Перевод: со всех языков на монгольский

с монгольского на все языки

are+you+ok+

  • 1 be

    v. Үйл үгэнд хэрэглэгдэнэ. Үүнд: Одоо цаг: I am, I'm, You are, you're, He/ she/ it is, he's, We are, we're, You are, you're, They are, they're. Өнгөрсөн цаг: I was, You were, He/ she/ it was, We were, You were, They were. Нөхцөл үйл үгийн өнгөрсөн цаг: been. Нөхцөл үйл үгийн одоо цаг: being. Үгүйсгэх хэлбэр: aren't, isn't, wasn't, weren't. 1. үйл үгийн одоо үргэлжлэх, үргэлжлэн өнгөрсөн цагуудыг үүсгэхэд туслах үйл үгийн үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь: I'm working at the moment. Би яг одоо ажиллаж байна. She was reading a book. Тэр ном уншиж байлаа. We're leaving tomorrow. Бид маргааш явна. 2. үйл үгийн идэвхгүй хэв үүсгэхэд мөн туслах үйл үгийн үүрэгтэй. Жишээлбэл: He was attacked by three men. Түүн рүү гурван хүн дайрав. The building was decorated last year. Байшинд ноднин жил засвар хийсэн. Тайлбар: өгүүлбэрүүдийг махчлан орчуулсангүй утгаар нь монголчлов. 3. болох. Жишээ нь: He's to meet the president next week. Тэр, ерөнхийлөгчтэй дараагийн долоо хоногт уулзана. 4. байх (бол, байна, болов г. м.) утгыг илэрхийлдэг. Жишээлбэл: This is Mr Stevenson. Энэ хүн бол Стивенсон гуай. The book is on the table. Ном ширээн дээр байна. The election was on Monday. Сонгууль Даваа гаригт болов. 5. there is, there are, etc гэх мэт хэлхэц нь бий, байдаг, байж байна гэсэн утгатай. Жишээ нь: There were three people in the room. Өрөөнд гурван хүн байлаа.

    English-Mongolian dictionary > be

  • 2 take

    v. (took, taken) 1. \take sth/ sb (with one); \take sth (to sb) авах. Don't forget to \take your umbrella (with you) when you go. Явахдаа шүхрээ авахаа мартуузай. 2. аваачих; аваачиж/ хүргэж өгөх. She \takes her children to school by car. Тэр эмэгтэй хүүхдүүдээ сургуульд нь машинаар хүргэж өгдөг. The thief was \taken away in a police van. Хулгайчийг цагдаагийн машинаар аваад явсан. 3. барих, атгах. She took his arm and led him across the road. Тэр түүний гараас хөтөлж зам гаргаж өгөв. 4. шаардагдах, хэрэг болох. It \takes a lot of courage to do what he's done. Түүний хийснийг хийхэд асар их эр зориг хэрэгтэй. 5. хийх. Let's \take a walk. Явгаар явцгаая. Can I \take a look at the baby? Би энэ хүүхдийг харж болох уу? 6. take a bus/ taxi/ train автобус/ такси/ галт тэргээр явах. You can \take a taxi. Та такси авч болно шүү дээ. Shall we \take a bus to the station? Өртөө рүү автобусаар явцгаах уу? 7. \take a seat суух. 8. тогтмол эм уух/ хэрэглэх. \take two tablets three times a day. Өдөрт хоёр хоёр ширхэгээр/ тунгаар гурван удаа уу. Has he \taken his medicine? Тэр эмээ уусан уу? 9. хүлээж авах. How did they \take the news? Тэд энэ мэдээг хэрхэн/ яаж хүлээж авсан бэ? You never \take my advice. Чи миний үгийг ер авдаггүй шүү дээ. 10. тэмдэглэл бичиж авах; хэмжих. He took my name and address. Тэр миний нэр, хаягийг бичиж авав. The nurse took my temperature. Сувилагч миний халууныг үзэв. 11. үзэх, бодох, санах. I took you to be an honest man. Би таныг шударга/ үнэнч хүн байх гэж санасан юм. Do you \take me for a fool? Та намайг тэнэг хүн гэж бодож байна уу? 12. зөвшөөрөлгүй/ эндүүрч авах; хулгайлах. Who has \taken my bicycle? Хэн миний дугуйг авчихав аа? 13. хүчээр эзлэн авах. \take a town (дайны үед) хотыг эзлэх. 14. байр/ сууц түрээслэн авах. We took a small flat in London. Бид Лондонд жижиг сууц хөлсөлж авав. 15. хичээл заах. I \take the students French and German. Би оюутнуудад франц, герман хэл заадаг. 16. сонгох, худалдан авах. I'll \take the red shirt, please. Би энэ улаан цамцыг авъя. 17. зөв ойлгох. I think she took my meaning. Миний юу гэснийг тэр ойлгосон шиг байна. 18. сонин, сэтгүүл тогтмол худалдан авах. She \takes the Times. Тэр Таймс авдаг юм. 19. өмсөх. What size shoes do you \take? Та ямар хэмжээтэй гутал өмсдөг вэ? 20. багтаах, агуулах. This bus can \take 60 passengers. Энэ автобусаар 60 зорчигч тээвэрлэж болно. I don't think the shelf will \take any more books. Тавиурт дахиад илүү ном багтахгүй байх. 21. \take a photograph фото зураг авах/ дарах; зураг авахуулах. have one's picture \taken зургаа авахуулах. 22. давах; тойрч явах. The horse took the first fence beautifully. Морь эхний хашлага дээгүүр сайхан гарав. You took that corner much too fast. Та тэр буланг маш хурдан тойрлоо. 23. уух, идэх, хэрэглэх. The baby isn't old enough to \take solid food. Хүүхэд бор хоолонд орох болоогүй байна. Do you \take sugar in you coffee? Та кофендоо чихэр хийдэг үү? 24. шалгуулах, шалгалт өгөх. When are you taking a driving test? Чи хэзээ жолооны шалгалтаа өгөх гэж байна? 25. gram. өгүүлбэрт үйл үг зэргийн байрлалыг заана. The verb `eat' \takes the direct object. "Eat" хэмээх үйл үг шууд тусагдахуун авна. The verb `rely' \takes the preposition `on'. "Rely" гэдэг үйл үг "on" угтлага үгтэй орно. 26. амжилттай болох; үр нөлөөтэй/ дүнтэй байх. The kidney transplant has \taken. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай боллоо. The cuttings have \taken. Тайрмал мөчир/ навч үндэслэсэн байв. 27. be taken ill гэнэт өвдөх/ өвчин тусах. 28. can't take хүлээн зөвшөөрч/ авч чадахгүй байх; тэвчиж/ тэсвэрлэж/ хүлцэж чадахгүй байх. I can't \take his constant criticism. Би түүний байнгын шүүмжлэлийг хүлцэн өнгөрүүлж чадахгүй. 29. I take it бодох, үзэх, тааварлах, таамаглах. I \take it you know what you're doing. Та юу хийж буйгаа мэдэж байгаа гэж би бодож байна. 30. take it from me миний хэлснийг үнэмш, надад итгэ. 31. take leave of someone баяртай, сайн сууж байгаарай гэж хэлэх, үдэх. 32. take sth as read асуултгүй/ гарцаагүй үнэн юм гэж үзэх. 33. take place болох, тохиолдох; учрах. When did the accident \take place? Энэ осол/ аваар хэзээ гарсан бэ? 34. take your own life өөрийгөө егүүтгэх, амиа хорлох. take sb aback цочоох, сандаргах. be taken aback ихэд цочих, хирдхийх, балмагдах. take after sb дууриах. He took after his father in many ways. Тэр, олон талаараа эцэгтэйгээ адилхан байв. Your daughter doesn't \take after you at all. Охин чамайг ер дууриагаагүй юм байна. take against sb/ sth голдог болох, дургүй нь хүрч эхлэх. Why have you suddenly \taken against her? Яагаад чи гэнэт тэр бүсгүйг үл таашаах болов? take sb/ sth apart v. 1. sport хялбархан/ амархан ялагдах. 2. зад/ бут шүүмжлэх. Her second novel was \taken apart by the critics. Түүний хоёрдахь романыг шүүмжлэгчид ширүүн шүүмжлэв. take sth apart задлах, салгах. Let's \take the radio apart and see what's wrong with it. Энэ радиог задалцгааж юу нь гэмтсэнийг үзье. taky away v. 1. math. хасах. 4 \take away 2 is 2. Дөрвөөс хоёрыг хасахад хоёр үлдэнэ. 2. зөөх, авч явах. take sth/ sb away (from sb/ sth) авч явах, аваачих. not to be \taken away авч явж болохгүй. The child was \taken away from the school. Хүүхдийг сургуулиас нь авсан байв. take sth back v. 1. буцаах, буцах. These shoes don't fit - I'll have to \take them back. Авсан гутлын аль аль нь таарахгүй байна. - Буцаахаас. 2. буцааж/ эгүүлэн авах. The refrigerator was obviously faulty, but the shop refused to \take it back. Хөргөгч илэрхий гэмтэлтэй байсан атал дэлгүүр нь буцааж авахаасаа татгалзав. 3. буруу юм ярьсандаа гэмших/ уучлалт эрэх. I \take it all back. Би хэлсэн/ ярьсан зүйлдээ гэмшиж байна. take sth down v. 1. буулгах, авах. He took down the picture from the wall. Тэр, хананаас зургийг буулгаж авав. Engineers are taking down the bridge. Инженерүүд гүүр нурааж байна. 2. тэмдэглэж авах. I took down your address. Би таны хаягийг бичиж авлаа. She took down my phone number. Тэр бүсгүй миний утасны дугаарыг тэмдэглэж авав. take in v. 1. (take sb in) хүлээж авах, гэртээ байлгах. 2. худлаа гэж итгүүлэх, хуурах. 3. take sth in v. ойлгох. I hope you're taking in what I'm saying. Та миний юу ярьж буйг ухаарч байгаа биз. 4. дээл, хувцас танах/ хасах. This dress needs to be \taken in at the waist. Энэ бошинзыг бэлхүүсээр нь танамаар байна. 5. багтаах, оруулах. take off 1. газраас хөөрөх. The plane took off an hour later. Онгоц цагийн дараа хөөрлөө. Let your imagination \take off. Дэмий бодлоо орхи. 2. харайхдаа газраас хөөрөх. 3. гэнэт зүгээ буруулах, зугтах. When he saw me coming he took off in the opposite direction. Намайг ирж явахыг харангуут тэр буруулан цааш одов. 4. үзэл санаа амархан газар авах/ түгэх; бүтээгдэхүүн амжилттай борлох. The new dictionary has really \taken off. Шинэ толь бичиг үнэнхүү гүйлгээ сайтай байв. take sth off 1. тайлах. The boy took off his coat. Хүү пальтогоо тайлав. 2. (take sb off) дууриах, адил болох, элэглэх. 3. (take sth off) тодорхой хугацаанд ажил хийхгүй байх. I'm taking a couple of weeks off. Би ажлаасаа хоёр долоо хоног хөндий байгаа. take sb on 1. хөлслөх, ажиллуулах. We're taking on a new secretary this week. Бид энэ долоо хоногт шинэ нарийн бичгийн дарга авч ажиллуулна. 2. тэмцээнд амлан авах, өрсөлдөх. 3. (take sth on) үүрэг авах, хариуцлага хүлээх. I've \taken too much work. Надад асар их ажил даалгасан. 4. (take on sth) хувирах, өөрчлөгдөх. His voice took on a more serious tone. Дуу нь сүрхий чангарч эхлэв. take out 1. гаргах. She took the fruit out of the bag. Тэр эмэгтэй уутнаас/ цүнхнээс жимс гаргав. 2. take sb out урих. She's taking me out for a meal tonight. Тэр эмэгтэй намайг өнөө орой хоолонд урьчихаад байгаа. 3. take out an insurance policy on даатгал авах; даатгуулах. 4. take it out of you ядраах, сульдаах. All that hard work has \taken it out of him. Тэр бүх хатуу хүтүү ажил түүний тэнхээ тамирыг нь доройтуулав. take sth out on sb уураа хүнд гаргах, өөрийн гуниг гомдлоороо бусдыг зовоох. When he's had a bad day he \takes it out on the children. Түүнд бүтэлгүй өдөр тохиовол бухимдлаа тэр хүүхдүүдэд гаргадаг юм. take sth over v. шинэ албан тушаал хүлээж авах. He took over the office of mayor. Тэр хотын дарга болов. Sarah will \take over my job when I leave. Намайг явахлаар Сара миний ажлыг авна. take to sb/ sth шууд таалагдах/ санаад нийцэх; дасах. I took to him as soon as I met him. Анх уулзмагцаа л би түүнийг аятайхан хүн байна гэж тоосон. The children took to their new teacher. Хүүхдүүд шинэ багшдаа дасчээ. take to sth / doing sth тогтмол хийж эхлэх. He's \taken to staying out late. Тэр байнга оройтдог болоод байна. take to your bed өвчний улмаас хэвтэрт орох. take sth up 1. дуртай юмаа идэвхтэй хийх. He took up writing poetry while he was still at school. Тэр аль сургуульд байх үеэсээ шүлэг бичиж эхэлсэн юм. 2. тодорхой орон зай, цаг хугацаа ашиглах/ хэрэглэх. Books \take up a lot of space. Номнууд маш их зай эзэлдэг. The visit took up the whole of Sunday. Айлчлал бүх л бүтэн сайн өдрийг авав. 3. үргэлжлүүлэх. I'll \take up the story where I left off yesterday. Би өчигдөр дутуу орхисон газраасаа өгүүллэгийг үргэлжлүүлье. take sth up with sb 1. асуух. I think I need to \take this matter up with my lawyer. Би эл хэрэг явдлыг/ асуудлыг өмгөөлөгчөөсөө асууя. 2. take up with sb нөхөрсөг/ найзархаг/ дотно болох. take upon. \take it upon yourself to do something. Санаагаараа/ өөрийн зөнгөөр хийх. take n. телевизийн нэвтрүүлэг буюу киноны нэг хэсгийг харуулсан зураглал/ зураг авалт. takeaway n. 1. зөөврийн/ бэлэн халуун хоол зэхдэг газар. Let's get some food from the Chinese \take. Хятад бэлэн хоолны газраас хоол авцгаая. 2. зэхэж бэлтгэсэн халуун хоол. an Indian \take Энэтхэг бэлэн хоол. adj. a \take meal зөөврийн/ зэхмэл халуун хоол хүнс. take-off n. 1. онгоц газраас хөөрөх үе. It was a smooth \take. Газраас алгуурхан хөөрөв. 2. элэглэл, дууриах. He does \takes of leading politicians. Тэр гол гол улс төрчдийг шоглон дууриадаг юм. take-over n. 1. дийлэнхи хувьцаагий нь худалдан авч уг компанийг эрхшээлдээ авах нь. 2. байгууллага, улс орныг хүчээр эзлэн авах явдал. a military \take цэргийн хүчээр түрэмгийлэн авах/ эзлэх.

    English-Mongolian dictionary > take

  • 3 wait

    n. хүлээлт, хүлээсэн цаг хугацаа. He had a long \wait at the doctor's office. Тэр эмчийн өрөөнд удаан хүлээв. waiting game n. харзнах бодлого. The police are playing a \wait game outside the house where the armed man is hiding. Зэвсэглэсэн этгээд нуугдсан байрны гадаа цагдаагийнхан юу болохыг нь харзнаж байна. waiting- list n. \wait (for sth/ to do sth) оочер, дараалал. There`s a long \wait for tickets. Тасалбар авах хүмүүсийн оочер гэж нилээн урт юм байна. waiting- room n. хүлээх танхим, хүлээлгийн өрөө. v. wait (for sb/ sth) хүлээх. keep waiting хүлээлгэх. How long have you been \wait ing for me? Та намайг удаан хүлээв үү? I, they, etc can`t wait for sth/ to do sth тэсэн ядан хүлээх. The children can`t \wait for Christmas. Зул сарын баярыг хүүхдүүд тэсч ядан хүлээж байна. wait and see юу болохыг нь харзнах. wait a minute/ second хүүе, байзна. What are we waiting for? Бид юу хүлээсэн юм бэ? What are you waiting for? Та юу хүлээсэн юм бэ? (just) you wait харж л байгаарай. I`ll be famous one day, just you \wait! Нэг л мэдэхэд би нэр алдартай хүн болно доо, харж л байгаарай! wait about/ around дэмий хүлээх. The building was locked, so we had to \wait around in the car park. Байшин цоожтой байсан тул машины зогсоолд цаг нөгцөөн хүлээхээс өөр арга бидэнд байсангүй. wait behind үлдэх, хоцрох. Please \wait behind after class today. Өнөөдөр хичээлийн дараа хүлээж байхгүй юу. wait in зочин хүлээх. I \wait ed in all day but Mark never came. Би бүтэн өдөржин Маркийг харсан боловч тэр ирсэнгүй. wait up хүлээх. \wait up, - you`re walking too fast for me. Хүлээж бай, алхааг чинь би гүйцэхгүй байна. wait up (for sb) унталгүй хүлээх. I`ll be back very late tonight, so don`t \wait for me. Өнөөдөр би нилээн оройтох учир намайг хүлээлгүй унтаарай. waiter n. хоол зөөгч. waitress n. хоол зөөгч эмэгтэй.

    English-Mongolian dictionary > wait

  • 4 have

    aux v. (had) 1. -тай, -тэй, -той, -төй, бий, байх. Do you \have anything to say? Чамд хэлэх үг байна уу? Do you \have/ \have you got a car? Чи машинтай юу? 2. авах. May I \have a glass of water? Би аяга ус авч болох уу? 3. мэдэх, ойлгох. He has no Mongolian. Тэр монгол хэл мэдэхгүй. 4. өвчтэй байх. She has got a headache. Түүний толгой нь өвдөөд байгаа юм. 5. урих, хүлээж авах. How many people are you \haveing to the party? Танай үдэшлэгт хэдэн хүн оролцох вэ? 6. тавих, байрлуулах. We used to \have that painting over the sofa. Бид энэ зургийг буйдан орныхоо дээр өлгөдөг байж билээ. have it (that)... гэх, гэлцэх. Rumour has it that we'll \have a new chairman soon. Манайх мөдхөн шинэ даргатай болно гэлцэх юм. have it in for sb дургүй байх, өстэй байх. She's had it in for him ever since Mark called her a fool in public. Марк түүнийг олны өмнө тэнэг малаар нь дуудсанаас хойш тэр эмэгтэй түүнд юм санах болсон билээ. have it in one (to do sth) хийчих чадвартай, боломжтой байх. have sth against sb/ sth дургүй байх, муу санаж явах. What \have you got against Ruth? She's always been good to you. Юунд чи Рутэд дургүйцээд байгаа юм бэ? Тэр чамд байдгийгаа л өгдөг шүү дээ. have sth on 1. өмссөн, зүүсэн байх. 2. ажил төлөвлөсөн, болзож тохирсон байх. have sth on/ with me биедээ авч явах. I don't \have any money on me. Надад бэлэн мөнгө юу ч байхгүй. v. 1. үйлдэх, хийх. \have а tea цай уух. \have a smoke тамхи татах. 2. авах, хүлээж авах. I had a letter from my brother. Би ахаасаа захиа авсан. 3. үзэх, өнгөрүүлэх, биеэрээ туулах. She's having problems at work. Түүний ажил дээр баахан юм болсон гэнэ. I had a shock when I heard the news. Энэ тухай дуулаад би ёстой балмагдаж орхисон. 4. төрүүлэх, бүтээх. \have a baby төрөх, хүүхэд төрүүлэх. \have a good result сайн үр дүнд хүрэх. \have a strong influence хүчтэй нөлөө үзүүлэх. 5. хуурч, мэхлэх. I'm afraid you've been had. Таныг луйварчдад мэхлүүлсэн байх л гэж бодох юм. 6. хавьтах, ойртох. have done with sth арайхийж дуусгах, салж санаа амрах. Let's \have done with this silly argument. Энэ дэмий асуудлыг цэглэж санаагаа амраавал яасан юм бэ. have had it 1. сэг болсон, эдэлгээ нь дууссан. 2. эцэх, ядрах. 3. тэвчээр барагдах, тэсэхээ болих, залхах. I've had it with your constant arguing! Shut up, both of you! Байнгын хэрүүлийг чинь сонссоор залхаж гүйцлээ! Та хоёр хоёулаа амаа хамхиад өгөөч! have it off/ away (with sb) хавьтах, ойртох, сээтэгнэх. She was \haveing it off with a neighbour while her husband was away on business. Нөхөр нь томилолтоор явчихсан байхад тэр хөрш залуутайгаа сээтэгнэж байсан юм. not having any сонсох ч дургүй байх, итгэхгүй байх. have sb back салсан авгай, нөхөр нь буцаж ирэх. have sth back буцaаж авах, эргүүлж авах. have sb in гэртээ хөлсөлж ажиллуулах. have sth out авахуулах, тайруулах. \have a tooth/ one's appendix out шүдээ/ мухар олгойгоо авахуулах. have sb up (for sth) шүүхэд татах, зарга мэдүүлэх. He was had up for drunken driving. Согтуугаар машин жолоодсон учраас түүнийг шүүхэд татсан байна. the haves n. (pl) баян, чинээлэг. have-nots n. (pl) ядуу, хоосон.

    English-Mongolian dictionary > have

  • 5 think

    n. бодол, санал. have (got) another think coming бодлоосоо няцахаас аргагүйд хүрэх. v. (thought) 1. \think (about sth) бодох, сэтгэх. What are you \thinking about? Та юун тухай бодож байна вэ? 2. бодох, санах. I \think he's right. Би түүний зөв гэж бодож байна. 3. бодож олох. come to think of it хүүе нээрээ, одоо л саналаа. Come to \think of it, he did mention seeing you. Хүүе нээрээ, тэр чамтай уулзах юм ярьж байна билээ. I thought as much би ч тэгж бодсон юмаа, би мэдэж байсан юм. if/ when you think about it сайн бодвол, одоо бодоход. When you \think about it, her behaviour was a little unusual. Одоо бодоход, тэр бүсгүй нэг л сонин аашлаж байсан шүү. think again дахиад сайн бод. think better of it/ of doing sth бодлоо өөрчлөх, санаа хувирах. think (the) better of sb хүнийг сайнаар бодох, үнэлэх, хүндлэх. think nothing of it зүгээр зүгээр (баярласны хариуд). think nothing of (doing) sth юман чинээ боддоггүй, жирийн явдал гэж үздэг. She \thinks nothing of walking twenty kilometres a day.Тэр эмэгтэй өдөрт хорин километр явган явахыг юман чинээ боддоггүй юм. think twice about (doing) sth хийхээсээ өмнө сайн бодох, олон талаас нь бодож үзэх. You should \think twice about employing someone you've never met. Огт танихгүй хүнийг ажилд авах тухай асуудлыг чи сайн бодох хэрэгтэй. think the world, highly etc of sb/ sth ихэд үнэлэх. think not much, poorly, little of sb/ sth муугаар бодох. think about sth/ sb бодох, санах. I can't stop \thinking about her. Тэр бүсгүйн тухай бодлоос би салж чадахгүй юм. think (about) doing sth эрэгцүүлэн бодох. I'll \think about it and let you know tomorrow. Би энэ тухай бодож байгаад маргааш хариу өгье. think ahead (to sth) ажил хэргээ төлөвлөх, хэтээ бодох. \thinking ahead to our next meeting... Манай дараагийн уулзалтын тухай бодоход... think back (to sth) дурсах, санах. I keep \thinking back to the day I arrived here. Би энд ирсэн өдрөө дурсан саналаа. think for oneself бие даан шийдвэр гаргах, өөрөө шийдэх. think of sth/ sb зохиох, бодож олох. Have you thought of a name for the baby yet? Хүүхдэд ямар нэр өгөхөө бодож олсон уу? think out бодож боловсруулах, сайтар бодох. \think out your answer before start writing. Бичиж эхлэхээсээ өмнө юу гэж хариулахаа сайн бодож үзээрэй. think over бодож цэгнэх. think up санаанаасаа зохиох, бодож олох. think-tank шинжээчдийн хэсэг, бодлого боловсруулах хэсэг.

    English-Mongolian dictionary > think

  • 6 who

    pron. хэн. \who is speaking? Хэн яриад байна вэ? who I am, who are you, etc, to do sth? -х хэн нь юм бэ? \who are you to teel me what to do? Яах, юу хийхийг надад зааварчилдаг хэнбэгуай нь юм бэ, та? (know, learn, etc) who`s who хэн хэн болохыг мэдэх, хүмүүсийг сайн таних. You`ll soon find out \who`s \who in the office. Манайхны хэн нь ямар хүн болохыг чи мөдхөн мэдэх болно.

    English-Mongolian dictionary > who

  • 7 way

    n. 1. \way (from... to...) зам; зүг. Are you going my \way ? Та бид хоёрын зам нийлэх үү? If tree fall this \way, it will damage the house. Мод энэ зүгт унавал байшинг гэмтээх юм байна. the best/ quickest/ right/ shortest \way from A to B. А-гаас Б хүрэх хамгийн аятайхан/ түргэн хүрэх / зөв/ дөт зам. 2. арга, ухаан. What is the best \way to clean this? Үүнийг цэвэрлэчих хамгийн сайн арга юу байна вэ? 3. ааш, араншин. Sean doesn`t mean to be rude- it`s just his \way. Шон ширүүлэх гээгүй ээ, байгаа ааш нь л тэр. 4. хол ойрын зай. Your birthday is still a long \way off/ away. Чиний төрсөн өдөр болтол ч бас зайтай байна шүү. across/ over the way гудамжны нөгөө талд. all the way (also the whole way) 1. бүх замын турш. She smoked non-stop all the \way to London. Лондон орох замын туршид тэрбээр зогсоо зайгүй тамхи татаж байсан. 2. бүрэн дүүрэн. We`ll support you all the \way. Чамайг бид бүрэн дүүрэн дэмжих болно. come one`s way тохиолдох, таарах. An opportunity like that doesn`t oftencome my \way. Иймэрхүү боломж надад тэр бүр олдож байгаагүй юм. lead the way 1. түрүүлж явах, зам заах. 2. жишээ болох. pave the way суурийг бэлдэх, нүхээ малтах. mend one`s way засрах, хүмүүжих. be/ be born/ be made that/ this way эхээсээ/ угаасаа л ийм ааштай төрсөн. be set in one`s ways салахаасаа нэгэнт өнгөрсөн зуршилтай. by the way далимд / дашрамд хэлэхэд. get into the way of (doing sth) зуршилтай болох get out of the way of (doing sth) зуршлаас салах. get/ have one`s own way хүслээрээ болох, дураараа хийх. She always gets her own \way in the end. Эцсийн эцэст тэр өөрийнхөө хүссэнээр л хийчихсэн байдаг бүсгүй дээ. give way эвдрэх, задрах. The floorboarfs were rotten and finally gave \way. Шалны моднууд өмхөрсөн байсан бөгөөд эцэст нь цөмөрчээ. give way (to sb/ sth) 1. бууж өгөх, найр тавих, зөвшөөрөх. We must not give \way to their demands. Бид тэдний шаардлагыг зөвшөөрч ер болохгүй. 2. зам тавих. Give \way to traffic coming from the right. Баруун талаас ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өг. 3. автах, эзэмдүүлэх. She gave \way to despair. Тэр цөхрөлд автжээ. give way to sth байраа тавьж өгөх, солигдох. The storm gave \way to bright sunshine. Шуурга зогсож нар гарав. go one`s own way хүссэнээрээ болгох, өөрийнхөөрөө зүтгэх. go sb`s way 1. зам нийлэх. 2. тохирох, таарах. Things certainly seems to be going our \way. Бүх зүйл бидний төлөвлөсөнд таарч байна. go the way of all flesh бусадтай л адил амьдрах гэж явах. have a way with sb/ sth хүнтэй нийцтэй, бусдын ая эвийг олчихдог. in a bad way өвчтэй буюу хүнд байдалд байгаа. in a big/ small way их/ бага хэмжээгээр. in one`s own way/ time цагтаа цалгиж. make one`s way урагшлах, давших, амжилт олох. (there are) no two ways about it илт, тодорхой, өөр замгүй. no way яагаад ч үгүй, яах чаргагүй. one way and another яаж ч үзсэн, бүгдийг тооцож үзээд. one way or another ямар ч байсан, ямар нэгэн аргаар. We must finish the job this week one \way or another. Яадаг ч байсан энэ долоо хоногт бид ажлаа дуусгах ёстой. make way (for sb/ sth) зам тавьж өгөх. look other way нүдээ аниад өнгөрөх, хэлээ хазаад өнгөрөх. be/ get/ stand in sb`s way саад болох, замыг нь таглах. on one`s/ the way замдаа, замаараа. on the way удахгүй төрөх. She has two children and another one on the \way. Тэр хоёр хүүхэдтэйгээс гадна удахгүй бас нэг хүүхэдтэй болно. on the way out 1. гарч явахдаа, гарч явах үедээ. 2. хоцрогдож байгаа (маяг, загвар). the other way round 1. эсрэг талд, эсрэгээр. 2. тэс өөрөөр. out of the way 1. хотоос алсад, бөглүү. A tiny out-of-the-\way village in the Cornwall. Корнуэлл дэх бөглүү бяцхан суурин. 2. ер бусын, сонин хачин. 3. гүйцсэн, дууссан. to go out of one`s way (to do sth) махран зүтгэх. in a way;in one way;in some ways зарим талаар, ямар нэг хэмжээгээр. In some \way, I can understand why she wants to move. Тэр бүсгүй ямар учраас нүүх гээд байгааг би зарим талаар ойлгож л байна. see which way the wind is blowing байдлыг харах, салхи хаашаа үлээхийг харзнах. that`s the way cookie crumbles өөрчлөх аргагүй нөхцөл байдал. to my way of thinking миний бодлоор бол. be/ get under way биелэгдэх, биелж буй, хийгдэж байгаа. lose one's way төөрөх. a/ sb` way of life амьдралын хэм. the way of the world хорвоогийн жам. that`s the \way of world тэр бол хорвоогийн жам/ энэ бол амьдрал. ways and means бүх л арга зам. where there`s a will, there`s a way санаж явбал бүтнэ. work one`s way through sth дуустал нь хийх, гүйцээх. work one`s way through college сурахын хажуугаар ажил хийх. work one`s way up байнга дэвших. He worked his \way up from junior clerk to sales director. Тэр туслах ажилтнаас худалдааны асуудал эрхэлсэн захирал болтлоо ажилласан юм. way adv. үлэмж, тун, нэн. This skirt is \way too long. Энэ банзал тун урт юм. way back аль дээр, эртнээс. I first met him \way back in the fifties. Би аль тавиад онд түүнтэй анх таарсан юм. way out ер бусын, жигтэй сонин, гайхамшигтай. \way clothes сонин хачин хувцас хунар.

    English-Mongolian dictionary > way

  • 8 with

    prep. 1. хамт, -тай. We talked \with him. Бид түүнтэй ярьсан. I shall go \with you. Би тантай хамт явна. 2. -аар. die \with pneumonia уушигны хатгалгаагаар үхэх. He hit it \with a hammer. Үүнийг тэр алхаар цохисон. 3. эсрэг. fight/ quarrel \with sb хэн нэг хүнтэй зодолдох/ хэрэлдэх. be with me/ you хэлснийг ойлгох. Are you \with me? I`m afraid I`m not quite \with you. Та миний үгийг ойлгож байна уу? Үнэндээ тийм ч сайн ойлгож өгөхгүй л байна шүү. with it 1. орчин үеийн, хамгийн сүүлийн үеийн. A new \with magazine for teenagers. Насанд хүрэгчдэд зориулсан, хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй сэтгүүл. 2. сонор сэргэг. with that үүний дараахан, яг тэгтэл. He muttered a few words of apology and \with he left. Тэр уучлал гуйсан маягтай хэдэн үг бувтсанаа л яваад өгсөн.

    English-Mongolian dictionary > with

  • 9 how

    adv. 1. яаж, хэрхэн яаж. \how can it be done? ҮҮүнийг яаж хийх вэ? 2. хир зэрэг, аль хир. \how far is it? Аль хир хол вэ? 3. хэдэн, хичнээн. how many? хэдэн? хичнээн? 4. яагаад, ямар учраас. \how is it you don't want to go? Та яагаад явахыг хүсэхгүй байна вэ? How are you? Та сайн сууж байна уу? How do you do? Сайн байна уу, та.

    English-Mongolian dictionary > how

  • 10 hand

    n. 1. гар, гарын сарвуу. Two lovers holding hands. Гар гараасаа хөтлөлцсөн хоёр амраг. 2. a hand тусламж, туслалцаа, гар сунгах. Do you want/ need a \hand? Танд тусламж хэрэгтэй юү? 3. оролцоо, гар бие оролцох. 4. цагийн зүү. the second-hand of a watch бугуйн цагны секундийн зүү. 5. ажиллах хүч. 6. усан онгоцны багийн гишүүн. 7. гарын ур/ эв дүй. 8. гар, гараар хийсэн. hand-knitted гараар нэхсэн. 9. гарын мод (хөзөрт). 10. гарын үсэг, гараар бичих, бичгийн хэлбэр. It was written in her own \hand. Үүнийг тэр өөрийн гараар бичжээ. 11. сүй тавих. 12. хэмжих нэгж (10. 16 см). at first, second, etc hand баттай эх сурвалжаас/ ам буюу гар дамжсан г. м. close/ near at hand ойр, дэргэд, гарын дор. at sb's hands бусдаас, хэн нэгнээс. be a dab, and old, a poor, etc hand (at sth) гарших, гарт нь орох/ муу байх, туршлага дутах. He's an old/ a dab \hand at this game. Тэр ч энэ тоглоомонд гаргууд шүү. bind/ tie sb hand and foot гар хөлий нь хүлэх. by hand 1. гараар. 2. гардуулан өгөх. be hand in glove (with sb) гар нийлэх. hand in hand 1. гар гараасаа барилцан/ хөтлөлцөн. 2. нягт холбоотой. hands off (sth/ sb) гар бүү хүр. hands up гараа өргө. hold sb's hand гар сунгах. in one's hands гартаа оруулсан/ мэдэлдээ авсан. lay/ get one's hands on sb/ sth олж авах, гартаа оруулах, барьж авах. lift/ raise a hand against sb эсрэг гар далайх. not do a hand's turn юу ч хийхгүй байх, гар хумхиж суух. off one's hands гараас гарсан. on one's hands гар дээрээ харж хандах. out of hand 1. хяналтгүй, жолоодлогогүй. 2. шууд, дор нь. v. \hand sth (to sb) өгөх, гардуулах. Please \hand me that book. Tэр номыг надад өгөөч. hand sth back (to sb) буцааж/ эргүүлэн өгөх. hand sth down (to sb) 1. дамжуулах, шилжүүлэн өгөх, уламжлах. Stories \handed down from generation to generation. Үе уламжлан дамжин ирсэн үлгэр түүх. 2. нийтэд зарлах. hand sth in (to sb) гардуулах, өгөх, өргөн барих. hand sth out (to sb) 1. тарааж өгөх, түгээх. 2. оноох, өгөх, ноогдуулах. hand (sth) over (to sb) албан тушаал, эрх мэдэл г. мэтийг бусдад шилжүүлэх. -handed (in compound adjs) гартай, гарын. empty-handed гар хоосон. Are you left-handed? Tа солгой юу? handful n. 1. (pl -fuls) \hand (of sth) атга. 2. \hand (of sb/ sth) цөөхөн, хэдхэн, цөөн тооны. only a \hand of people came ердөө хэдхэн хүн ирэв. 3. a handful хэцүү хүн/ амьтан. hand baggage n. гар тээш. hand-held adj. гарт багтах, бага оврын, бариад явж болох. hand-me-downs n. багадаж дүүдээ өгсөн хувцас хунар. hand-picked adj. сайтар шилж сонгосон.

    English-Mongolian dictionary > hand

  • 11 mind

    n. 1. ухаан, оюун санаа. 2. ухаан бодол, ухаан санаа. 3. ой ухаан, цээж. 4. санаа, бодол. be in two minds about sth/ doing sth сэтгэл хоёрдох, тээнэгэлзэх. be of one/ the same mind (about sb/ sth) санаа нийлэх. be/ go out of one's mind галзуурах, солиорох. bear/ keep sb/ sth in mind санаж явах. bring/ call sb/ sth to mind санах. I know her face but I can't call her name to \mind. Би түүнийг мэднэ, даанч нэрий нь олохгүй байна. change one's mind бодлоо өөрчлөх. come/ spring to mind санаанд орж ирэх. give one's mind to sth анхаарлаа хандуулах/ төвлөрүүлэх. have a mind of one's own өөрийн гэсэн бодолтой байх. make up one's mind шийдэх. put sb in mind of sb/ sth санагдуулах, бодогдуулах. take one's/ sb's mind off sth сатааруулах, мартагнуулах. to my mind миний бодлоор бол. v. 1. санаа тавих, зовох. 2. татгалзах, дургүйцэх. if you don't \mind хэрэв та дургүйцэхгүй/ татгалзахгүй бол. mind one's own business бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх. `What are you reading?' `Mind your own business!' "Чи юу уншиж байна вэ?" "Чамд ер хамаагүй!" never mind зүгээр, санаа зоволтгүй. mind out (for sb/ sth) анхаар! сэрэмжтэй бай! mind-bending adj. ухаан балартуулах. mind-blowing adj. гайхамшигтай, гайхалтай сайхан, санаанд багташгүй.

    English-Mongolian dictionary > mind

  • 12 talkative

    adj. яриа, олон үгтэй, чалчаа, задгай амтай. a very \talkative child их яриа хүүхэд. Are you feeling all right? You're not very \talkative this evening. Бие тань зүгээр үү? Өнөө орой үг цөөтэй байх чинь.

    English-Mongolian dictionary > talkative

  • 13 where

    adv. хаашаа, хаана. \where are you going? Та хаашаа явж байна вэ? He knows \where they are. Тэдний хаана байгааг тэр мэддэг.

    English-Mongolian dictionary > where

  • 14 dad

    n. аав, эцэг. What are you doing, \dad ? Aаваа, та юу хийж байна вэ?

    English-Mongolian dictionary > dad

  • 15 familiar

    adj. 1. \familiar (to sb) танил, сайн мэдэх. Your face seems \familiar to me. Tаны царай нэг л танил байх чинь. 2. \familiar (with sb) дотно. 3. \familiar (with sth) сайн мэддэг. Are you \familiar with Harrison's poetry? Tа Харрисоны яруу найргийг сайн мэдэх үү? familiarly adv.

    English-Mongolian dictionary > familiar

  • 16 fine

    adj. (-r, -st) 1. гоё, их сайхан, дээд зэргийн. \fine clothes гоё хувцас. 2. уран хийцийн, уран. \fine china нарийн шаазан. 3. үзэсгэлэнтэй, өнгө жавхаатай, сайхан. 4. сайн. `How are you?' `I am \fine'. "Та сайн уу" "Сайн. " 5. цэлмэг, нартай, сайхан (өдөр). 6. нарийн, нарийхан. \fine flour нарийн гурил. \fine dust өлөн тоос. a pencil with a \fine point нарийхан үзүүртэй харандаа. 7. уран гоё үгтэй. 8. нарийн ширийн. adv. 1. маш сайхан. 2. нарийхан, жижиг жижгээр. Cut up the vegetables very \fine. Ногоог нарийхан хэрч. 3. нарийн. fine-spun cloth нарийн нэхээстэй даавуу. n. торгууль. v. \fine sb (for sth/ doing sth) торгох. She was \fined for dangerous driving. Тэр, их хурдтай давхисан учир торгуулав. finely adv. 1. их гоё, гоёмсог. \fine dressed гоё хувцасласан. 2. нунтаг, жижиглэсэн. 3. нарийн. fineness n. fine art n. дүрслэх урлаг.

    English-Mongolian dictionary > fine

  • 17 head

    n. 1. толгой, тэргүүн. hang down one's head тэргүүнээ гудайлгах, гуних, гутрах. 2. тоо толгой. twenty \head of cattle хорин үхэр. 3. толгойлогч, удирдагч. 4. ухаан, авьяас билиг. He has a good \head for figures. Тэр тооны хичээлд тун сайн юм. 5. юмны толгой. 6. орой, үзүүр. 7. толгойны өвчин. I`ve got a terrible \head this morning. Өнөө өглөө миний толгой тун сүрхий өвдсөн шүү. 8. зоосны сүлдтэй тал. above/ over sb's head ухаан хүрэхгүй, ойлгох аргагүй. The lecture was/ went way above my \head. Лекцнээс би юу ч ойлгож авсангүй. a/ per head нэг хүнд, хүн бүрт. put heads together зөвлөлдөх, хэлэлцэх. bang, etc one's head against a brick wall нэвтэршгүй саадтай тулгарах, бүтэхгүй юмаар хөөцөлдөх. be/ stand head and shoulders above sb/ sth бусдаас хавьгүй илүү байх, хамаагүй сайн байх. She's \head and shoulders above other players. Бусад тоглогчдоос тэр үнэхээр илүү юмаа. go off one's head ухаанаа алдах. go to the head 1. толгойд гарах, согтох. 2. алдар, нэр хүндэд толгой нь эргэх, сагсуурах. have one's head in clouds 1. хайнга байх. 2. бүтэшгүй юманд зорих, биелэшгүй зүйл мөрөөдөх. hold one's head high бардам загнах, бардах. turn sb's head толгой эргүүлэх. The success of his first novel completely turned his \head. Анхны өгүүллэг нь нэрд гарсан явдалд тэр бүр сагсуурчихаад байгаа юм. put out of one's head мартах. keep one's head тайван байх. headed adj. толгой үсэгтэй. headless adj. 1. толгойгүй. a \head corpse толгойгүй цогцос. 2. ухаангүй, солиотой. head adj. 1. гол, тэргүүлэх, зонхилох. 2. толгойн, урд талын. 3. тэргүүний, дэвшилттэй. v. 1. толгойлох, тэргүүлэх, удирдах. \head a rebellion бослого удирдах; \head a government засгийн газар толгойлох; \head a delegation төлөөлөгчдийг тэргүүлэх. 2. чиглэх, зүглэх. Where are you \heading? Та нар хаашаа зүглэж явна вэ? The captain \headed the ship northward. Ахмад онгоцоо хойд зүг залав. 3. гарчиг тавих. 4. sport мөргөх. \head the ball into the goal бөмбөгийг хаалганд мөргөж оруулах. head off зам хаах, саад болох. \head off reporters сурвалжлагчдын замыг хаах; сурвалжлага хийхэд нь саад болох.

    English-Mongolian dictionary > head

  • 18 het

    adj. (be/ get) het up (about/ over sth) уурсах, дүвчигнэх. What are you getting so \het about? Үгүй та юунд ингэтлээ уурласан юм бэ?

    English-Mongolian dictionary > het

  • 19 judge

    n. 1. шүүгч. a Нigh Court \judge Дээд Шүүхийн шүүгч. 2. уралдаан, тэмцээний шүүгч. 3. үнэлэгч, бишрэгч, шинжээч. a good \judge of art урлагийг дээдэлдэг хүн. v. 1. \judge (sb/ sth) by/ from/ on sth шүүх, дүгнэлт гаргахад. 2. шинжих, шүүмжлэх. Who are you to \judge other people? Та бусдыг шүүмжилдэг хэн гээч нь вэ? 3. буруутай эсэхийг шүүх. 4. уралдаан тэмцээн шүүх.

    English-Mongolian dictionary > judge

  • 20 native

    n. уг нутгийн хүн/ амьтан/ ургамал. Are you a \native here? Та энэ нутгийн хүн үү? adj. 1. төрөлх, уугуул, уг нутгийн. 2. унаган. \native customs нутгийн зан заншил.

    English-Mongolian dictionary > native

См. также в других словарях:

  • Are You In? — Infobox Single Name = Are You In? Artist = Incubus Album = Morning View Released = 2002 track no = 11 Recorded = 2001 Genre = Alternative rock Length = 4:24 Label = Sony Producer = Incubus Last single = Nice to Know You (2002) This single = Are… …   Wikipedia

  • Are You Afraid of the Dark? — Format Horror/fantasy Created by D. J. MacHale Directed by …   Wikipedia

  • Are You Smarter Than a 5th Grader? (U.S. game show) — Are You Smarter Than a 5th Grader? Title card Format Game show Created by Barry Poznick John Steven …   Wikipedia

  • Are You Ready — may refer to:* Are You Ready (Blue Rodeo album) * Are You Ready? (David Meece album) * Are You Ready (Bucks Fizz album) * Are You Ready (Shakaya album) ** Are You Ready? (Shakaya song) * Are You Ready? (Creed song) * Are You Ready (Aaliyah song)… …   Wikipedia

  • Are You Experienced — Are You Experienced …   Википедия

  • Are You Passionate? — Are You Passionate? …   Википедия

  • Are You Dead Yet? — Studioalbum von Children Of Bodom Veröffentlichung 19. September 2005 Label Spinefarm Records …   Deutsch Wikipedia

  • Are You Experienced — Album par The Jimi Hendrix Experience Pochette de la version américaine Sortie …   Wikipédia en Français

  • Are You Passionate? — Saltar a navegación, búsqueda Are You Passionate? Álbum de estudio de Neil Young Publicación 9 de abril de 2002 Grabación 8 de febrero 5 …   Wikipedia Español

  • Are You Experienced? — Are You Experienced Are You Experienced? Album par The Jimi Hendrix Experience Sortie 12 mai 1967 ( …   Wikipédia en Français

  • Are You Experienced ? — Are You Experienced Are You Experienced? Album par The Jimi Hendrix Experience Sortie 12 mai 1967 ( …   Wikipédia en Français

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»