Перевод: со всех языков на монгольский

с монгольского на все языки

let+in

  • 1 let

    v. (-tt-; let) 1. зөвшөөрөх, боломж/ бололцоо олгох. 2. хөлслүүлэх, түрээслүүлэх. 3. алив, тэгье. 4. -г, болог. let sb down хөөдөх. let sth down 1. доошлуулах, доош нь буулгах. 2. доош нь тавих, уртасгах. 3. унжуулах, сул тавих. let sth into суулгах, шигтгэх. let sb off (with sth) хөнгөн шийтгэх, ял хэлтрүүлэх. let sb off sth хийхгүй/ очихгүй байхыг зөвшөөрөх. let on (about sth/ that...) (to sb) (нууцыг) задлах, хэлэх. let sth out 1. (дуу) алдах. 2. (хувцас) тавих, томсгох. let up зогсох, түр амьсгаа авах, завсарлах. n. түрээс, түрээслүүлэх. let-down n. урам хугарах. let-up n. зогсох, завсарлах.

    English-Mongolian dictionary > let

  • 2 -let

    suff. (with ns forming ns) жижиг, бяцхан.

    English-Mongolian dictionary > -let

  • 3 take

    v. (took, taken) 1. \take sth/ sb (with one); \take sth (to sb) авах. Don't forget to \take your umbrella (with you) when you go. Явахдаа шүхрээ авахаа мартуузай. 2. аваачих; аваачиж/ хүргэж өгөх. She \takes her children to school by car. Тэр эмэгтэй хүүхдүүдээ сургуульд нь машинаар хүргэж өгдөг. The thief was \taken away in a police van. Хулгайчийг цагдаагийн машинаар аваад явсан. 3. барих, атгах. She took his arm and led him across the road. Тэр түүний гараас хөтөлж зам гаргаж өгөв. 4. шаардагдах, хэрэг болох. It \takes a lot of courage to do what he's done. Түүний хийснийг хийхэд асар их эр зориг хэрэгтэй. 5. хийх. Let's \take a walk. Явгаар явцгаая. Can I \take a look at the baby? Би энэ хүүхдийг харж болох уу? 6. take a bus/ taxi/ train автобус/ такси/ галт тэргээр явах. You can \take a taxi. Та такси авч болно шүү дээ. Shall we \take a bus to the station? Өртөө рүү автобусаар явцгаах уу? 7. \take a seat суух. 8. тогтмол эм уух/ хэрэглэх. \take two tablets three times a day. Өдөрт хоёр хоёр ширхэгээр/ тунгаар гурван удаа уу. Has he \taken his medicine? Тэр эмээ уусан уу? 9. хүлээж авах. How did they \take the news? Тэд энэ мэдээг хэрхэн/ яаж хүлээж авсан бэ? You never \take my advice. Чи миний үгийг ер авдаггүй шүү дээ. 10. тэмдэглэл бичиж авах; хэмжих. He took my name and address. Тэр миний нэр, хаягийг бичиж авав. The nurse took my temperature. Сувилагч миний халууныг үзэв. 11. үзэх, бодох, санах. I took you to be an honest man. Би таныг шударга/ үнэнч хүн байх гэж санасан юм. Do you \take me for a fool? Та намайг тэнэг хүн гэж бодож байна уу? 12. зөвшөөрөлгүй/ эндүүрч авах; хулгайлах. Who has \taken my bicycle? Хэн миний дугуйг авчихав аа? 13. хүчээр эзлэн авах. \take a town (дайны үед) хотыг эзлэх. 14. байр/ сууц түрээслэн авах. We took a small flat in London. Бид Лондонд жижиг сууц хөлсөлж авав. 15. хичээл заах. I \take the students French and German. Би оюутнуудад франц, герман хэл заадаг. 16. сонгох, худалдан авах. I'll \take the red shirt, please. Би энэ улаан цамцыг авъя. 17. зөв ойлгох. I think she took my meaning. Миний юу гэснийг тэр ойлгосон шиг байна. 18. сонин, сэтгүүл тогтмол худалдан авах. She \takes the Times. Тэр Таймс авдаг юм. 19. өмсөх. What size shoes do you \take? Та ямар хэмжээтэй гутал өмсдөг вэ? 20. багтаах, агуулах. This bus can \take 60 passengers. Энэ автобусаар 60 зорчигч тээвэрлэж болно. I don't think the shelf will \take any more books. Тавиурт дахиад илүү ном багтахгүй байх. 21. \take a photograph фото зураг авах/ дарах; зураг авахуулах. have one's picture \taken зургаа авахуулах. 22. давах; тойрч явах. The horse took the first fence beautifully. Морь эхний хашлага дээгүүр сайхан гарав. You took that corner much too fast. Та тэр буланг маш хурдан тойрлоо. 23. уух, идэх, хэрэглэх. The baby isn't old enough to \take solid food. Хүүхэд бор хоолонд орох болоогүй байна. Do you \take sugar in you coffee? Та кофендоо чихэр хийдэг үү? 24. шалгуулах, шалгалт өгөх. When are you taking a driving test? Чи хэзээ жолооны шалгалтаа өгөх гэж байна? 25. gram. өгүүлбэрт үйл үг зэргийн байрлалыг заана. The verb `eat' \takes the direct object. "Eat" хэмээх үйл үг шууд тусагдахуун авна. The verb `rely' \takes the preposition `on'. "Rely" гэдэг үйл үг "on" угтлага үгтэй орно. 26. амжилттай болох; үр нөлөөтэй/ дүнтэй байх. The kidney transplant has \taken. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо. The cuttings have \taken. Тайрмал мөчир/ навч үндэслэсэн байв. 27. be taken ill гэнэт өвдөх/ өвчин тусах. 28. can't take хүлээн зөвшөөрч/ авч чадахгүй байх; тэвчиж/ тэсвэрлэж/ хүлцэж чадахгүй байх. I can't \take his constant criticism. Би түүний байнгын шүүмжлэлийг хүлцэн өнгөрүүлж чадахгүй. 29. I take it бодох, үзэх, тааварлах, таамаглах. I \take it you know what you're doing. Та юу хийж буйгаа мэдэж байгаа гэж би бодож байна. 30. take it from me миний хэлснийг үнэмш, надад итгэ. 31. take leave of someone баяртай, сайн сууж байгаарай гэж хэлэх, үдэх. 32. take sth as read асуултгүй/ гарцаагүй үнэн юм гэж үзэх. 33. take place болох, тохиолдох; учрах. When did the accident \take place? Энэ осол/ аваар хэзээ гарсан бэ? 34. take your own life өөрийгөө егүүтгэх, амиа хорлох. take sb aback цочоох, сандаргах. be taken aback ихэд цочих, хирдхийх, балмагдах. take after sb дууриах. He took after his father in many ways. Тэр, олон талаараа эцэгтэйгээ адилхан байв. Your daughter doesn't \take after you at all. Охин чамайг ер дууриагаагүй юм байна. take against sb/ sth голдог болох, дургүй нь хүрч эхлэх. Why have you suddenly \taken against her? Яагаад чи гэнэт тэр бүсгүйг үл таашаах болов? take sb/ sth apart v. 1. sport хялбархан/ амархан ялагдах. 2. зад/ бут шүүмжлэх. Her second novel was \taken apart by the critics. Түүний хоёрдахь романыг шүүмжлэгчид ширүүн шүүмжлэв. take sth apart задлах, салгах. Let's \take the radio apart and see what's wrong with it. Энэ радиог задалцгааж юу нь гэмтсэнийг үзье. taky away v. 1. math. хасах. 4 \take away 2 is 2. Дөрвөөс хоёрыг хасахад хоёр үлдэнэ. 2. зөөх, авч явах. take sth/ sb away (from sb/ sth) авч явах, аваачих. not to be \taken away авч явж болохгүй. The child was \taken away from the school. Хүүхдийг сургуулиас нь авсан байв. take sth back v. 1. буцаах, буцах. These shoes don't fit - I'll have to \take them back. Авсан гутлын аль аль нь таарахгүй байна. - Буцаахаас. 2. буцааж/ эгүүлэн авах. The refrigerator was obviously faulty, but the shop refused to \take it back. Хөргөгч илэрхий гэмтэлтэй байсан атал дэлгүүр нь буцааж авахаасаа татгалзав. 3. буруу юм ярьсандаа гэмших/ уучлалт эрэх. I \take it all back. Би хэлсэн/ ярьсан зүйлдээ гэмшиж байна. take sth down v. 1. буулгах, авах. He took down the picture from the wall. Тэр, хананаас зургийг буулгаж авав. Engineers are taking down the bridge. Инженерүүд гүүр нурааж байна. 2. тэмдэглэж авах. I took down your address. Би таны хаягийг бичиж авлаа. She took down my phone number. Тэр бүсгүй миний утасны дугаарыг тэмдэглэж авав. take in v. 1. (take sb in) хүлээж авах, гэртээ байлгах. 2. худлаа гэж итгүүлэх, хуурах. 3. take sth in v. ойлгох. I hope you're taking in what I'm saying. Та миний юу ярьж буйг ухаарч байгаа биз. 4. дээл, хувцас танах/ хасах. This dress needs to be \taken in at the waist. Энэ бошинзыг бэлхүүсээр нь танамаар байна. 5. багтаах, оруулах. take off 1. газраас хөөрөх. The plane took off an hour later. Онгоц цагийн дараа хөөрлөө. Let your imagination \take off. Дэмий бодлоо орхи. 2. харайхдаа газраас хөөрөх. 3. гэнэт зүгээ буруулах, зугтах. When he saw me coming he took off in the opposite direction. Намайг ирж явахыг харангуут тэр буруулан цааш одов. 4. үзэл санаа амархан газар авах/ түгэх; бүтээгдэхүүн амжилттай борлох. The new dictionary has really \taken off. Шинэ толь бичиг үнэнхүү гүйлгээ сайтай байв. take sth off 1. тайлах. The boy took off his coat. Хүү пальтогоо тайлав. 2. (take sb off) дууриах, адил болох, элэглэх. 3. (take sth off) тодорхой хугацаанд ажил хийхгүй байх. I'm taking a couple of weeks off. Би ажлаасаа хоёр долоо хоног хөндий байгаа. take sb on 1. хөлслөх, ажиллуулах. We're taking on a new secretary this week. Бид энэ долоо хоногт шинэ нарийн бичгийн дарга авч ажиллуулна. 2. тэмцээнд амлан авах, өрсөлдөх. 3. (take sth on) үүрэг авах, хариуцлага хүлээх. I've \taken too much work. Надад асар их ажил даалгасан. 4. (take on sth) хувирах, өөрчлөгдөх. His voice took on a more serious tone. Дуу нь сүрхий чангарч эхлэв. take out 1. гаргах. She took the fruit out of the bag. Тэр эмэгтэй уутнаас/ цүнхнээс жимс гаргав. 2. take sb out урих. She's taking me out for a meal tonight. Тэр эмэгтэй намайг өнөө орой хоолонд урьчихаад байгаа. 3. take out an insurance policy on даатгал авах; даатгуулах. 4. take it out of you ядраах, сульдаах. All that hard work has \taken it out of him. Тэр бүх хатуу хүтүү ажил түүний тэнхээ тамирыг нь доройтуулав. take sth out on sb уураа хүнд гаргах, өөрийн гуниг гомдлоороо бусдыг зовоох. When he's had a bad day he \takes it out on the children. Түүнд бүтэлгүй өдөр тохиовол бухимдлаа тэр хүүхдүүдэд гаргадаг юм. take sth over v. шинэ албан тушаал хүлээж авах. He took over the office of mayor. Тэр хотын дарга болов. Sarah will \take over my job when I leave. Намайг явахлаар Сара миний ажлыг авна. take to sb/ sth шууд таалагдах/ санаад нийцэх; дасах. I took to him as soon as I met him. Анх уулзмагцаа л би түүнийг аятайхан хүн байна гэж тоосон. The children took to their new teacher. Хүүхдүүд шинэ багшдаа дасчээ. take to sth / doing sth тогтмол хийж эхлэх. He's \taken to staying out late. Тэр байнга оройтдог болоод байна. take to your bed өвчний улмаас хэвтэрт орох. take sth up 1. дуртай юмаа идэвхтэй хийх. He took up writing poetry while he was still at school. Тэр аль сургуульд байх үеэсээ шүлэг бичиж эхэлсэн юм. 2. тодорхой орон зай, цаг хугацаа ашиглах/ хэрэглэх. Books \take up a lot of space. Номнууд маш их зай эзэлдэг. The visit took up the whole of Sunday. Айлчлал бүх л бүтэн сайн өдрийг авав. 3. үргэлжлүүлэх. I'll \take up the story where I left off yesterday. Би өчигдөр дутуу орхисон газраасаа өгүүллэгийг үргэлжлүүлье. take sth up with sb 1. асуух. I think I need to \take this matter up with my lawyer. Би эл хэрэг явдлыг/ асуудлыг өмгөөлөгчөөсөө асууя. 2. take up with sb нөхөрсөг/ найзархаг/ дотно болох. take upon. \take it upon yourself to do something. Санаагаараа/ өөрийн зөнгөөр хийх. take n. телевизийн нэвтрүүлэг буюу киноны нэг хэсгийг харуулсан зураглал/ зураг авалт. takeaway n. 1. зөөврийн/ бэлэн халуун хоол зэхдэг газар. Let's get some food from the Chinese \take. Хятад бэлэн хоолны газраас хоол авцгаая. 2. зэхэж бэлтгэсэн халуун хоол. an Indian \take Энэтхэг бэлэн хоол. adj. a \take meal зөөврийн/ зэхмэл халуун хоол хүнс. take-off n. 1. онгоц газраас хөөрөх үе. It was a smooth \take. Газраас алгуурхан хөөрөв. 2. элэглэл, дууриах. He does \takes of leading politicians. Тэр гол гол улс төрчдийг шоглон дууриадаг юм. take-over n. 1. дийлэнхи хувьцаагий нь худалдан авч уг компанийг эрхшээлдээ авах нь. 2. байгууллага, улс орныг хүчээр эзлэн авах явдал. a military \take цэргийн хүчээр түрэмгийлэн авах/ эзлэх.

    English-Mongolian dictionary > take

  • 4 go

    v. (goes, went, gone) 1. явах, зорчих. We went by bus. Бид автобусаар явав. 2. явах, харих, буцах, мордох, хөдлөх. They came at six and went at nine. Тэд зургаад ирээд найман цагт явцгаав. When does the train \go ? Галт тэрэг хэзээ хөдлөх вэ ? 3. -д, -т явах/ очих. \go to school/ church сургуульд явах/ сүмд очих. 4. юманд явах. Let's \go fishing. Загас барихаар явцгаая. He had gone to buy a newspaper. Тэр, сонин авахаар явсан. 5. хүрэх, очих. Does this road \go to the station? Энэ зам өөртөө рүү очих уу? 6. байдал нь өөрчлөгдөх, хувирах,... болох. Her hair's going grey. Түүний үс нь цайж байна. The milk went sour. Сүү гашлав. 7. муудах, эвдрэх, хуучрах, элэгдэх. 8. эхлэх. 9. ажиллах, явах, хөдлөх. This clock doesn't \go. Энэ цаг явахгүй байна. 10. таарах, зохих, тохирох. 11. зарагдах, гүйх. The new dictionary is going well. Шинэ толь бичиг сайн гүйж байна. 12. \go (on sth) мөнгө үрэгдэх/ дуусах. All her earnings \go on clothes. Түүний олсон бүх мөнгө хувцсандаа явдаг. 13. нас барах, таалал төгсөх. 14. дохио өгөх, хонх дугарах, дуу авиа гаргах. No one may leave the classroom until the bell goes. Хонх дуугартал нэг ч хүн ангиас гарч болохгүй. The gun went bang. Буу пан хийв. 15. алга болох. 16. өнгөрөх. Summer had gone. Зун өнгөрлөө. How did the game \go? Тоглоом ямаршуу болж өнгөрөв? be going on (for) sth... орчим насны/ тооны байх,... цагийн орчим болох. He must be going on for ninety. Тэр, ер дөхөж байх ёстой. There were going on for fifty people at the party. Yдэшлэгт тавь орчим тооны хүн ирсэн байв. be going to do sth 1. ирээдүйд юу хийхээ төлөвлөх. We're going to spend our holidays in Wales this year. Бид энэ жил Уэллст амрахаар бодож байна. 2. (хойшид/ ирээдүйд юу болохыг заахад хэрэглэдэг): If the drought continues there's going to be a famine. Хэрэв ган тайлагдахгүй бол өлсгөлөн болно. enough/ something/ sth to be going on with түр аргалах, ойр зуур хэрэглэхэд хүрэх/ хангалттай байх. 'How much money do you need?' '50$ should be enough to be going on with' 'Чамд хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй юм бэ?' 'Тавин доллар байхад болно доо.' go all out for sth; go all out to do sth бүх хүчээ дайчлах, чармайх,... төлөө зүтгэх. The Democratic Party are going all out to win the election. Ардчилсан нам сонгуульд ялахын төлөө чадах бүхнээ хийж байна. go on (with you) яв цаашаа (дүргүйцэх эсвэл үл итгэсэн байдлыг илэрхийлэхэд хэрэглэдэг). go about 1. see go round/ around/ about. 2. завь зүг чигээ өөрчлөх. go about sth үргэлжлүүлэн хийсээр л байх. Despite the threat of war, people went about their work as usual. Хэдийгээр дайны аюул нүүрлэж байсан авч хүмүүс ердийнхөөрөө ажлаа хийцгээсээр л байв. go about sth/ doing sth юм оролдох/ хийж эхлэх. go after sb араас нь хөөх, мөрөөр нь мөшгих. go after sb/ sth араас нь хөөх/ хөөцөлдөх. He goes after every woman he meets. Тэр, учирсан хүүхэн бүрийн хойноос гүйж байдаг. go against sb ашиг сонирхолд үл нийцэх, эсрэг болох. The case may \go against you. Хэрэг явдал таны эсрэг эргэж болох юм шүү. go against sb/ sth эсэргүүцэх, сөрөх. She went against her mother's wishes and became a dancer. Тэр, ээжийнхээ үгнээс зөрж бүжигчин болов. go against sth зөрөх, эсрэг байх, зөрчилдөх, харшилдах. go ahead 1. түрүүлэн явах. 2. болох, хийгдэх. go ahead (with sth) юмыг зөвшөөрсөний/ хэсэг эргэлзсэний / эсэргүүцэлтэй тулгарсны дараа хийж эхлэх. go along with sb/ sth санал нийлэх, хүлээн зөвшөөрөх. go at sb дайрах, довтлох. They went at each other furiously. Тэд бие бие рүүгээ улаан галзуу дайрцгаав. go at sth зүтгэх, чармайх, улайран ажиллах. go away 1. явах, зайлах. \go away! яв/ зайл/ далд ор! 2. ажлаар/ амралтаар явах. 3. сарних, аажмаар алга болох. go back (to...) буцаж/ эргэж очих. She doesn't want to \go back to her husband. Тэр, хар хүнтэйгээ эргэж нийлэх хүсэлгүй билээ. go back (to sth) 1. эргэн санах/ үзэх. 2.... цаг үеэс үүсэн бий болсон байх. go back on sth амласнаа үл биелүүлэх. He never goes back on his word. Тэр ямагт хэлсэндээ хүрдэг. go back to sth/ doing sth хэсэг завсарлаад дахин хийж эхлэх. She's decided to \go back to teaching. Тэр, эргээд багшлахаар шийдсэн. go before урьд цагт/ өмнө нь болж өнгөрөх. go before sb/ sth -ний өмнө танилцуулах, -нд асуудал оруулах. go beyond sth хэтрэх, -аас их байх. The matter has gone beyond a joke. Уг хэрэг тоглоом биш шоглоом болжээ. go by цаг хугацаа өнгөрөх. go by sth -ний дагуу хийх/ гүйцэтгэх/ шийдэх. go down 1. газар унах/ ойчих. 2. живэх. 3. (нар) жаргах. 4. залгих, хоолойгоор орох. 5. буух, буурах, татрах, унах. The flood waters are going down. Yерийн ус татарч байна. 6. муудах, дордох. 7. түр зогсох, саатал гарах. go down (in sth) бичигдэх, тэмдэглэгдэх. \go down in history түүхэнд тэмдэглэгдэх. go down (to sb) ялагдах. go down with sth өвчлөх, өвчин авах. go for sb дайрах, довтлох. go for sb/ sth 1. хамаарах, хамаатай байх. What I said about Peter goes for you, too. Питерийн тухай хэлсэн миний үг чамд ч бас хамаатай шүү. 2. юманд явах, явж олж ирэх. Shall I \go for a doctor? Би эмч аваад ирэх үү? 3. сэтгэл татагдах, таашаах, илүүд үзэх. go for sth 1. сонгож авах, шилэх. 2. оролдоод үзэх. go in 1. дотогшоо орох. Let's \go in, it's getting cold. Хүйтэрч байна орцгооё. 2. нар, сар үүлсийн цаагуур орох. go in for sth 1. шалгалт өгөх, уралдаан/ тэмцээнд оролцох. 2. мэргэжил сонгох. 3. сонирхох, хорхойтой болох. go into sth 1. машин юм мөргөх. The car skidded and went into a tree. Машин шарваад мод мөргөв. 2. орох, элсэх. 3. жолооч ба машин техник ямар нэгэн үйлдэл хийж эхлэх. 4. ааш хөдлөх,... байдал гаргах. She went into hysterics. Эмэгтэйн зүрхний хий хөдлөв. He went into a long explanation of the affair. Тэр, эл хэргийг нуршин тайлбарлаж гарав. 5. сайтар шалгах/ судлах. 6. мөнгө/ цаг хугацаа зарцуулагдах. go off 1. явах. He's gone off to the dentist's. Тэр, шүдний эмчид үзүүлэхээр явсан. 2. дэлбэрэх. 3. гэнэт чимээ гаргах. 4. гэрэл унтрах, цахилгаан тасрах, г. м. 5. унтах. 6. хоол хүнс муудах, бээх. 7. чанар нь муудах/ дордох. go off sb/ sth залхах, дургүй болох. go off with sb өөр хүнтэй нөхцөж эхнэрээ/ нөхрөө/ амрагаа хаях. go off with sth бусдын юмыг аваад арилаад өгөх. Who's gone off with my pen? Миний үзгийг хэн аваад явчихав аа? go on 1. болох. What's going on here? Энд юу болж байна? go on with sth/ doing sth үргэлжлүүлэн хийх. He went on talking even though no one was listening. Хэн ч сонсохгүй байхад тэр ярьсаар л байв. go on to sth нэг сэдвээс нөгөөд шилжих. go on (at sb) чихнээс хонх уях, муу хэлэх. go on to do sth нэг юмыг дуусгаад нөгөөг эхлэх. go out 1. гэрээс гадагш гарах. 2. явуулах, илгээх. 3. радио/ телевизээр нэвтрүүлэх. 4. унтрах. 5. мэдээ/ мэдээлэл олны сонорт хүрэх. go out (of sth) 1. тэмцээнээс хасагдах. 2. моодноос гарах. go out (to...) төрсөн нутгаасаа гарч өөр газар очих. Our daughter went out to Australia ten years ago. Манай охин арван жилийн өмнө нутгаасаа гарч Австралид очсон. go out of sb/ sth арилах, алга болох. go out with sb; go out (together) найзлах, явалдах, хамтдаа цаг нөхцөөх. go over sth 1. сайтар үзэх, нэгбүрчлэн шалгах. 2. нарийн тайлбарлах. go over to бодлоо өөрчлөх, нэг намаас/ шашинаас нөгөөд орох. go round 1. эргэх, эргэлдэх. 2. тойруу замаар явах, холуур тойрох. 3. хүрэлцээтэй/ хангалттай байх. There aren't enough chairs to go round. Сандал хүрэлцэхгүй байна. go round/ around/ about 1. нааш цааш явах, холхих, явах. 2. (цуу яриа, зар) тарах, түгэх. 3. өвчин тарах, халдварлах. There's a lot of flu going round at the moment. Одоо гадуур ханиад томуу маш их байна. go round (to...) ороод/ дайраад гарах. \go round to the post office шуудангаар дайраад гарах. go round/ around/ about with sb нийлэх, цаг хамт өнгөрөөх. go through (хууль, гэрээ, г. м.) албан ёсны болгох/ батлах. go through sth 1. зовлон бэрхшээл давах, туулах, үзэх/ амсах. 2. сайтар үзэх, эрэх, хайх. 3. нарийвчлан авч үзэх/ судлах. 4. шат дамжлага дамжих. 5. номыг сайжруулан дахин хэвлэх. 6. юу ч үгүй дуусгах, цөлмөх. go through with sth төлөвлөсөн/ бодсон зүйлээ хийж гүйцэлдүүлэх. He's determined to \go through with the marriage despite his parents' opposition. Хэдийгээр эцэг эх нь дургүйцэж байвч тэр гэрлэхээр шийдсэн. go to sb/ sth (шагнал, өв хөрөнгө г. м.) -нд очих. The estate went to the eldest son. Хөрөнгө ууган хүүд өвлөгдөн очив. go towards sth мөнгө хандивлах, мөнгөнд нэмэр болгох. The money will \go towards a deposit for a house. Энэ мөнгө байшин авах гэж хадгалж буй мөнгөнд нэмэр болно. go under 1. усан онгоц/ завь живэх. 2. ажил төрөл нурах, дампуурах. go up 1. өсөх, нэмэгдэх. Prices have gone up sharply this year. Энэ жил үнэ огцом өслөө. 2. барилга байшин баригдах/ босох. A lot of new houses are going up round here. Энэ хавиар олон шинэ байшин баригдаж байна. 3. театрын хөшиг нээгдэх. go up in flames шатах, гал авалцах. go with sb явалдах. go with sth; go together 1. өнгө/ амт таарах, зохих. White wine goes well with fish. Цагаан дарс загастай сайхан таардаг. 2. дагалдах, нэг дор байх. Disease often goes with poverty/ disease and poverty often \go together. Өвчин ядуу зүдүүг үргэлж дагаж байдаг/ өвчин ба ядуу зүдүү үргэлж хамт байдаг. go without (sth) -гүй байх. She went without sleep for three days. Тэр, гурав хоног нойргүй байв. n. (pl goes) 1. тоглоомын ээлж. Whose \go is it? Хэний ээлж вэ?/ хэн явах вэ? 2. идэвхтэй байдал, завгүй байх. at one go нэг амьсгаагаар, шууд, дор нь. be all go тун завгүй байх. first, second, etc go эхний, хоёрдахь оролдлогоо. She passed her driving test first \go. Тэр, эхний оролтоор жолооны шалгалтыг давав. have a go (at sth/ doing sth) хийх гэж оролдох/ үзэх. have a go at sb/ sth загнах, шүүмжлэх, чихнээс нь хонх уях. leave go/ hold (of sth) тавих. Leave \go of my arm - you're hurting me! Өвдөж байна шүү дээ - гарыг минь тавиач! make a go of sth ахих, амжилт гаргах.

    English-Mongolian dictionary > go

  • 5 aside

    adv. хажуу тийш. She stepped \aside to let them pass. Тэднийг өнгөрөөх гэж тэр хажуу тийшээ болов. He put his work \aside for a time. Тэр ажлаа түр хойшлуулав.

    English-Mongolian dictionary > aside

  • 6 broach

    v. 1. задлах, онгойлгох. Let's \broach another bottle of wine. Дахиад шил дарс задлая. 2. танилцуулах. He \broached the subject of a loan with his bank manager. Тэр, зээл авах материалыг банкныхаа менежерт танилцуулав.

    English-Mongolian dictionary > broach

  • 7 calculate

    v. 1. тооцоолох, тоолох, бодож гаргах. Let's \calculate the cost of the journey. Аяллын зардлыг бодож гаргая. 2. US тааварлах, таамаглах, гэж бодох. calculated adj. бодож тооцоолсон, зориуд, санаатай. calculating adj. нарийн тооцоолсон, тооцоотой.

    English-Mongolian dictionary > calculate

  • 8 call

    n. 1. тусламж дуудах, орилох. 2. уриа. 3. утсаар ярих. 4. мал, амьтан, шувууны дуугарах. 5. айлаар ороод гарах. 6. дуудлага. Which doctor is on \call tonight? Орой дуудлаганд хэн эмч гарах вэ? v. 1. \call (out) to sb (for sth); \call (sth) (out) дуудах. I called him but he didn't hear me. Би түүнийг дуудсан боловч тэр намайг сонссонгүй. 2. дуудаж авчрах, утсаар дуудах. \call the police цагдаа дуудах. 3. \call (in/ round) (on sb/ at...) (for sb/ sth) очих, ороод гарах. Let's \call (in) on John/ at John's house. Жоныхоор ороод гарья. 4. утасдах, утсаар ярих. 5. зарлах. \call a meeting хурал зарлах. 6. сэрээх. Please \call me at 7 o'clock tomorrow morning. Намайг маргааш өглөө долоон цагт сэрээгээрэй. 7. нэрлэх, дуудах, нэр өгөх. His name is Richard but we \call him Dick. Түүнийг Ричард гэдэг гэхдээ бид Дик гэж дууддаг. call back 1. араас дуудах. 2. ороод гарах. 3. дараа утасдах, эргэж ярих. call by дайраад/ орох гарах. call sth down on sb ууры нь хүргэх, хилэгнүүлэх. call for sth шаардах. The situation \calls for prompt action. Байдал шуурхай арга хэмжээ авахыг шаардаж байна. call sth forth бий болгох; хүргэх. His speech \called forth an angry response. Түүний хэлсэн үг бусдын дургүйцлийг хүргэв. call sb in дуудаж ирүүлэх. \call in a doctor эмч дуудах. call sth off болиулах. The match was \called off because of bad weather. Тэнгэр муухай байсан учраас тэмцээн болсонгүй. \call your dog off! Нохойгоо хорь! call on/ upon sb (to do sth) хийхийг хүсэх/ гуйх. Opposition groups have \called on the government to change the tax laws. Сөрөг хүчнийхэн засгийн газраас татварын хууль өөрчлөхийг хүсэв. call sb out 1. тусламж хүсэх. 2. эсэргүүцлийг зогсоохыг хүсэх/ зөвлөх. Miners were \called out on strike by union leaders. Yйлдвэрчний эвлэлийн удирдагчид уурхайчдаас ажил хаялтаа зогсоохыг хүсчээ. call sb/ sth up 1. утасдах. 2. эргэн санах. 3. эргэж ашиглах. 4. цэргийн албанд дуудах.

    English-Mongolian dictionary > call

  • 9 crack

    n. 1. тас хийх дуу. I heard a loud \crack. Надад тас хийсэн дуу сонсогдов. 2. цав. There is a \crack in the glass. Шилэн аяганд цав гарсан байна. 3. завсар, зай. 4. хүчтэй цохилт. a \crack on the head толгой руу гэнэт хүчтэй цохих. 5. оролдлого. Let's have a \crack at solving this puzzle. Энэ үгийн сүлжээг таахыг оролдоод үзэцгээе. 5. тоглоом тохуу. adj. чадварлаг, онцгой, гойд. v. 1. тас хийлгэх. 2. цуурах, цав гарах. 3. хагалах. 4. даапаалах, дооглох, тохуурхах. 5. шийдэх. We must \crack this problem. Бид энэ асуудлыг шийдэх ёстой. crack open a bottle шил задлах, юмны бөглөө мултлах. crack-brained adj. галзуу; усан тэнэг.

    English-Mongolian dictionary > crack

  • 10 dance

    n. бүжиг. Let's have a \dance. Алив бүжиглэцгээе. v. бүжиглэх. Do you know how to \dance a waltz? Та вальс эргэж чадах уу? dancer n. бүжигчин. dancing n. бүжиг.

    English-Mongolian dictionary > dance

  • 11 drop

    n. 1. дусал. 2. үрлэн чихэр. 3. унал. a \drop in temperature халуун хүйтний унал. 4. drops дусаалга. a drop in the ocean өчүүхэн бага. at the drop of a hat гэнэт. v. (-pp-) 1. унах, унагаах. The apple \dropped to the ground. Алим газар унав. I \dropped a glass. Би аягаа алдаж унагаав. 2. унах, буурах. The price \dropped. Yнэ буурав. 3. ядарч унах. 4. зогсоох, болих. Let's \drop the argument. Маргалдахаа больцгооё. drop behind ард хоцрох. drop dead гэнэт үхэх. drop a hint үг цухуйлгах. drop sb a line зурвас бичих. drop out (of sth) гарах, хаях. dropper n. дусаагуур. droppings n. аргал, хоргол.

    English-Mongolian dictionary > drop

  • 12 facet

    n. 1. тодорхой хэсэг, тал. Now let's look at another \facet of the problem. Асуудлыг өөр талаас нь авч үзэцгээе. 2. засмал чулууны талс.

    English-Mongolian dictionary > facet

  • 13 fly

    v. (flew, flown) 1. нисэх. \fly at the speed of sound дууны хурдтай нисэх. 2. онгоц жолоодох, онгоцоор зөөх/ тээвэрлэх/ нисэх. 3. хурдлах, гүйх, харвах, чавхдах. 4. цаг харван өнгөрөх. 5. цаасан шувуу нисгэх. 6. салхинд хийсэх. 7. (үг яриа) нийтэд тарах, олны дунд түгэх. fly into a temper, fly into a rage уур нь шатах/ дүрсхийх, хилэгнэх. let fly (at sb/ sth) (with sth) дайрах, үгээр доромжлох. n. 1. ялаа. 2. өмдний урьдах онгорхой. die/ fall/ drop like flies хиарах, үй олноороо үхэх. not harm/ hurt a fly хүнд хоргүй, гэмгүй. fly-away adj. намирсан, зөөлхөн (үс). fly-by-night adj. найдваргүй, шударга биш, зөвхөн ашиг орлого хөөсөн. fly-blown adj. бохир, заваан, идэх аргагүй. fly-paper n. ялаа наалдуулж алах цаас.

    English-Mongolian dictionary > fly

  • 14 get

    v. (got, gotten, getting) 1. авах. I must \get a new car. Би шинэ машин авах ёстой. 2. -тай байх. 3. ямар нэг юмны байдал хувирах, болох. \get fat таргалах. She's getting better. Түүний бие сайжирч байна. \get dressed хувцаслах. He got red in the face. Түүний нүүр нь улайв. 4. зарим үед үйл үгийн өмнө орж тухайн үйл үгийн үйлдүүлэх хэв болдог. We must \get this job finished. Бид энэ ажлыг дуусгах ёстой. They got their daughter married. Тэд охиноо хүнтэй суулгав. I got the clock going. Би цагийг засаж явдаг болгов. 5. орох, ирэх, хүрэх. She got onto the train. Тэр, галт тэргэнд оров. 6. хөдөлгөх, шилжүүлэх, байры нь өөрчлөх. We couldn't \get the table through the door. Бид ширээг хаалгаар оруулж чадсангүй. 7. өвчин тусах/ авах, өвчинд шаналах. \get flu ханиад хүрэх. 9. хоол хийх/ болгох. 10. унаагаар явах. Shall we walk or \get the bus? Бид явганаар уу эсвэл автобусаар явах уу ? 11. баривчлах, барьж авах. The police haven't managed to \get the man who committed these murders. Эдгээр хүн амины хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан барьж чадсангүй. 12. ойлгох. Nobody got the joke. Энэ наргианыг хэн ч ойлгосонгүй. be getting on 1. хөгшрөх, настай болох. 2. цаг орой болох. be getting on for... хүрэх, дөхөх. He's getting on for eighty. Тэр, ная дөхөж байгаа. get doing sth юм хийж эхлэх. get anywhere/ somewhere амжилтанд/ ямар нэг үр дүнд хүрэх. get there нөр хөдөлмөрсний эцэст зорьсондоо хүрэх, зорилгоо биелүүлэх. Writing a dictionary is a long and difficult business but we're getting there. Толь бичиг зохиох нь удаан бөгөөд хэцүү ажил авч бид зорилгодоо хүрч байна. get about/ around 1. ам дамжих, тархах, түгэх. 2. ийшээ тийшээ явах. get above oneself биеэ тоох. get (sth) across (to sb) тайлбарлаж ойлгуулах. He's not very good at getting his ideas across to people. Тэр, хүмүүст санаагаа ойлгуулахдаа тааруухан даг. get ahead (of sb) ажилдаа амжилт/ ахиц гаргах, бусдаас илүү сайн болох. get along 1. явах. I must be getting along. Би одоо явья даа. 2. ахих, давших, амжилт гаргах. get along with sb; get along (together) дотно/ нөхөрсөг харьцаатай байх. get at sb муу хэлэх, муулах. He's always getting at his wife. Тэр, үргэлж эхнэрээ муулж байдаг. get at sth учрыг олох, олж мэдэх. get away амралтаар явах. get away (from...) -аас явах, гарч явах. get away (from sb/...) зугтах. get away with sth 1. хулгайлаад зугтах. 2. харьцангуй хөнгөн шийтгэл хүлээх. get back гэртээ буцаж ирэх, харих. What time did you \get back last night? Өнгөрсөн шөнө та хэдэн цагт гэртээ ирэв? get sth back эргүүлж олж авах. get back (in) улс төрийн нам эргэж засгийн эрхэнд гарах. get back at sb хариугаа/ өшөөгөө авах. get back to sb эргэж хариу өгөх. get behind (with sth) хугацаанд нь амжуулахгүй/ хүчрэхгүй байх. I'm getting behind (with my work). Би ажлаа хүчрэхгүй байна. get by таарах, тэнцэх. get by (on sth) амь зуух. How does she \get by on such a small salary ? Тэр ийм бага цалингаар яаж амь зуудаг юм бэ? get down хүүхдүүд хооллож дуусаад ширээнээс босох. get sb down сэтгэлийн дарамт үзүүлэх. get sth down 1. арай чүү гэж залгих. 2. бичиж/ тэмдэглэж авах. get down to sth/ doing sth хийж эхлэх, шамдан орох. get in галт тэрэг, онгоц, зорчигч зэрэг товлосон газраа хүрч ирэх. get in; get into sth сонгогдох. She first got into Parliament in 1959. Тэр, анх парламентад 1959 онд сонгогдсон. get (sb) in; get (sb) into sth шалгалтанд тэнцэж сургуульд орох. get sb in үйлчилгээ хийлгэхээр дуудлага өгөх, хүнээс тусламж хүсэх. get sth in 1. хураах, цуглуулах. \get harvest in ургац хураах. 2. базаах, нөөцлөх, татаж/ худалдан авах. \get coal in for the winter өвөл түлэх нүүрсээ базаах. 3. юм хийх/ үг хэлэх боломж олгох. get in on sth оролцох. get in with sb хөлд нь суух, тал засах. to get into sb зан аашинд нь нөлөөлөх. I don't know what's got into him recently - he's become very bad-tempered. Сүүлийн үед түүнд юу нөлөөлөөд байгаа юм бүү мэд - тэр их муухай ааштай болсон байна. get into sth 1. арай чүү гэж өмсөх, багтахгүй байх. I can't \get into these shoes - they're too small. Энэ гутал хэтэрхий бага байсан учир над багтсангүй. 2. тодорхой мэргэжлээр дагнах. 3. оролцох, хийж эхлэх. \get into a conversation яриа өдөх/ ярианд оролцох. 4. -тай болох, автах. \get into bad habits муу зуршилд автах. 5. сурах, дадах. 6. орох, сонирхолтой болох. get (oneself/ sb) into sth байдалтай болох/ болгох. \get into a fury хилэгнэх. She got herself into a real state before the interview. Ярилцлага өгөхийн өмнө түүний сэтгэл маш их догдлов. get (sb) off 1. явах/ явуулах. \get the children off to school хүүхдүүдийг сургуульд нь явуулах. 2. унтах/ унтуулах. She got the baby off (to sleep) by rocking it. Тэр, хүүхдийг бүүвэйлж унтуулав. get sth off шуудангаар явуулах. get (sb) off (with sth) ял шийтгэлээс хэлтрэх. The lawyer got him off. Өмгөөлөгч түүнийг шийтгүүлсэнгүй. get off (work) ажлаас буух/ чөлөө авах. to get on 1. давах, амжилт гаргах, ахих, сайн байх. Our youngest son is getting on well at school. Манай бага хүү сургуульдаа сайн сурч байна. 2. ажил амьдралдаа хөлөө олох. 3. (also get along) болоод байх. get on to sb 1. холбоо барих, захидлаар харилцах. 2. мөрдөх, мөрөөр нь мөшгих. 3. талаар ярилцах, хэлэлцэх, тохиролцох. get on with sb; get on (together) дотносох, найз болох. get on with sth 1. сайн сурах, ахиц гаргах. 2. түр завсарлаад үргэлжлүүлэн хийх. get out мэдэгдэх, илэрхий болох. get sth out 1. хийх, үйлдвэрлэх, хэвлэх. 2. арай гэж хэлэх. get out of sth/ doing sth 1. үүрэг, хариуцлага зэргээс зугтах, булзаарах. 2. муу зуршил г. мэтийг хаях, орхих, болих. get sth out of sb/ sth олж авах. get over sth давах, туулах. get over sth/ sb хуучин байдалдаа эргэн орох. get round/ around sth давах, туулах, гэтлэх. get round to sth цаг гаргаж хийх. I must \get round to writing some letters. Би цаг гаргаж хэдэн захиа бичих ёстой. get through sth 1. их хэмжээгээр үрэх/ зарцуулах, хэрэглэх. 2. хийх, дуусгах. get (sb) through (sth) туслах. Good friends who got me through a difficult time. Хэцүү цагт надад тусалсан сайн найзууд. get through (to sb) 1. хүрэх. Thousands of refugees will die if these supplies don't \get through (to them). Хэрэвзээ хоол хүнс хүрэхгүй бол мянга мянган дүрвэгсэд үхэх болно. 2. утсаар холбоо барих. get together нийлэх, цуглах, цугларах. Let's \get together for a drink one evening. Нэг орой нийлж ууцгаая. get up 1. босох/ босгох. 2. салхи босох/ ширүүсэх. get up to sth 1. хүрэх. 2. муу/ болохгүй юм хийх. get-together n. цуглах, нийлэх. get-up n. этгээд чамин хувцас хунар. get-up-and-go n. авхаалж, эрч хүч.

    English-Mongolian dictionary > get

  • 15 grow

    v. (grew, grown) 1. ургах, нахиалах, соёолох. 2. өсөх, нэмэгдэх, ихсэх, томрох. 3. өсгөх, ургуулах, тарих. She wants to let her hair \grow. Тэр, үсээ ургуулах санаатай. 4. болох. \grow old(er) хөгшин болох, хөгшрөх. It began to \grow dark. Харанхуй болов. grow on trees ургадаг мэт элбэг байх. You spend too much-money doesn't \grow on trees, you know. Мөнгө ургадаггүйг мэдсээр байтал чи яасан үрэлгэн юм. grow apart (from sb) уулзалгүй олон жил болох, холбоо тасраад удах. grow away from sb аажмаар холдох/ хөндийрөх. When she left school she started to \grow away from her mother. Тэр, сургуулиа төгсөөд эхээсээ хөндийрч эхлэв. grow into sth 1. болох, өөрчлөгдөх, хувирах. She is \growing into a beautiful young woman. Тэр, сайхан хүүхэн болж байна. 2. өсөж том болох. 3. гарших, дадах, дасах. grow on sb анхнаасаа дургүй байсан юм хожим таалагддаг болох, санаанд нийцэж эхлэх. His music \grows on you, I find. Түүний хөгжим чамд таалагдах болсныг би мэдэж байна. grow out of sth 1. бие өсөж хувцас нь багадах. 2. өсөх, том болох. \grow out of children's games хүүхдийн тоглоом тоглох наснаас өнгөрөх. 3. (санаа г.м.) төрөх, үүсэх, эх сурвалж болох. grow up өсөх, том болох, насанд хүрэх, хөгжих. grower n. 1. үржүүлэгч, ургуулагч, таригч. 2. ургамал. a quick \grow хурдан ургадаг ургамал. growing adj. өсөж буй, өсөн нэмэгдэж байгаа, томорч/ ихсэж буй. growing pains n. 1. бага хүүхдийн бие өсөж мөчнүүд нь янгинах. 2. шинээр эхлэх юманд тулгарах зовлон бэрхшээл.

    English-Mongolian dictionary > grow

  • 16 habit

    n. 1. зан, зуршил. 2. хувраг хүний өмсгөл. habit-forming drugs дасал болдог эм, мансууруулах бодис. in the habit of doing sth зуршилтай, дассан, сурсан. good/ bad habits сайн/ муу зуршлууд. make a habit of/ let it become a habit of it зуршил болгох. get into the habit of doing sth зурших. kick/ break the habit муу занг болих, муу зуршлыг таягдан хаях. from force of habit сурснаараа, заншсан ёсоороо, тэр зангаараа.

    English-Mongolian dictionary > habit

  • 17 hair

    n. 1. үс. I must get my \hair cut. Би үсээ засуулах болжээ. 2. үс хялгас, унгас. get in sb`s hair байнга зовоох, шаналгах. let one`s hair down уяанаасаа алдуурах, задгайрах, дураараа дургих. make one's hair stand on end сүнсий нь зайлтал айлгах. keep your hair on бүү уурла;тайван бай. not turn a hair үл тоох, тоохгүй байх. The prisoner listened to his sentence without turning a \hair. Өөрт нь оноосон ялыг ялтан огт тоосон янзгүй сонсож суув. -haired adj. үстэй. long-haired урт үстэй. hairless adj. үсгүй. hair-raising adj. их аймаар, сүнс зайлмаар. hair's breadth n. хялгасан чинээ. within a \hair's breadth of death үхэхээ шахах, арай л үхсэнгүй. hair-splitting n. цамаархах, голох.

    English-Mongolian dictionary > hair

  • 18 hatchet

    n. жижиг сүх. bury the hatchet эвлэрэх, дайсагналцахаа болих. Let`s bury the \hatchet! За эвлэрч үзье дээ! hatchet-faced adj. унжгар царай. hatchet job n. бусдын нэр хүндийг гутаах үйл ажиллагаа. hatchet man n. дээрхи ажлыг үйлдэх хөлсний хүн.

    English-Mongolian dictionary > hatchet

  • 19 have

    aux v. (had) 1. -тай, -тэй, -той, -төй, бий, байх. Do you \have anything to say? Чамд хэлэх үг байна уу? Do you \have/ \have you got a car? Чи машинтай юу? 2. авах. May I \have a glass of water? Би аяга ус авч болох уу? 3. мэдэх, ойлгох. He has no Mongolian. Тэр монгол хэл мэдэхгүй. 4. өвчтэй байх. She has got a headache. Түүний толгой нь өвдөөд байгаа юм. 5. урих, хүлээж авах. How many people are you \haveing to the party? Танай үдэшлэгт хэдэн хүн оролцох вэ? 6. тавих, байрлуулах. We used to \have that painting over the sofa. Бид энэ зургийг буйдан орныхоо дээр өлгөдөг байж билээ. have it (that)... гэх, гэлцэх. Rumour has it that we'll \have a new chairman soon. Манайх мөдхөн шинэ даргатай болно гэлцэх юм. have it in for sb дургүй байх, өстэй байх. She's had it in for him ever since Mark called her a fool in public. Марк түүнийг олны өмнө тэнэг малаар нь дуудсанаас хойш тэр эмэгтэй түүнд юм санах болсон билээ. have it in one (to do sth) хийчих чадвартай, боломжтой байх. have sth against sb/ sth дургүй байх, муу санаж явах. What \have you got against Ruth? She's always been good to you. Юунд чи Рутэд дургүйцээд байгаа юм бэ? Тэр чамд байдгийгаа л өгдөг шүү дээ. have sth on 1. өмссөн, зүүсэн байх. 2. ажил төлөвлөсөн, болзож тохирсон байх. have sth on/ with me биедээ авч явах. I don't \have any money on me. Надад бэлэн мөнгө юу ч байхгүй. v. 1. үйлдэх, хийх. \have а tea цай уух. \have a smoke тамхи татах. 2. авах, хүлээж авах. I had a letter from my brother. Би ахаасаа захиа авсан. 3. үзэх, өнгөрүүлэх, биеэрээ туулах. She's having problems at work. Түүний ажил дээр баахан юм болсон гэнэ. I had a shock when I heard the news. Энэ тухай дуулаад би ёстой балмагдаж орхисон. 4. төрүүлэх, бүтээх. \have a baby төрөх, хүүхэд төрүүлэх. \have a good result сайн үр дүнд хүрэх. \have a strong influence хүчтэй нөлөө үзүүлэх. 5. хуурч, мэхлэх. I'm afraid you've been had. Таныг луйварчдад мэхлүүлсэн байх л гэж бодох юм. 6. хавьтах, ойртох. have done with sth арайхийж дуусгах, салж санаа амрах. Let's \have done with this silly argument. Энэ дэмий асуудлыг цэглэж санаагаа амраавал яасан юм бэ. have had it 1. сэг болсон, эдэлгээ нь дууссан. 2. эцэх, ядрах. 3. тэвчээр барагдах, тэсэхээ болих, залхах. I've had it with your constant arguing! Shut up, both of you! Байнгын хэрүүлийг чинь сонссоор залхаж гүйцлээ! Та хоёр хоёулаа амаа хамхиад өгөөч! have it off/ away (with sb) хавьтах, ойртох, сээтэгнэх. She was \haveing it off with a neighbour while her husband was away on business. Нөхөр нь томилолтоор явчихсан байхад тэр хөрш залуутайгаа сээтэгнэж байсан юм. not having any сонсох ч дургүй байх, итгэхгүй байх. have sb back салсан авгай, нөхөр нь буцаж ирэх. have sth back буцaаж авах, эргүүлж авах. have sb in гэртээ хөлсөлж ажиллуулах. have sth out авахуулах, тайруулах. \have a tooth/ one's appendix out шүдээ/ мухар олгойгоо авахуулах. have sb up (for sth) шүүхэд татах, зарга мэдүүлэх. He was had up for drunken driving. Согтуугаар машин жолоодсон учраас түүнийг шүүхэд татсан байна. the haves n. (pl) баян, чинээлэг. have-nots n. (pl) ядуу, хоосон.

    English-Mongolian dictionary > have

  • 20 hell

    n. 1. там. 2. зовлон, зүдгүүр. She made his life (a) \hell. Тэр бүсгүй түүний амьдралыг ёстой балласан даа. a/ one hell of a... ; a helluva маш их, туйлын, ёстой ёрын. It's a \hell of a long way. Энэ ёстой барагдашгүй урт зам юмаа. all hell broke/ was let loose галав юүлж байгаа мэт, бөөн үймээн шуугиан болох. beat/ knock hell out of sb/ sth нэвширтэл нь зодох, үхтэл нь балбах. (come) hell or high water ямар ч байсан, яадаг ч гэсэн. get the hell out (of...) яаран гарах, орхин явах. for the hell of it зориуд, санаатай, албаар, тоглоом наадмаар. hell for leather маш хурдан, түргэн.

    English-Mongolian dictionary > hell

См. также в других словарях:

  • let — let·o·vic·ite; let·ta·ble; let·tered; let·ter·er; let·ter·et; let·ter·gae; let·ter·less; let·ter·man; let·tic; let·tre; let·tuce; lobe·let; lord·let; lor·i·let; lu·nu·let; mag·a·zine·let; man·tel·let·ta; mart·let; mil·let·tia; miq·ue·let;… …   English syllables

  • Let — Let, v. t. [imp. & p. p. {Let} ({Letted} (l[e^]t t[e^]d), [Obs].); p. pr. & vb. n. {Letting}.] [OE. leten, l[ae]ten (past tense lat, let, p. p. laten, leten, lete), AS. l[=ae]tan (past tense l[=e]t, p. p. l[=ae]ten); akin to OFries. l[=e]ta, OS.… …   The Collaborative International Dictionary of English

  • Let — Let, v. t. [imp. & p. p. {Let} ({Letted} (l[e^]t t[e^]d), [Obs].); p. pr. & vb. n. {Letting}.] [OE. leten, l[ae]ten (past tense lat, let, p. p. laten, leten, lete), AS. l[=ae]tan (past tense l[=e]t, p. p. l[=ae]ten); akin to OFries. l[=e]ta, OS.… …   The Collaborative International Dictionary of English

  • let*/*/*/ — [let] (past tense and past participle let) verb 1) [T] to allow something to happen, or to allow someone to do something Alice s mum won t let her come with us.[/ex] I stepped back and let him pass.[/ex] The large windows let in a lot of… …   Dictionary for writing and speaking English

  • Let It Be — Студийный альбом The Beatl …   Википедия

  • let — [let] verb let PTandPP letting PRESPART [transitive] PROPERTY also let out to allow someone to use a room or building in return for rent …   Financial and business terms

  • let — Ⅰ. let [1] ► VERB (letting; past and past part. let) 1) not prevent or forbid; allow. 2) used in the imperative to express an intention, proposal, or instruction: let s have a drink. 3) used to express an assumption upon which a theory or… …   English terms dictionary

  • let — let1 [let] vt. let, letting [ME leten < OE lætan, to leave behind, akin to Ger lassen < IE * lēd < base * lēi , to neglect, leave behind > LATE, L letum, death] 1. to leave; forsake; abandon: now only in phrases let alone or let be or …   English World dictionary

  • let — ● let adjectif invariable (anglais let, de to let, laisser) Au tennis et au tennis de table, se dit d une balle de service qui touche le sommet du filet et retombe dans les limites du court ou sur la table et dans le camp adverse. (Une balle let… …   Encyclopédie Universelle

  • Let Go — Álbum de estudio de Avril Lavigne Publicación 21 de junio de 2002 …   Wikipedia Español

  • let — vb let, let·ting vt 1: to offer or grant for rent, lease, or hire: lease may not be alienated, let, or encumbered corporeal things may be let out 2: to assign esp. after bids were att …   Law dictionary

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»