзээ ирэх вэ? We liked that game \when we were children. Бид бага байхдаа энэ тоглоомонд дуртай байв. conj. 1. -хад, тэр үед. It was raining \when we arrived. Биднийг ирэхэд бороо орж байв. 2. байхад, байж, байвал. How can they expect to learn anything \when they never listen. Багшийнхаа үгийг ер дуулдаггүй байж тэд яаж юм сурах юм бэ. 3. боловч, гэсэн хэдий ч. She claimed to be 18, \when I know she`s only 16. 16-тайг нь би мэдсээр байхад тэр өөрөө 18-тай гэж зүтгээд байгаа юм.

    English-Mongolian dictionary > when

См. также в других словарях:

  • that will do — spoken phrase used for telling someone, especially a child, to stop talking or behaving badly Thesaurus: ways of telling someone to stop talking or to be quietsynonym words used by or to young childrenhyponym ways of telling someone to go… …   Useful english dictionary

  • that will do — that will be enough …   English contemporary dictionary

  • That will do! — Informal expression of impatience meaning stop, no more. * / That will do, Tommy, his mother cried. I ve had just about enough of your drumming on the table. / …   Dictionary of American idioms

  • That will do! — Informal expression of impatience meaning stop, no more. * / That will do, Tommy, his mother cried. I ve had just about enough of your drumming on the table. / …   Dictionary of American idioms

  • that\ will\ do! — Informal expression of impatience meaning stop, no more. that will do, Tommy, his mother cried. I ve had just about enough of your drumming on the table …   Словарь американских идиом

  • That Will Happen No More — Disque 78 tours par Blind Blake Face A Bad Feelin Blues Enregistrement avril 1927 Chicago Durée 3:05 Genre(s) Ragtime, Blues …   Wikipédia en Français

  • that will be the day — (informal) That is very unlikely • • • Main Entry: ↑day * * * that will (or that ll) be the day informal that will never happen …   Useful english dictionary

  • That Will Never Happen No More — That Will Happen No More Chanson par Blind Blake Face A Bad Feelin Blues Enregistrement avril 1927 Chicago Durée 3:05 Genre Ragtime, Blues …   Wikipédia en Français

  • that will be the day — that will never happen That will be the day that he is willing to put you in charge of running the restaurant …   Idioms and examples

  • that will serve — that will do, that will work …   English contemporary dictionary

  • that will teach you (to do something) — spoken phrase used for telling someone that they should have been more careful or should have paid attention to your advice That’ll teach you to lend her money. Thesaurus: ways of warning or advising someonesynonym Main entry: teach …   Useful english dictionary

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»